Уламжлалт Анагаах Ухааны төвүүдтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Хөдөө орон нутагт Говь-Алтай, Хэнтий, Дорнод, Завхан, Сүхбаатар, Дундговь аймгуудын Уламжлалт Анагаах Ухааны Төвүүд хүн амд уламжлалт анагаах ухааны  тусламж үйлчилгээг хүргэж байна. АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль орон нутагт уламжлалт анагаах ухааныг түгээн дэлгэрүүлэх зорилтын хүрээнд Уламжлалт Анагаах Ухааны төвүүдтэй хамтран ажиллах санамж бичгийг 2021 оны 3-р сарын 16-25-ны өдрүүдэд байгууллаа.  

Санамж бичгийн дагуу МАУОУС нь УАУ-ны төвүүдтэй уламжлалт анагаахын тусламж үйлчилгээ, сургалт, эрдэм шинжилгээ, нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг хамтран явуулж, УАУ-ны эмнэлзүйн баримт бичиг, түүний мөрдөлтөнд мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллах, хүний нөөцийг чадавхжуулах, орон нутагт үзлэг оношилгоог хамтран зохион байгуулах, зонхилон тохиолдох өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр туршлага солилцох онол практикийн хурал, хэлэлцүүлэг, цахим хурал зэргийг тогтмол явуулахаар боллоо.

Мөн УАУ-ны төвийн зүгээс МАУОУС-ийн элсэлтийн үйл ажиллагааг дэмжин мэргэжлийн хөтөлбөрүүдийг сурталчлах; оюутнуудын эмнэлзүйн болон эмийн ургамлын хээрийн дадлага явуулах, эмийн ургамлын судалгааг орон нутгийн онцлогт тохируулан хийж, эмийн ургамлын нөөц бүрдүүлэх, тарималжуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх юм.