АШУҮИС

Сувилахуйн Сургууль

Захирлын мэндчилгээ

Эрхэм хүндэт эрдэмтэн профессорууд, судлаачид, оюутан залуус, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсч буй хэн бүхнийг манай түүхт сургуулийн вебсайтад тавтай морилохыг урьж байна.

Хөгжлийн 90 гаруй жилийн баялаг түүхтэй, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд халаагүй зогсох үе үеийн чадварлаг сувилагч, эх баригч, бага эмч болон бусад мэргэжилтнийг тасралтгүй бэлтгэж, эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тус сургуулийн хамт олон хуримтлуулсан мэдлэг туршлагаа хуваалцан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинжлэх ухаан технологийн дэвшил, инновацийг нэвтрүүлэн, улс орны хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө та бүхэнтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзлэл дүүрэн байна.

Бидний алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, бахархал болсон эрдэмтэн багш нар, мэргэжлийн тэнхимүүдтэй та бүхэн танилцахаас гадна, Сувилахуйн сургуулийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд, ялангуяа судалгааны тэргүүлэх чиглэл, чадавхи, нөөц, гадаад хамтын ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээллийг авах болно. Түүнчлэн дээд болон дипломын дээд боловсролын хөтөлбөрүүд, багшийн хөгжил, оюутны хөгжил тэдгээрийн үйл ажиллагааны ахиц дэвшлийн талаар, мөн номын сан, архивын үйлчилгээ, сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, хөгжлийн зээл, тэтгэлгийн талаарх мэдээллүүд энэхүү веб сайтад бий.

Хүн төрөлхтөний өмнө тулгарсан даяар асуудлуудыг хамтран шийдвэрлэх “Тогтвортой хөгжлийн зорилтууд”, үндэсний түвшинд “Алсын хараа 2050”, байгууллагын түвшинд “Их сургуулийн хөгжлийн бодлого 2030” зэрэг тулгуур баримт бичгүүдэд тусгагдсан зорилгод хамтын хүчээ нэгтгэн, амьдрахыг хүссэн нийгэм, аз жаргалтай дэлхийг бүтээх ирээдүйн чадварлаг мэргэжилтнийг бэлтгэх, тэдэнд хувьсан өөрчлөгддөг амьдралд  “хуучирдаггүй” чадваруудыг эзэмшүүлж, “дэлхийн” иргэнийг төлөвшүүлэхийн төлөө хамтран зүтгэх болно.

 

Та бүхэнд аз жаргал, эрүүл энхийг хүсье.

Сувилахуйн Сургуулийн Захирал

Анагаах Ухааны доктор, профессор

Б.Оюунгоо

 

Алсын хараа:

Олон улсын стандартад нийцсэн үндэсний хэмжээний манлайлагч сургууль байх

 

Эрхэм зорилго:

Хэрэглэгчийн шаардлагад нийцсэн, инновацийг хэрэгжүүлэгч сувилахуйн жишиг сургууль болох

 

Үнэт зүйлс:

  • 92 жилийн түүхэн баялаг туршлага
  • Уламжлал шинэчлэлийг хослуулах бодлого
  • Академик эрх чөлөө, ил тод, шударга байдал
  • Цогц, тэгш хүртээмжтэй багийн ажиллагаа
  • Шинэ санаа, шинэлэг технологи нэвтрүүлэгч багш
  • Салбарыг манлайлах чадварлаг төгсөгчид

Бүтэц: