АШУҮИС

Эрдмийн сургууль

Алсын хараа

Үндэсний болон бүс нутгийн хэмжээнд тэргүүлэгч, ахисан түвшний судалгааны платформ, боловсролын инноваци хосолсон судалгааны сургууль болно.

Эрхэм зорилго

Эрдмийн сургуулийн эрхэм зорилго нь шинжлэх ухаанд шинэ мэдлэг бүтээх, инноваци үүсгэх, хамт олныг удирдах чадвартай судлаач, эрдэмтдийг бэлтгэдэг, шилдэг оюутан, тэргүүлэх багш нарын бүрэлдэхүүнтэй судалгаанд суурилсан үлгэр жишээ сургууль байхад оршино.

Сургалтын үйл ажиллагаа

     Төгсөлтийн сургалтыг эрдэм шинжилгээ,  судалгааны ёс зүй, стандартын дагуу дэвшилтэт технологи ашиглан чанарын өндөр түвшинд тасралтгүй зохион байгуулж, оюутанд ээлтэй, ахисан түвшний судалгаанд оролцох, амжилтад суурилсан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж бүхий эрх зүйн ба дэд бүтцээр хангах

Эрдэм шинжилгээний үйл ажиллагаа

Салбар дундын, улс хоорондын, олон соёл дамнасан ахисан түвшний судалгаа явуулахад шаардлагатай эрх зүй, санхүү, дэд бүтцийг хангасан орчныг бүрдүүлж, дотоод, гадаадын шилдэг оюутнуудыг тус сургуулийн тэргүүлэх багш, судлаачдаас суралцах, судалгааны лабораторид ажиллах, судалгааны багт хамрагдах нөхцөл үүсгэх зорилготой.

 

Мэргэжлийн үйл ажиллагаа

   Тус сургуулийн багш, профессорууд олон улсын ба дотоодын мэргэжлийн сэтгүүл эрхлэн гаргах, редакцийн зөвлөлд ажиллах, хөндлөнгийн шинжээч хийх, оюутан эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэхэд зөвлөгөө өгөх үйл ажиллагаа эрхэлдэг.

         Эрдэм шинжилгээний зөвлөх үйлчилгээ

         Эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүл

         Төгсөлтийн сургалтын эрдмийн зөвлөлийн үйл ажиллагаа

 

Дэлгэрэнгүй линк: http://graduate.mnums.edu.mn/

Холбоо барих

Эрдмийн сургууль

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль С.Зоригийн гудамж хичээлийн төв байр
И-мэйл: graduate@mnums.edu.mn
Ажлын цаг: Даваа-Баасан  08:30-17:30