Төгсөлтийн сургалтын бодлого зохицуулалтын газар

Зорилго:

     Сургалт, эрдэм шинжилгээ судалгаа хосолсон, шинжлэх ухаанд шинэ мэдлэг бүтээх, мэдлэгийг баялаг болгох эрдэмтэн, судлаачдыг төрүүлсэн судалгааны их сургуулийг хөгжүүлэх

     АШУҮИС нь магистрын танхимын болон цахим сургалт, докторын сургалтыг Эмнэлзүйн анагаах ухаан, Уламжлалт анагаах ухаан, Нийгмийн эрүүл мэнд, Нүүр ам судлал, Био-анагаах ухаан, Сувилахуй, Эмзүйн чиглэлээр төгсөлтийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

 

 

Үйл ажиллагааны чиглэл:

Магистр ба докторын зэргийн 56 хөтөлбөрөөр сургалт зохион байгуулж нэгдсэн удирдлагаар хангах

Магистр ба докторын сургалтын элсэлт, төгсөлтийг зохион байгуулах

Магистр ба докторын сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг шинэчлэх, батлуулах

Хөтөлбөрийг гадаад, дотоодын магадлан итгэмжлэх эрх бүхий байгууллагаар магадлан итгэмжлүүлэх ажлыг зохион байгуулах

Гадаад суралцагчдын сургалтыг зохион байгуулах

АШУҮИС-ийн судалгааны тэргүүлэх чиглэлтэй уялдуулан докторын дараах судалгааг зохион байгуулах

Магистрант, докторант, докторын дараах судлаач болон удирдагчтай гурвалсан гэрээ байгуулах

Магистр ба докторын ажлын урьдчилсан хэлэлцүүлэгт орох зөвшөөрөл өгөх

Суралцагчдыг АШУҮИС болон ДББМ Системд бүртгэлжүүлэх

Суралцагчдын шилжилт хөдөлгөөнийг шийдвэрлэх

Төгсөлтийн сургалтын багшийн цагийн ачаалал тооцох

Сургалтын дэвшилтэт технологийг нэвтрүүлэх

Бүрэлдэхүүн:

Дарга                         А.Шийрэвнямба /АУ-ны доктор, дэд профессор/

Ахлах аргазүйч       С.Цэндсүрэн /докторант/

Мэргэжилтэн          Х.Уянга /СУ-ы магистр/

Мэргэжилтэн          Б.Анужин /магистрант/

Мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн          Б.Батцэцэг /БУ-ын магистр/

Мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн          Г.Лхагвадорж /магистрант/

Дэлгэрэнгүй: http://gp.mnums.edu.mn/