Оюутнуудын дунд цахимаар “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛД-МИНИЙ ОРОЛЦОО” сэдэвт уран илтгэлийн тэмцээн болж өндөрлөлөө

Сувилахуйн сургуулийн Оюутны хөгжил хариуцсан ажлын хэсгийн багаас оюутнуудын дунд өөртөө итгэлтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ур чадварт сургах, чадварлаг шилдэг оюутныг урамшуулан дэмжих замаар эрүүл мэндийн хөгжил, үнэ цэн, ёс суртахуунлаг ухамсрыг төлөвшүүлэн  соён гэгээрүүлэхэд бодит хувь нэмэр оруулах зорилготой Уран илтгэлийн тэмцээн зохион байгууллаа.

Уран илтгэлийн тэмцээнд 1 дүгээр дамжаанд суралцаж буй сувилахуй зүйн дипломын болон бакалаврын анги, нүүр амны техникч, дүрс оношлогооны техникч, эмнэлгийн тоног төхөөрөмж ашиглалт угсралтын техникч, лабораторийн техникч, эм найруулагчийн ангийн оюутнууд идэвхтэй оролцлоо.

Уг тэмцээн нь 2 үе шаттай зохион байгуулагдсан ба 1 дүгээр шатанд 32 оюутан оролцсоноос 20 оюутан дараагийн шатанд шалгарч өрсөлдлөө.

Илтгэл тавьсан сэдвүүд:

  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй
  • Амжилт ба цаг хугацаа
  • 50 жилийн дараах эрүүл мэндийн салбар
  • Эмнэлгийн мэргэжилтний үнэ цэнэ
  • Бид нэг үе тэнгийнхэн
  • Өвөг дээдсийн захиас
  • Эмнэлгийн мэргэжилтэн ба харизм гэсэн хүрээнд явагдлаа.

Тус тэмцээний шүүгчээр БСУ-ны доктор ахлах багш П.Одонжил, УУ-ны доктор ахлах багш Ж.Мөнхханд, урилгаар ФУ-ны доктор ахлах багш Б.Буяндэлгэр нар ажилласан ба зохион байгуулагчаар Суурь сувилахуйн тэнхимийн ахлах багш Ж.Сэргэлэнцэцэг, багш О.Отгонцэнд нар ажиллалаа.

Тэмцээний 2 дугаар шатны шалгаруулалт амжилттай явагдаж, 3 байр эзлүүлэн Сувилахуйн сургуулийн захиргаанаас дэмжин өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа. 

1-р байр: С.Жанар /СД -1/ Амжилт ба цаг хугацаа / илтгэл /Өргөмжлөл, 150.000 төгрөг/                                                   

2-р байр: П.Оюунхорол /ДОТ-1/  Амжилт ба цаг хугацаа/ илтгэл /Өргөмжлөл, 100.000 төгрөг/                                                            

3-р байр: Б.Нандин-Эрдэнэ /ЭН-1/Эмнэлгийн мэргэжилтний үнэ цэн/ илтгэл /Өргөмжлөл, 50.000 төгрөг/

Мөн амжилттай оролцсон 17 оюутанд БАТЛАМЖ гардууллаа.