Технологи боловсруулалт

АШУҮИС-ийн технологи судалгаа боловсруулалт- туршилт зүгшрүүлэлт

БСШУСЯ-ны харьяанд шилжсэн АШУҮИС-ийн Монгол-Японы Эмнэлэг нь Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх эмнэлзүйн технологийн судалгаа, боловсруулалт-технологийн туршилт, зүгшрүүлэлт-технологи дамжуулалт-инновацийн сургалт, зөвлөх үйлчилгээг үзүүлэх 4 дэх шатлалын эмнэлэг болох зорилгын хүрээнд АШУҮИС-ийн Монгол-Япон Эмнэлгийн Ерөнхий захирал АУ-ны доктор, профессор Раднаагийн Отгонбаярын удирдлагаар анхны цөм технологийн судалгаа боловсруулалтын төслийг багаараа бичиж санхүүжилт авах хүсэлтээ БСШУСЯ-нд хүлээлгэн өглөө

АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Биохими-Лабораторийн тэнхим профессор АУ-ны доктор, Дэд профессор Л.Наранцэцэг багштай Амьсгалын замын болон хүнсний харшлыг оношлох оношлогооны аллерген бэлтгэх технологийн судалгаа, боловсруулалтын үр дүнгийн талаар ярилцаж, АШУҮИС-ийн ШУТДС-ийн инновацын төслийн санхүүжилтээр технологийн туршилт, зүгшрүүлэлтийн төсөл дэмжигдсэн тул 2019 оны инновацын хуулийн шинэчлэлт, 2020 оны Оюуны өмчийн тухай хууль болон АШУҮИС-ийн шинээр гарсан журмууд, бусад эрх зүйн актын хүрээнд хамтран ажиллахаар төлөвлөж байна