Энтрепренершип

ХУРАЛ, УУЛЗАЛТ, ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА-ЭНТРЕПРЕНЕРШИП

“ХЯТАД-МОНГОЛЫН ЭКСПО” ХЯТАД-МОНГОЛЫН ТЕХНОЛОГИ, ДАМЖУУЛАЛТ БОЛОН ИННОВАЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ 2 ДУГААР ИХ ХУРАЛ

Гурав дах удаагийн “Монгол-Хятадын Экспо” үйл ажиллагааны нэг хэсэг Хятад-Монголын технологи дамжуулалт болон инновацын хамтын ажиллагааны 2 дугаар хурлыг БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам, МУ-ын БСШУСЯам, Өвөрмонголын Ардын Засгийн газар, Шинжлэх ухаан технологийн сан хамтран 2019 оны 09 сарын 06-07-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Улаанцав хотод амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн Экспо нь үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт гэсэн үндсэн 4 хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан.

Хятад-Монголын технологи дамжуулалт болон инновацийн хамтын ажиллагааны 2 дугаар их хуралд Монгол талаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайд  Г.Ганбаяр, Инновацийн хэлтсийн дарга Д.Одгэрэл, Шинжлэх ухаан технологийн сангийн захирал М.Тунгалаг, Шинжлэх ухааны академийн тэргүүлэх академич Т.Ган-Эрдэнэ зэрэг албаны төлөөлөл, салбарын 40 гаруй эрдэмтэн судлаачид, БНХАУ-ын талаас шинжлэх ухаан, технологийн салбарын 33, их дээд сургууль, шинжлэх ухааны судалгааны хүрээлэн, институтээс 69, өндөр технологийн парк, аж ахуйн нэгжүүд болон бусад газрын 31 зочид, төлөөлөгчид оролцов. Энэ багийн бүрэлдэхүүнд АШУҮИС-ийн Инноваци, технологи дамжуулах төвийн дарга З.Отгон, МАУОУС-ийн профессор., доктор С.Сээсрэгдорж, доктор Б.Цэрэнцоо зэрэг АШУҮИС-ийн баг төлөөлөгчид амжилттай оролцоод ирлээ.

 Форумын үйл ажиллагааг нээж БНХАУ-ын Ардын засгийн дэд дарга Оуян Сяохуй, Монгол улсын БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, БНХАУ-ын Шинжлэх ухааны, технологийн яамны төлөөлөл Лү мин нар үг хэлж, хоёр талын албаны төлөөллүүд илтгэл тавьсан.

Одоогийн байдлаар Хятад-Монголын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны 120 гаруй төсөл хэрэгжиж байгаа бөгөөд форумын 1 дэх өдөр Монголын анагаах ухаан, биотехнологи, мэдээлэл, технологи, орчин үеийн хөдөө аж ахуй, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах чиглэлээр талууд хамтын ажиллагааны 18 гэрээ,  хамтран ажиллах санамж бичгүүд байгуулснаас АШУҮИСургууль 4 төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Үүнд:

  1. АШУҮИС-ийн МАУОУСургууль ӨМӨЗО-ны Монгол Анагаах Ухааны судалгааны хүрээлэн –Монгол эмийн судалгааны төсөл
  2. АШУҮИС-ийн Эм Зүйн Сургууль, ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол Эмнэлэг-Монгол эмийн судалгааны 2 төсөл
  3. АШУҮИС-ийн Анагаах Ухааны Хүрээлэн, ӨМӨЗО-ны Анагаах Ухааны Их Сургууль –Монгол эмийн судалгааны төсөл

Форумын 2 дахь өдөр хоёр талын төслүүдийн монгол анагаах ухаан, ашигт малтмалын ашиглалт, орчин үеийн хөдөө аж ахуй, мал аж ахуй зэрэг салбараас 11 төслийг онцолж, Монгол талаас 5 төслийг танилцуулав. Үүнд:

  1. DIPR судалгааны байгууллага, Ш.Тэгвандан МУ-ын Шинжлэх ухааны музейд VR/AR/MR технологийг нэвтрүүлэх боломж
  2. Монос-Эм судлалын хүрээлэн, А.Баянмөнх Эмийн ургамлын гаралтай шинэ бүтээгдэхүүн гарган авах,
  3. АШУҮИСургуулийн Инновац, технологи дамжуулах төвийн дарга З.Отгон “АШУҮИС-ийн Инновац, технологи дамжуулалтын боломж хамтран ажиллах төслүүдийн танилцуулга,
  4. ШУПЗахиргаа, Б.Бат-Өлзий ШУПаркийн захиргааны танилцуулга,
  5. ХААИСургууль, Г.Гантулга- Монгол орны хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ухаалаг технологи нэвтрүүлэх нь төслийн танилцуулгыг тус тус хийлээ.

Төслийн танилцуулгуудын дараа талууд хэлэлцээрийн ширээний ард сууж боломжит хамтын ажиллагааны талаар санал солилцож, өргөтгөсөн хэлэлцүүлэг хийхэд АШУҮИС-ийн төлөөлөл дараах газруудтай хамтран ажиллах урьдчилсан хэлэлцээрийг амжилттай хийсэн. Үүнд:

  1. Өвөр Монголын Анагаахын Их сургуулийн харьяа эмнэлэг, молекул биологийн лаборатори, инженер технологийн судалгааны төв зэрэгтэй хамтарсан судалгаа хийх тэр дундаа хавдар,зүрх судасны оношилгоо эмчилгээний PTCA болон CABG тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрээс нь хөрөнгө оруулалтаар нийлүүлэн эмийн үйлдвэр, лабораторийн амьтан судлалын төвд суурилуулан хамтарсан судалгаа хийх замаар инновац, технологи дамжуулалтыг хөгжүүлэх 

Бээжингийн эмийн ургамлын тарималжуулалд, биотехнологийн Лав Ай Үй компанийн хөрөнгө оруулалтаар Монгол орны эмийн ургамлын судалгаа, түүнээс нэг эмийн ургамлыг сонгон тарималжуулж, технологийн боловсруулалт, технологи дамжуулалт хийх замаар инновацыг хөгжүүлэн хамтарсан үйлдвэр байгуулах зэрэг урт хугацааны хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан.

БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ УЛААН ЦАВ ХОТЫН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛИЙН УРИЛГААР ТУС СУРГУУЛЬД ЗОЧЛОН 2 СУРГУУЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ

Улаан цав хотын эмнэлгийн дээд зэргийн тусгай мэргэжлийн сургууль нь 1959 онд байгуулагдсан. 11 мэргэжлээр тусгай мэргэжилтэн бэлтгэдэг. 600 га эдэлбэр газартай, 10 гаруй мянган оюутан,361 багш, 260 ажилтантай. Сургуулийн захирал, дэд захирал, сургалтын алба, ухуулах хэлтэс, Хятад эмнэлгийн мэргэжлийн тэнхим, Монгол эмнэлгийн мэргэжлийн тэнхим, сувилахуйн тэнхим, харьяа эмнэлгийн хороо, эмийн үйлдвэр, сувиллын газартай. 20 гаруй салбар гарааны компаниудтай ажиллаж байна. Англи хэл, монгол хэлийг суурь хичээлүүд болгон зааж англи хэлтэй сувилагчийг Америк,Африк, Саудын араб улсад дадлагажуулах болон үндсэн ажилтнаар ажлуулж байгаа. Үүнтэй нэг адил Монгол хэл дээрээ суурилан Монгол улсад оюутан дадлагажуулах, бакалавр, магистр, докторантурт суралцуулах хүсэлтэй байна. Нэн ялангуяа уламжлалт анагаах ухаан, сувилахуй, эмзүйн чиглэлээр хамтран ажиллах хамтарсан судалгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй байна.

ГУРАВ ДАХЬ УДААГИЙН МОНГОЛ, ХЯТАДЫН ЭКСПО АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

Гурав дахь удаагийн “Монгол-Хятадын Экспо” арга хэмжээ нь хоёр улсын хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалд талууд хамтарсан үзэсгэлэн яармаг зохион байгуулахаар заасны дагуу, “Бүс ба зам” санаачилгын хүрээнд “Хятад-Монгол-Оросын Эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулъя” уриатайгаар зохион байгуулагдлаа.   

