“Судалгааны арга зүй” цахим сургалтыг амжилттай зохион байгууллаа

2021 оны 02 сарын 24-нд АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь АУС-ийн Мэргэжлийн суурь эрдмийн тэнхим, Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн алба, Эрүүл мэндийн газартай хамтарч “Судалгааны арга зүй” цахим сургалтыг Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч тусгай мэргэжилтнүүд, УАУТөв, сум, өрх, хувийн хэвшлийн сувилагч тусгай мэргэжилтнүүд дунд амжилттай зохион байгууллаа. Сургалтыг нээж Нэгдсэн эмнэлгийн дарга АУ-ны магистр Ш.Мэндсайхан үг хэлж, МСЭТ-ийн эрхлэгч АУ-ны доктор Д.Оюунцэцэг, БС-ын доктор Ч.Мандалсайхан, АУ-ны магистр Х.Зандармаа, Эм лабораторийн тэнхимийн ахлах багш БС-ын доктор Ж.Одонтуяа, Нэгдсэн эмнэлгийн сувилагч БС-ын магистр, Сувилахуй судлалын зөвлөх О.Гантуяа нар  судалгааны ажлын бүтэц, судалгаа хийхэд анхаарах зүйлс, түүвэр цуглуулах, боловсруулалт хийх,  асуумжийн хуудас боловсруулах, сувилахуйн судалгааны арга зүй сэдвүүдээр сургалт хийлээ. Энэхүү сургалт нь сувилагч тусгай мэргэжилтнүүдийг багаар хамтарч эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хийх,  судалгааны арга зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, судалгааны ажлын цар хүрээг өргөжүүлэх зорилготой  явагдлаа.