Шинжлэх ухааны сэтгүүл

АШУҮИС-д бүртгэлтэй Эрдэм Шинжилгээний Сэтгүүлүүд
  • 1. ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖЛЭХ УХААН СЭТГҮҮЛ
  • 2. CENTRAL ASIAN JOURNAL OF MEDICAL SCIENCE
  • 3. НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРИН СЭТГҮҮЛ
  • 4. JOURNAL OF HEALTH SCIENCE
  • 5. INNOVATION
  • 6. МОНГОЛЫН АНАГААХ УХААН СЭТГҮҮЛ
  • 7. ОНОШ СЭТГҮҮЛ
  • 8. АНАГААХ УХААНЫ БОЛОВСРОЛ СУДЛАЛ
CAJMS
INNOVATION
Анагаах Ухааны Боловсрол
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан сэтгүүл

    The Central Asian Journal of Medical Sciences (CAJMS) is an official publication of the Mongolian National University of Medical Sciences and was founded in 2015. CAJMS is printed three times every year. CAJMS aims to advance knowledge in basic science, medicine, dentistry, public health, nursing, pharmacy and traditional medicine. CAJMS is an international journal and has a special focus on research conducted in Central Asian countries. However, CAJMS welcomes contributors and readers from all countries. CAJMS is a peer-reviewed journal which publishes original articles, reviews, editorials, brief communications, case reports and book. The Central Asian Journal of Medical Sciences (CAJMS) is an official English publication of the Mongolian National University of Medical Sciences. CAJMS aims to advance knowledge in medicine, dentistry, public health, nursing, pharmacy and traditional medicine. CAJMS also aims to promote contact between basic and clinical medicine and dentistry. CAJMS is an international journal and has a special focus on research conducted in Central Asian countries including Afghanistan, China, Kazakhstan, Kyrgyzstan, Mongolia, Russia, Tajikistan, Turkmenistan, and Uzbekistan.

   However, CAJMS welcomes contributors and readers from all countries. Only articles of high quality which present research that makes significant and original contributions are selected for publication. CAJMS includes Editorials, Review Articles, Original Articles, Brief Communications, Case Reports, and Book Reviews.

   Монголын эрүүл мэндийн салбарын өнөөгийн өнгө төрхийг илтгэх, энэ салбарт ажиллаж, суралцаж буй эмч мэргэжилтэн, судлаач, оюутнуудыг дэлхийн анагаах ухааны хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад туслах, нотолгоонд суурилсан шинжлэх ухааны сэтгүүлзүйг Монголд хөгжүүлэх зорилго бүхий INNOVATION анагаахын шинжлэх ухааны сэтгүүл нь 2003 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулан уншигчдын гар дээр хүрсээр байна.

   INNOVATION сэтгүүл нь улирал тутамд буюу жилд 4 дугаар хэвлэгдэн гарч, монгол болон дэлхийн бусад орны эрүүл мэнд, анагаахын салбарт гарч буй шинэ нээлт, судалгааны үр дүн, технологийн хөгжил, оношилгоо, эмчилгээний удирдамж, эмнэлзүйн ховор тохиолдол, эрдэм шинжилгээ, эмнэлзүйн салбарын хурлын мэдээллүүдийг хүргэхээс гадна төгсөлтийн дараах сургалтыг алсын зайн хэлбэрээр цаг алдалгүй хүргэхээр зорин ажиллаж байна.

   Манай сэтгүүл нь олон улсын стандарт бүртгэл буюу International Standard Serial Number (ISSN) болон ДЭМБ-ын Western Pacific Region Medicus (WPRIM)-д бүртгэлтэй учраас судлаач та өөрийн судалгааны ажлыг манай сэтгүүлд хэвлүүлснээр олон улсын түвшинд бүтээлээ танилцуулах боломжтой болох юм. Шинийг эрэлхийлэгч, өөрийгөө байнга хөгжүүлэх хүсэлтэй эмч мэргэжилтэн хэн бүхэнтэй хамтран ажиллахдаа бид үргэлж баяртай байх болно.

