НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ арга хэмжээнд амжилттай оролцлоо

МУ-ын Засгийн Газар, УОК, ЭМЯ-ны шийдвэрээр зохион байгуулсан “НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ” арга хэмжээнд АШУҮИС-ИЙН МОЛЕКУЛ БИОЛОГИЙН ШИНЖИЛГЭЭ (RT-PCR)-НИЙ БАГ УЛСЫН 2-Р ТӨВ ЭМНЭЛЭГ БОЛОН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД АМЖИЛТТАЙ АЖИЛЛАЛАА.

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн Ковид-19-ийн ПГУ-ын шинжилгээ явуулах молекул биологийн лабораторид 2021.02.04-өөс 2021.02.23-ийг хүртэл УХТЭ, ХСҮТ, АШУҮИС, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод, Дундговь, Булган, Төв, Баян-Өлгий аймгийн эмнэлгийн эмч, лаборант, багш, судлаачдаас бүрдсэн 40 мэргэжилтэн 24/7 хуваариар ажиллаж, өдөрт 4000-5000 ПГУ-ын шинжилгээ, нийт ажилласан хугацаанд ПГУ-ын 64000 шинжилгээ хийж амжилттай ажиллалаа.   

АШУҮИС-ИЙН МОЛЕКУЛ БИОЛОГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАГААС:

УХТЭ-ийн лабораторид:

  • Шинжлэх ухаан технологийн газрын мэргэжилтэн М.Бадмаараг, С.Содбилэг
  • Анагаах ухааны сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхимийн дадлагжигч багш Э.Энэрэл Б.Мөнх-Ундрах
  • Био-Анагаахын сургуулийн Биохимийн тэнхимийн лаборант Э.Пүрэвдулам

Хан-уул дүүргийн лабораторид:

  • Био-анагаахын сургуулийн бичил амь судлал, халдварын хяналт сэргийлэлтийн тэнхимийн багш М.Баттөр

    Сонгино-Хайрхан дүүргийн лабораторид:

  • Анагаах ухааны сургуулийн эмнэл зүйн лабораторийн тэнхимийн резидент эмч Л.Мөнхмаа, Г.Булган нар амжилттай ажиллалаа.

АШУҮИС-ИЙН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР