Гарааны компани

АШУҮИС-ИЙН ИННОВАЦЫН БҮТЭЭГДЭХҮҮН-ГАРААНЫ КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

MONBERRY-ИННОВАЦЫН БҮТЭЭГДЭХҮҮН-1

Захиалагч: БСШУСЯ

Санхүүжүүлэгч: ШУТС

Хугацаа: 2014 -2017

Санхүүжилт: 90 сая төг

Гүйцэтгэгч: АШУҮИС

Төслийг хүлээлгэж өгөх хугацаа: 2018 оны 1-р улирал

Төслийн удирдагч: Ж.Байгалмаа БУ-ны доктор, МАУОУС

Багийн гишүүд: 5 хүний бүрэлдэхүүнтэй

Төслийн үр дүнг ШУТС-д өгч, хаалгасан

Төслийн удирдагч: Ж.Байгалмаа БУ-ны доктор, МАУОУС

Монгол оронд ургадаг хөх нэрсний навч, жимсийг ашиглан эмчилгээ-сувиллын чухал ач холбогдолтой олон үйлдэлт шинэ био бэлдмэл үйлдвэрлэх технологи боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор гүйцэтгэгдсэн.  Monberry

Гарааны компани

“Мон Эйч Пи Онош” ХХК-ний танилцуулга

“Судрын тун ” ХХК-нийн танилцуулга

“Язгуур увдис” ХХК-нийн танилцуулга

Гарааны компани болон инновацын мэргэжилтнүүдийн сургалт

    БСШУСЯ, Шинжлэх ухааны паркийн захиргаа хамтран гарааны компани, инновацын боловсон хүчинг мэргэшүүлэх сургалтыг 2019 оны 09-р сарын 19-21-нд зохион байгууллаа.

   Тус сургалт нь гарааны бизнесийг дэмжих, инновацын соёлыг төлөвшүүлэх, гарааны бизнес эрхлэгчдийн мэдлэг, чадавхыг сайжруулах зорилготой.

   Энэ удаагийн сургалтын сургагч, чиглүүлэгч багшаар гарааны компанийн багш нар болон БНХАУ-ын гарааны компани, инкубаторын удирдагч зочин багш Чэн Хун Цай, Чэн Жүн нар урилгаар оролцов. Сургалтад 30 гаруй их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 50 орчим гарааны компани болон инновацын мэргэжилтэн, судлаач хамрагдлаа.

   Сургалтад оролцогчид энтрепренершип, хөрөнгө оруулалт, бизнес модель, старт апп, эко систем, компанийн бүтэц, соёлыг хэрхэн төлөвшүүлэх, гарааны бизнесийг дэмжих, инкубацийг хөгжүүлэх зэрэг сэдвээр санал бодлоо чөлөөтэй солилцсон юм.

АШУҮИС-ийн Инновацын бүтээгдэхүүнүүд