“ДИЖИТАЛ БАГШ” цахим сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Багшийн хөгжил, цахим сургалтын газраас Дижитал технологийг сургалтад нэвтрүүлэх, үр дүнтэй ашиглах, сургалтыг цахим хэлбэрээр хөтлөн явуулах арга зүйг сайжруулах зорилгоор  “ДИЖИТАЛ БАГШ” цахим сургалтыг  2021 оны 2 дугаар сарын 26-наас 3 дугаар сарын 26-ны хооронд амжилттай зохион байгуулж, сургалтад 90 багш хамрагдаж, QR код бүхий цахим гэрчилгээ авлаа.

Туршлагаа хуваалцахуй: Тонгоруу сургалт руу шилжих нь сэдвээр Анагаах ухааны доктор, профессор С.Наранчимэг, Цахим сургалтын шинэ технологи, системийн хэрэглээ сэдвээр Анагаах ухааны магистр Б.Балжинням,   Z үеийнхэн: Цахим суралцагч гэж хэн бэ сэдвээр Сэтгэл судлалын доктор Б.Золзаяа, Цахим хичээл бэлтгэх, удирдах сайн туршлага сэдвээр Анагаах ухааны магистр Н.Бат-Эрдэнэ, Хиймэл оюун ухаан багшийг орлох уу сэдвээр Нийгмийн ухааны доктор С.Хандмаа нар хичээл зааж, туршлагаа хуваалцлаа. Сургалтад хамрагдсан багш нар хичээлийг давтан үзэх боломжтой бичлэгийг цахим сургалтын elearning.mnums.edu.mn сайтад байршууллаа. Сургалтад хамрагдсан багш нар сургалтын тутор багшаар ажиллаж туршлагаа хуваалцсанд талархал илэрхийлж, сурсан мэдлэгээ цахим хичээлдээ үр дүнтэй ашиглахаа илэрхийллээ.