Маркетингийн газар

Зорилго:

     АШУҮИС болон эрдэмтэн профессорууд, багш судлаачид, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, ажилтан албан хаагчдын нийгэмд эзлэх байр суурь, үнэлэмжийг дээшлүүлж, үнэ цэнийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах.

Үйл ажиллагааны чиглэл:

Дотооддоо болон гадаадад эрүүл мэндийн салбарын имиж, үнэлэмжийг шинэчлэн сайжруулах.

Эрүүл мэндийн салбарын үнэт зүйлс, хүний нөөц, нийт ажиллах хүчин,  үйлчилгээ, бүтээгдэхүүн, ололт амжилт, давуу тал зэргийг нийт ард иргэд, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг шинээр системчлэн төлөвлөж, орчин үеийн техник технологийн дэвшилтэт арга зам хэлбэрийг ашиглан зохион байгуулах

Эрүүл мэндийн салбарын үйлчилгээ болон анагаахын шинжлэх ухааны сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажлын чанарыг дэлхийн тэргүүлэх эмнэлэг сургуулийн түвшинд хүргэхийн төлөө чанарын шинэ шатанд гаргах ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж, улмаар тухайн салбарын ажил үйлчилгээнээс олох ашиг орлогыг нэмэгдүүлж, ингэснээрээ өөрсдийн үндсэн болон бусад үйл ажиллагаанд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бий болгох

АШУҮИС-ийн маркетингийн төлөвлөгөөг батлах, зохион байгуулах

Зар сурталчилгааны төлөвлөгөө батлах, зохион байгуулах

Веб хуудас болон цахим хэрэгслүүдийг хөгжүүлэх

“АШУҮИС зөвлөж байна” брэндийн хөгжүүлэлт хийх.

Маркетингийн газрын дотоод сахилга дэг журмыг хангуулах, цаг ашиглалтад хяналт тавих, тэдгээр журмуудын хэрэгжилтэд хяналт тавих

АШУҮИС-ийн хэмжээнд ёслолын ажлуудыг удирдан зохион байгуулах, ажлын гүйцэтгэлийг хариуцах,  хариуцсан ажилтнуудыг дадлагажуулах, үүрэг хариуцлагыг өндөржүүлэх

Байгууллагын шуурхай ажлуудыг зохион байгуулах, гарсан шийдвэр, хариуцлагыг мэдээлэх, тайлагнах

АШУҮИС-ийн Элсэгчдийг нэмэгдүүлэх зорилгоор урьдчилан бэлтгэх ажлыг санаачлан зохион байгуулах

Бүрэлдэхүүн:

Маркетингийн газрын дарга

            С.Мягмаржав, myagmarjav.s@mnums.edu.mn 

Маркетингийн газрын ахлах мэргэжилтэн

            Д.Батцэцэг, marketing @mnums.edu.mn

График дизайнер

            С.Мөнх-Очир, marketing @mnums.edu.mn

Сошиал медиа мэргэжилтэн

           Б. Мандах, marketing @mnums.edu.mn