Байршил:Төв аймгийн Баянчандмань сум Ходоодын ам
Нэр: АШУҮИС-ийн ИССНЭ –ийн харьяа сувилал
Зорилго: Ая тухтай орчинд, Үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, Мэргэжлийн чанартай тусламж үйлчилгээг хүргэх.
Үйл ажиллагааны цар хүрээ: Нөхөн сэргээх, Уламжлалт эмчилгээ, Сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлдэг магадлан итгэмжлэгдсэн сувилал. Нэг ээлжиндээ 50 хүн хүлээн авах хүчин чадалтай.
Холбоо барих утас: 99011931, 96065121
Ажиллах хугацаа:Жил бүрийн 06 дугаар сарын 09-с 10 дугаар сарын 01
Эмчилгээ, үйлчилгээ: Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан “Рашаан сувилалд эмчлэх, сувилах өвчний жагсаалт”-д заагдсан оношийн дагуу эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ.
Физик эмчилгээ:
Бүх төрлийн зүү эмчилгээ, Бумба эмчилгээ, Бүх биеийн бариа /тосон, цэгэн, сүүн/,Хэсэгчилсэн бариа,Зөгийн балтай татлага, Соруул засал, Шивүүр, Хануур, Гүрэм, гүүний саам эмчилгээ.
Саам эмчилгээний заалт: Вирусийн шалтгаант элэгний архаг үрэвслийн идэвхжил багатай үе, Элэгний архаг үрэвсэл хатууралд шилжих үе, Элэгний хатуурлын ээнэгшил үе, Ходоод архаг үрэвсэл, Цөс угаах зорилгоор, Хоол боловсруулах зам болон цөсний архаг үрэвсэл, Бөөрний архаг үрэвсэл, Харшлын өвчнүүд, Биеийн ерөнхий дархлаа сайжруулах.