АШУҮИС-ийн Оюутны Химийн XXI Олимпиад цахимаар амжилттай зохион байгуулагдлаа

Дэлхий нийтээр тархаад байгаа “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын улмаас манай орон төдийгүй бүх шатны боловсролын сургалтын үйл ажиллгаа цахимаар явагдаж байгаа энэ үед Анагаахын химийн тэнхмийн багш нар, тэнхимийн дэргэдэх “Medical chemistry” клубын оюутнуудтай хамтран “Google meet” линк ашиглан АШУҮИС-ийн Оюутны Химийн XXI Олимпиадыг амжилттай зохион байгууллаа. Тус олимпиад нь “Химийн хичээлээр олж авсан мэдлэгээ бататган тэлэх, оюуны сэтгэн бодох чадварыг дээшлүүлэх ба их дээд сургууль хоорондын жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Улсын Оюутны Химийн Олимпиад”-дАШУҮИС-ийг төлөөлөн оролцох оюутны багийг сонгон шалгаруулах” зорилгын хүрээнд явагдсан бөгөөд олимпиадад нэг болон хоёрдугаар дамжааны нийт 138 оюутан бүртгүүлэн оролцож, 4 зэрэглэлийн бодлогыг бодож оюун билгээрээ уралдлаа.

Тэргүүн байр:           Д.Цацралт (АСБД-108)

Дэд байр:               Б.Очиртулга (АСБД -126)

                               Б.Өнөболд (АСБД -121)

Гутгаар байр:        Д.Амарболд (АСБД -101)

                               Б.Мишээл (АСБД -108)

                               Б.Бямбажаргал (АСБД -116)

Тусгай байр:          П.Буянтогтох (АСБД -103)

                               Т.Золжаргал (АСБД -101)

                               М.Түвшинжаргал (АСБД -102)

                               Ц.Цэнгэлмаа (АСБД -155)

Олимпиадад оролцон нийт оюутнууддаа баяр хүргэж, сурлага хөдөлмөрт нь амжилт хүсэн чадварлаг мэргэжилтэн болохын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Анагаахын химийн тэнхим

“Medical chemistry” клуб