“БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ-СЭТГЭЛ ХАНАМЖ” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны Сургуулиас “БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ-СЭТГЭЛ ХАНАМЖ” хэлэлцүүлгийг 2021.03.17-ны өдрийн 14.00 цагт танхимаар болон цахимаар хосолсон хэлбэрээр зохион байгуулж, нийт 40 орчим багш, ажилтнууд оролцов.

Хэлэлцүүлэгт 2017-2020 оны суралцагчдын сэтгэл ханамжийн судалгааны дүн, төгсөгчдийн мөшгих судалгаа, сэтгэл ханамжийн судалгааны дүн, ажил олгогчдын сэтгэл ханамжийн судалгааны дүн зэргийг танилцуулсан бөгөөд энэхүү судалгаануудын үр дүнтэй холбоотойгоор 19 багш, ажилтан амаар болон бичгээр санал бодлоо илэрхийлснийг нэгтгэн дараах санал, зөвлөмжийг боловсруулав.