АШУҮИС

Анагаах Ухааны Сургууль

Эрхэм зорилго:

Хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээг бүрэн хангах, хүнлэг, энэрэнгүй, ёс суртахууны эрхэм нандин чанартай хүний их эмч бэлтгэхэд оршино.

Үнэт зүйлс

Сургалт, судалгаа, эмнэлзүй хосолсон 70 гаруй жилийн туршлага Сургалтын орчин үеийн нэгдмэл хөтөлбөр Оюуны өндөр чадавхтай эрдэмлэг хүний нөөц Эрдэм судлалын эрх чөлөө Академик байгууллагын бие даасан байдал Шударга ёс, ардчилсан зарчим Эрүүл мэндийн салбарын эрэлт хэрэгцээнд нийцсэн төгсөгчид

Бидний бахархал:

     Манай сургуулиас МУ-ын хөдөлмөрийн баатар 7, МУ-ын ардын эмч 13, МУ-ын  төрийн шагналт 45, МУ-ын Гавьяат цолтон 92, Төрийн соёрхолт 42, Академич 9 төрөн гарсан.

Он цагийн товчоон:

  Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Анагаах Ухааны Сургууль нь 1942 онд Монгол улсын их сургуулийн Хүн эмнэлгийн факультет байгуулагдсан цагаас эхтэй бөгөөд 70 гаруй жил хөгжиж ирсэн арвин түүхтэй, үе үеийн чадварлаг оюунлаг эрдэмтэн багш нартай АШУҮИС-ийн ууган сургууль юм.

  • Төгсөлтийн өмнөх сургалт: Анагаах Ухааны Сургууль нь “Хүний их эмч” бэлтгэх сургалтын нэгдмэл хөтөлбөрөө 2010 онд Монголын Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр амжилттай магадлан итгэмжлүүлсэн. 2011 оны 10 сард Номхон Далайн Баруун Бүсийн Анагаах Ухааны Боловсролын Холбоогоор үнэлгээ хийлгэж МУ-ын их дээд сургуулиудаас анх удаа гадаадад сургалтын хөтөлбөрөө амжилттай магадлан итгэмжлүүлсэн сургууль болсон юм.
  • Төгсөлтийн сургалт: Анагаах ухааны сургуулийн 20 тэнхмийн багш нар төгсөлтийн сургалтаар магистр, докторын оюутнуудад ба багш нарын өөрсдийнхөө нарийн мэргэжлийн салбарт судалгааны ажил хийхийг урамшуулан сэдэлжүүлэн эх сурвалжуудтай холбох, сургалтын таатай орчноор хангах, эрдэм судлалын эрх чөлөө, харилцан хүндлэл бүхий сургалтын ээлтэй орчин, сургалтын чанарыг дээшлүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, сургалтын эрдэм судлалын түвшин, үр ашгийг нэмэгдүүлэн, шинжлэх ухаанч хандлагыг төлөвшүүлэн суралцагчдыг дэмжих тогтвортой бодлогыг хөгжүүлэн ажиллаж байна.
  • Төгсөлтийн дараах сургалт:Анагаах ухааны сургуулийн 20 тэнхмийн багш нар төгсөлтийн дараах сургалтаар Монгол Улсын хэмжээнд эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтний давтан сургалтыг зохион байгуулж байгаа хамгийн том боловсон хүчин бөгөөд жилдээ 250-300 мэргэжилтэнг үндсэн нарийн мэргэжлээр сургаж олон мянган мэргэжилтнийг давтан сургалтанд хамруулж өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, олон улсын сургалтанд ашиглаж байгаа шинэлэг аргуудаар сургалтаа зохион байгуулж байна.
  • Эрдэм шинжилгээ:Эрдэмтдийн зөвлөл нь бүрэлдэхүүн сургуулийн эрдэм шинжилгээ, сургалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний болон бусад үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэн чиглэлийг тогтоон, ач холбогдол, үр дүн, үнэлэлт, санал, дүгнэлт өгөх, шийдвэр гаргах үүрэгтэй байдаг. Эрдэм шинжилгээний зэрэг шинжлэх ухааны төслийн сангийн төсөл Эрдэм шинжилгээний олон улсын төсөл Эрдэм шинжилгээний суурь судалгааны төсөл Эрдэм шинжилгээний инновацийн төслүүд хэрэгжиж байна. Магистр докторын сургалтыг зохион байгуулж, эрдэм шинжилгээнгий ажлуудыг хийж эрдэм шинжилгээний зэрэг хамгаалж байна.