Ашигтай загвар

Ашигтай загвар -2016

 Эм зүйн сургууль – 3

  1. Эмийн ургамал агуулсан, дархлаа дэмжих цайны найрлага. Д.Даваадагва, Ш.Туул, Б.Болор, Ц.Ариунтуяа, Б.Пэрлэйдулам, 2016.01.25, №2510
  2. Амьсгалын дээд, доод замын үрэвсэлт өвчнүүдэд зориулсан ургамлын гаралтай шахмал /мөхлөг/ тан эм ба түүнийг үйлдвэрлэх арга. Д.Даваадагва, Ш.Туул, Б.Болор, Ц.Ариунтуяа, Б.Пэрлэйдулам, 2016.04.01, №2524
  3. Өтгөн хатах, урвуу арилгагч хийн гүйдэлтэй урваж, хэвлий хөөхийг анагаах үйлдэлтэй шахмал тан эм ба түүнийг үйлдвэрлэх арга. Д.Даваадагва, Ш.Туул, Б.Болор, Ц.Ариунтуяа, Б.Пэрлэйдулам, 2016.04.01, №2523

Эм зүй, Биоанагаахын сургууль – 1

4. Д.Баярмаа “Арьсан дотор, дор болон булчин тарилгын зөөлөвч”бүртгэгдсэн 2016 оны 03 сарын 02, ашигтай загвар: бүртгэлийн дугаар – 3247

 Анагаах ухааны хүрээлэн – 1

5. Олон ханаагүй тосны хүчлүүдийн үсний ургалтанд нөлөөлөх нөлөөлөл, Сэмчингийн Мөнхбаяр, 2016.04.20, Монгол Улсын ашигтай загварын гэрчилгээ № 7691

Ашигтай Загвар-2017

АШУҮИС-5

6. Г.Доржжагдаг, Б.Журамт, Д.Шинэ-Од. “Толгой, хүзүүний гаргалгааны анатоми”. Зохиогчийн эрхийн гэрчилгээ, бүртгэлийн дугаар: №8676. Монгол Улсын Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын Даргын 2017 оны 05 сарын 23 өдрийн А/494 тоот тушаалаар улсын бүртгэлд бүртгэв.

7. Б.Байгалмаа, Г.Батбаатар, Б.Мөнхбат, Ц.Билэгтсайхан, Д.Байгалмаа, Н.Пүрэвжаргал. Монгол Улс Ашигтай Загварын Гэрчилгээ № 2726, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны А/582 тоот тушаалаар 2017 оны 03 сарын 31 өдрийн анхдагч огноотой 3562 дугаар өргөдлийн бүртгэлтэй Алтан гагнууртай /Rhodiola rose L./ цай, Улсын бүртгэлд 2017 оны 06 сарын 22 өдөр бүртгэсэн.

8. Д.Баярмаа, Д.Чимгээ. Судас тарилгын дадлагын зөөлөвч. Шинэ бүтээл. 2017, Гэрчилгээ № 3426 (Ашигтай загварын гэрчилгээ)

9. С.Чимэдцэрэн, С.Цогтсайхан, Л.Энхсайхан, Б.Азжаргал, Т.Хонгорзул, Д.Ичинхорлоо, А.Гиймэл, Н.Золмөнх, Б.Энх-Амар. “Immunology Easy” ерөнхий дархлаа судлалын хичээлийн гарын авлага. Дугаар 8497, 2017 оны 04 сарын 14 өдөр, Улаанбаатар хот, Монгол улс.

10. Ч.Баттогтох, Б.Ариунсанаа, А.Аварзэд, А.Оюунбаатар, Д.Золзаяа, М.Баттөр, Б.Отгонжаргал. “Эмнэлзүйн бичил амь судлал” лекцийн тэмдэглэл. Дугаар 8476, 2017 оны 04 сарын 14 өдөр, Улаанбаатар хот, Монгол улс.

