Шинжлэх Ухаан Технологийн Газар

Цөм лаборатори

Танилцуулга

2015 оны 1-р сарын 28-нд байгуулагдсан.

   Цөм лаборатори нь орчин үеийн өндөр технологийн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон ба эрдэмтэн багш, судлаачдын эрдэм шинжилгээ судалгааны ажлыг гүйцэтгэх олон улсын жишигт хүрэхүйц  инновацийн судалгааны ажлыг гүйцэтгэх бололцоотой судалгааны лаборатори юм.

Тоног төхөөрөмжийн эх үүсвэр :

     – Монгол улсын засгийн газарын 5,3 тэр бум,

     – АШУҮИС-ийн өөрийн хөрөнгө оруулалт                 

Бүтэц

Лаборатори

ЛАБОРАТОРИЙН  АМЬТАН СУДЛАЛ  ШИНЖЛЭХ  УХААНЫ ХЭРЭГЛЭЭ” сэдэвт онол-практик хосолсон сургалт 2018, 2019 онуудад зохион байгуулсан

Цөм лабораторид хийж гүйцэтгэсэн төсөлт ажлууд

110 сая төгрөгийн 5 төсөлт ажлыг цөм лабораторийн хамт олон хийж гүйцэтгэв

  • БСШУСЯ-ны докторын дараах судалгааны грант – 10 сая, Ц.Билэгтсайхан
  • Ионсейн ИС-ийн судалгааны грант – 20 сая, Ц.Билэгтсайхан
  • Ионсейн ИС-ийн боловсролыг дэмжих грант – 2 сая, Л.Мөнхтулга
  • Азийн хөгжлийн банкны судалгааны грант – 28 сая, Б.Байгалмаа
  • АШУҮИС-ийн ШУТДС инновацийн төсөл – 50 сая, Н.Пүрэвжаргал

Цөм лабораторид хийгдэж буй төсөлт ажлууд

320 сая төгрөгийн гурван ЭШ-ий төсөлт ажлыг цөм лабораторид гүйцэтгэж байна.

  • БСШУСЯ-ны ШУТС-ийн санхүүжилттэй суурь судалгааны төсөл “Нярайн зунгагийн судалгаа” 45 сая, Л. Содномцогт
  • БСШУСЯ-ний ШУТС-ийн санхүүжилттэй ШУТ-ийн төсөл “Натри хөөгч пептидийн сорилыг нэвтрүүлэх нь” – 105 сая, Л. Содномцогт
  • ХЗДХЯ-ны санхүүжилттэй суурь судалгааны төсөл “Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүсийн донтолтын хэмжээг тодорхойлох нь” 85 сая, Л.Содномцогт
  • АШУҮИС-ийн ШУТДС-ийн төсөл – 5 сая, Б.Галиндэв

Холбоо барих

Цөм лаборатори

Хаяг:Улаанбаатар хот Баянгол дүүрэг 5-р хороо Ард Аюушын гудамж ШХ-26/188, Цөм лаборатори

Цөм лабораторийн эрхлэгч
И-мэйл: sodnomtsogt@mnums.edu.mn