Зөвшөөрөл

  • Ёс зүйн зөвшөөрөл:

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

  1. Зөвшөөрөл хүссэн өргөдөл
  2. Бүрдүүлсэн материалын танилцуулга (Загварыг ЭНД ДАРЖ үзнэ үү.)
  3. Судалгааны ажлын арга аргачлал (Нэг нүүрэнд багтаах)
  4. Эмнэлзүйн судалгаа бол таниулсан зөвшөөрлийн хуудас (Загварыг ЭНД ДАРЖ харна уу.)
  5. Судалгаа хийх байгууллага, эмнэлгийн зөвшөөрөл бүхий албан тоот
  6. Хурлын протокол: Судалгааны ажлын арга аргачлал баталсан тэнхимийн хурлын протокол (Магистрантууд), бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтдийн зөвлөлийн хурлын протокол (Докторантууд болон төслийн баг)
  7. Гадны байгууллагатай хамтарсан буюу санхүүжилт авч буй бол тухайн байгууллагын ёс зүйн хяналтын хорооны зөвшөөрлийн хуулбар

Жич: Бүрдүүлэх материалыг PDF- файлд оруулан сар болгоны нэг дэх долоо хоногийн БААСАН гаригт (СЁЗХХ-ны гишүүдэд) irb.group@mnums.edu.mn хаягаар илгээнэ үү

– Хурал цахимаар болох ба тус хурлаар бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлсэн магистрант, докторантын ажлыг хэлэлцэх ба хуралд зөвхөн ёс зүйн хорооны гишүүд оролцох ба хурлын шийдвэрийг хурал болсон өдрийн дараа 7 хонгийн ЛХАГВА гаригт веб хуудсанд байршуулна.

Судалгааны ажлын ЗӨВШӨӨРӨЛ авах бол ЭНД дарж бүртгүүлнэ үү