Ашигтай загварын  мэдүүлэг гаргахад  бүрдүүлэх материал

  • Ашигтай загварын өргөдөлМэдүүлгийн өргөдлийн маягтыг зааврын дагуу бөглөсөн байх / Маягтыг Оюуны өмчийн газрын www.ipom.mn веб сайтаас авч бөглөнө. /Мэдүүлгийг Оюуны өмчийн газраас тусгай зөвшөөрөл олгосон “Итгэмжлэгдсэн төлөөлөгч”-өөр төлөөлүүлэн мэдүүлж болох бөгөөд энэ нөхцөлд мэдүүлгийн бүрдлийг “Итгэмжлэгдсэн төлөөлөгч” хариуцна.
  • Тодорхойлолт /товч тайлбар, томьёолол/Ашигтай загварын нэр, Зорилго, тайлбар мөн чанар, Хэрэгжүүлэх арга зам, жишээгээр тодруулж харуулах, зургаар тайлбарлах: Төсөөтэй шийдлүүдээс сонгон авч мэдүүлж байгаа шийдэлтэйгээ харьцуулан жишиж шийдлүүдийн мөн чанарын тухай болон шийдлийн дутагдалтай талуудын тухай, Шийдлийн товч тайлбар /товч тайлбарт мэдүүлсэн шийдлийг ашиглах салбар, мөн чанар, шинэ байдлыг 150-250 үгэнд багтааж бичих ба товч тайлбар нь зөвхөн техникийн мэдээлэл өгөх зорилготой, Ашигтай загварын томьёолол, Холбогдох материалууд: Эм, хүн амын хүнсний хангамж, эрүүл ахуйтай холбоотой бол хүний эрүүл мэнд, биед хохирол учруулахгүйг нотолсон эрүүл ахуй хавдар судлалын байгууллагын магадалгаа, тодорхойлолт, лабораторийн бичиг. Зохиогч бус этгээд мэдүүлэг гаргах бол патент, гэрчилгээ авах эрхээ нотолсон баримтыг хавсаргана. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх, үүргийг Иргэний хуульд заасан шаардлага хангасан итгэмжлэлээр тодорхойлно. Давамгайлах огноог хүсэх бол Патентын тухай хуулийн 7.9. 7.10 заасан материалыг хавсаргана. Дэлгэрэнгүй тайлбарыг www.ipom.mn сайтын хууль эрх зүй цэс→ эрх зүйн актын 16 журмын дагуу бичнэ.
  • Хураамж төлсөн баримтАжил үйлчилгээний хураамж - 10.000 ₮ Голомт банк: 1175116159 тоот данс Хүлээн авч: Оюуны өмчийн газар
  • Холбоо барихАж үйлдвэрийн хэлтсийн үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомж, бусад мэдээллийг манай www.ipom.mn хаягаар орж үзэх буюу 316454 дугаарын утсаар холбоо барьж лавлана уу.

Жич:
     Мэдүүлгийн анхдагч огнооноос хойш 1 сарын дотор ашигтай загварын шаардлага хангасан эсэх, бүртгэгдэх боломжтой эсэхэд шинжээч магадлан шүүлт хийж дүгнэлт гаргана.
     Ашигтай загвараар бүртгэх боломжтой гэж шинжээчийн дүгнэлт гарсан өдрөөс хойш 1 сарын дотор Оюуны өмчийн газар ашигтай загварын гэрчилгээ олгоно.
     Анхдагч огнооноос эхлэн ашигтай загварын гэрчилгээ 7 жилийн хугацаанд хүчинтэй байна.
     Гадаадын ААН болон иргэдээс ашигтай загвар Монгол улсад бүртгүүлэхээр мэдүүлэг гаргахыг хүсвэл:      Оюуны өмчийн газраас тусгай зөвшөөрөл олгосон “Итгэмжлэгдсэн төлөөлөгч”-өөр төлөөлүүлэн мэдүүлж болно.
     Давамгайлах огноо: Давамгайлах огноо тогтоолгох хүсэлт гаргахад Олон улсын хайлт болон олон улсын шүүлтийн дүгнэлтийг хавсаргана.