     Монголын Анагаах Ухааны Боловсролын Холбоо нь анх 2001 оны 3 сард ЭМШУИС-ийн захирал академич Ц.Лхагвасүрэнгийн санаачилгаар анх үүсгэн байгуулагдсан. Монголын Анагаах Ухааны Боловсролын Холбооны үндсэн үүрэг бол Монгол Улсад анагаахын боловсрол олгодог сургуулиудын үйл ажиллагааг холбож нэгтгэх, төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтаар анагаах ухааны боловсрол олгож байгаа процессыг үнэлж дүгнэх, үйл ажиллагааг хооронд нь нэгтгэх, чанарыг ахисан түвшинд хүргэх, явдал юм. Холбооны үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэгдүгээрт төрийн ба төрийн бус Анагаахын Сургуулиудыг нэгтгэж сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, оюутны мэдлэгийг үнэлэх үнэлгээг боловсронгуй болгох, сургалтын аргазүйг сайжруулах, өөрчлөх, шинэчлэх сургалтын агуулга бүтэц зохион байгуулалтыг олон улсын түвшинд хүрэх асуудлын санаачилж, өөрийнхөө ололт туршлагыг бусдад хүртээх, хоёрдугаарт Монголын Анагаах Ухаан Боловсролын тогтолцоо болоод түүний өнгө төрхийг илэрхийлж байгаа сургуулийн багш судлаачдыг олон улсын боловсролын холбооны хурал чуулганд оролцуулж, цаашид олон улсын чанартай анагаахын боловсролын сургалт, хурал зөвлөгөөнд оролцон мэдэж сурсан зүйлээ бусдад сургуулийнхаа багш, мэргэжилтнүүддээ хүртээх, түгээх, таниулах өөрөөр хэлбэл оюуны хөрөнгө оруулалтыг бусдадаа хүртээх хамтдаа хөгжих, хамтдаа бүтээх зорилгыг агуулж байгаа болно.

   Холбооны тэргүүнээр Монголын Анагаах Ухааны Академийн Ерөнхийлөгч, академич Ц.Лхагвасүрэн, гүйцэтгэх захирлаар АШУҮИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Газрын дарга, АУ-ны доктор, профессор Д.Отгонбаяр нар ажиллаж байна. Монголын анагаах ухааны холбооны үйл ажиллагаа нь байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл 1-2 жил тутамд үндэсний хэмжээний хурлаа нийт 8 удаа зохион байгуулсан бөгөөд энэ салбарын судлаачдын бүтээлийг нийтийн хүртээл болгодог “Анагаах Ухааны Боловсрол” сэтгүүлийнхээ 7 дугаарыг хэвлүүлээд байна.

 

   Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны олон салбарын монгол эрдэмтдийн  шинэ бүтээлийг олонд хүргэж байх шаардлагатай уялдуулан 2005 оноос анх ЭМШУИС -ийн багш нарын эрдэм шинжилгээний бүтээлийг хэвлэх сэтгүүл  байдлаар хэвлэгдэж уншигчдад гарт хүрч эхэлсэн          
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан сэтгүүл нь өнөөдөр зөвхөн АШУҮИС-ийн багш нарын төдийгүй нийт Монголын анагаах ухааны олон салбар шинжлэх ухааны эмч, судлаач,  эрдэмтдийн бүтээлийг түгээн дэлгэрүүлэх  зорилго бүхий, анагаахын салбарын мэргэжилтнүүд болон бусад бүх салбарын судлаач нийт уншигчдад зориулагдсан АШУҮИС-ийн эрдмийн зөвлөлийн дэргэдэх  сэтгүүл.
   Тус сэтгүүл нь Монголын Анагаах Ухааны Сэтгүүлүүдийн Холбооны Гишүүн, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн анагаах ухааны сэтгүүлүүдийн байгууллага (WPRIM)-ын гишүүн, ISSN бүртгэлтэй  сэтгүүл.

Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан сэтгүүлд материал хүлээн авах журам ЭНД ДАРНА УУ