Оюутны хөгжил, удирдлагын газар

Зорилго:

     Оюутны хөгжил удирдлагын газар нь шинэ элссэн оюутныг бүртгэн авахаас эхлээд, төгсөх хүртэлх оюутан суралцагчидтай холбоотой бүхий л үйл ажиллагааг зохион байгуулж, удирдан чиглүүлж ажилладаг.

     Тус газар нь их сургуулийн оюутанд зөвхөн мэргэжил эзэмшүүлэхээс гадна ёс зүй, харилцаа хандлагын өндөр соёлтой, урлаг спортын авьяас чадвартай, эрүүл мэнд бие бялдар өв тэгш хөгжилтэй, хувь хүний хувьд хөгжиж чадсан, орчин үеийн нийгмийн чиг хандлагад бүрэн нийцсэн мэргэжилтэнг бэлдэх тэргүүн зорилготой.

     ОХУГазрын бүтэц, үйл ажиллагаанд Оюутны соёлын төв, Оюутны эко төв,  оюутны өөрөө удирдах сайн дурын байгууллагууд, холбоо, нийгэмлэг, клуб, зөвлөлүүд харьяалагдан ажилладаг

Үйл ажиллагааны чиглэл:

Нэг. Оюутныг хөгжүүлэх

Суралцагчдад чиглэсэн үйлчилгээг сайжруулах цогц арга хэмжээ авах;

Элсэгчдийн сурлагын чанарыг сайжруулах, бүртгэл мэдээллийг төгөлдөржүүлэх;

Суралцагчдын орчны болон нийгмийн боловсролыг дээшлүүлэх, “ Дэлхийн иргэн ” болгон төлөвшүүлэх;

Оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжиж, судлаач оюутны тоог нэмэгдүүлэх;

Мэргэжил сонголт, танилцуулга, клуб, дугуйлан хичээллүүлэх, хамруулах;

Урлаг спортын арга хэмжээ зохион байгуулах, оюутныг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах;

Ахмад эмч, эмнэлгийн мэргэжилтний уулзалт ярилцлага, багш нарын уулзалт хэлэлцүүлэг, журнал клуб зохион байгуулах;

Суралцах идэвхийг нэмэгдүүлэх, урамшуулах чиглэлээр ажил зохион байгуулах;

Хоёр. Оюутныг дэмжих, удирдах

Төгсөгчид болон суралцагчдын мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэх, шаардлагатай тодорхойлолт мэдээллийг шуурхай гаргах;

Оюутны эрүүл мэндийг дэмжих, үзлэгт хамруулах;

Суралцагчдын улсын болон олон улсын тэмцээн уралдаан, олимпиадад оролцох боломжийг нэмэгдүүлэх, хамтран зохион байгуулах;

Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх;

Тайлан мэдээ, программ, архивлах ажлыг чиглэлийн хүрээнд хийж гүйцэтгэх;

Зээл, буцалтгүй тусламж, оюутны тэтгэлэгт хамруулах;

Хөдөлмөр эрхлэх төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, зуучлах ажлыг зохион байгуулах;

Оюутны байр, тэдний тав тух, орчин нөхцөлийг нэмэгдүүлэх сайжруулах чиглэлээр судалгаа бүхий төлөвлөгөөт ажлыг хийх;

Бүрэлдэхүүн:

ОХУГ-ын дарга                                                                    АУ-ны магистр Ц.Рэнцэндорж

ОХУГ-ын арга зүйч                                                             АУ-ны магистр Б.Солонго

ОХУГ-ын арга зүйч                                                             Л.Төмөрсүх     

ОХУГ-ын мэргэжилтэн                                                      М.Гэрэлтуяа    

ОСТ-ийн эрхлэгч                                                                  Д.Цогтсайхан