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хоёр тал энэ удаагийн Экспо-д чухал ач холбогдол өгч ажиллав.

Энэ удаагийн Экспо нь үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт гэсэн үндсэн 4 хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан.

Гурав дахь удаагийн “Монгол-Хятадын Эскпо” арга хэмжээ 2019 оны 09 сарын 6-10-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны нийслэл Хөх Хот, мөн Улаан цав, Тунглио хотуудад зохион байгуулагдсан бөгөөд Шинжлэх ухаан, технологийн салбарын үзэсгэлэн, яармаг Улаан цав хотын Шинжлэх ухаан технологийн музейн 3 давхар, 2 тоот үзэсгэлэнгийн танхимд  зохион байгуулагдлаа.  

Монголын талаас Шинжлэх ухаан, технологийн салбарыг төлөөлж энэ удаа 9 байгууллагын 20 гаруй инноваци, технологи дамжуулалтын мэргэжилтнүүд өөр өөрсдийн их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын мэдлэг, оюун шингэсэн 80 гаруй нэр төрлийн инновацын бүтээгдэхүүнийг танилцуулж, үзэсгэлэнд оролцлоо.  АШУҮИС-ийг төлөөлөн АШУҮИС-ийн Инноваци, технологи дамжуулах төвийн дарга З.Отгон, МАУОУС-ийн профессор., доктор С.Сээсрэгдорж, доктор Б.Цэрэнцоо нар МАУОУС-ийн Хепаклин-4, Пентамон болон Язгуурын увдис гарааны компанийн Антацид кальци-6, Остео кальци-5, Эм зүйн сургуулийн Судрын тун гарааны компанийн Розамин, Витамин С,  Антигриппин, Наномед гарааны компанийн Алтан гагнуурын  цай зэрэг бүтээгдэхүүнээр амжилттай оролцоод ирлээ.

833

ХЯТАД-МОНГОЛ-ОХУ-ЫН ХАМТАРСАН “ОЛОН УЛСЫН ЭКСПО” ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАЛТ, ИННОВАЦЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ.

Хятад-Монгол-Оросын хамтарсан “Олон Улсын Экспо” технологи дамжуулалт, инновацын хамтын ажиллагааны форум 2019.09.11-13-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод амжилттай зохион байгуулагдлаа. Тус Экспо, Форумд БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам, Өвөрмонголын Ардын Засгийн газар, Шинжлэх ухаан технологийн сан, МУ-ын БСШУСЯ, ШУТСан, Монголын 5 Их Сургууль, бусад Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нийт 22 байгууллагын 45 мэргэжилтэн өөр өөрсдийн их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын мэдлэг, оюун шингэсэн 90 гаруй нэр төрлийн инновацын бүтээгдэхүүнийг танилцуулж, үзэсгэлэнд оролцлоо. Хятад-Монголын технологи дамжуулалт болон инновацын хамтын ажиллагааны форумд Монголын талаас БСШУС-ын яамны сайдын зөвлөх Ж.Хатанбаатар, Инновацийн хэлтсийн дарга Д.Одгэрэл болон бусад албаны хүмүүс байлаа. Энэ удаагийн Экспо нь үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт гэсэн үндсэн 4 хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдлаа. АШУҮИС-ийг төлөөлөн АШУҮИС-ийн Инновац, технологи дамжуулах төвийн инноватор МАУОУС-ийн ахлах багш БУ-ны доктор Ж.Байгалмаа “Monberry” олон үйлдэлт бэлдмэл, Хепаклин-4, Пентамон болон Язгуурын увдис гарааны компанийн Антацид кальци-6, Остео кальци-5, Эм зүйн сургуулийн Судрын тун гарааны компанийн Розамин, Витамин С, Антигриппин, Наномед гарааны компанийн Алтан гагнуурын цай зэрэг бүтээгдэхүүнээр амжилттай оролцоод ирлээ.