Сувилахуйн хөгжил -21 бүсийн эрдэм шинжилгээний хурал

Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдэд зориулан АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургууль, аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран жил бүр зохион байгуулдаг бүсийн эрдэм шинжилгээний хурал 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр цахим хэлбэрээр амжилттай болж өндөрлөлөө. Тус хуралд  Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон, Дорнод, Дархан-Уул аймгийн сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн эхний шатанд ирүүлсэн 26 илтгэлээс шалгарсан 12 илтгэлийг хэлэлцүүлж, тэргүүн байранд  Дархан-Уул аймгийн НЭ-ийн Сүрьеэгийн тасгийн сувилагч Б.Хонгорзул1, Д.Нармандах1, Л.Ууганбаяр1, Д.Оюунцэцэг2 нарын “Сүрьеэтэй эмчлүүлэгчдийн хоногийн хоолны хэрэглээ, шим тэжээлийг үнэлэх нь”, дэд байранд мөн аймгийн НЭ-ийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Д.Наранцэцэг1, Б.Ягаанцэцэг1, Ч.Пүрэвжаргал1, Д.Оюунцэцэг2 нарын “Өвдөлт намдаах тарилга хийж буй хэрэгсэл, түүний үр дүнг харьцуулан судлах нь”, гутгаар байранд хагалгааны нэгдсэн тасгийн сувилагч Ц.Сарангэрэл1, П.Нямаа1, Ч.Пүрэвсүрэн1, Л.Отгонтөгс2 нарын Коронавирусийн халдварын /COVID-19/ үеийн сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний сэтгэлзүйн бэлэн байдлыг судлах нь”, тусгай байранд Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн сувилагч Г.Уранчимэг1, М.Мөнхчимэг1, М.Ариунжаргал1, Л. Нямдалай1 нарын “Хэвтэн эмчлүүлэгчдийн асаргаа сувилгаанд хийсэн судалгаа”, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэс засал, гэмтлийн тасгийн сувилагч  Н.Төгсжаргал, Г.Оюунжаргал нарын  “Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтлийн тасгийн ээлжийн сувилагчийн ажлын ачааллыг судлах нь”, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасгийн сувилагч Ш.Чанцалням1, Д.Энхжаргал1, С.Энхжаргал1, Я.Билэгмаа2 нарын “Нэгдсэн эмнэлгийн зарим эмч, ажиллагсдын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин, дасгал хөдөлгөөн хийдэг байдлыг судалсан нь” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа. Эрдэм шинжилгээний хурлын шүүгчээр Дархан-Уул аймгийн НЭ-ийн ерөнхий эмч Б.Мөнхбат, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургуулийн ЭШМТ-ийн албаны дарга, эм зүйн ухааны доктор О.Отгонтогоо, НЭ-ийн Сувилахуйн албаны арга зүйч Р.Оюунтуяа нар ажиллаа.

Leave a Reply