АШУҮИС

Монгол Анагаах Ухаан Олон Улсын Сургууль

Мэндчилгээ

   АШУҮИС нь уламжлалт анагаахын их эмч, эрүүл мэндийн ажилтан, судлаач нарыг бэлтгэн гаргах үйл ажиллагаагаараа үндэсний хэмжээнд тэргүүлэн, судалгаанд суурилсан анагаахын боловсролын үйлчилгээг үзүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Их сургууль болох зорилт тавин ажиллаж байна.

   Зорилтондоо хүрэхийн тулд манай их сургууль сургалтандаа дэвшилтэт технологийн нэвтрүүлэх, олон улсын анагаахын боловсролын түвшинд хүрсэн сургалт-эмнэлзүйн бааз, ном сурах бичгээр сургалтын орчноо бэхжүүлэх зэрэг ажлыг хийн гүйцэтгэж байгаа билээ.

   Дорно дахины гүн ухаан, хүний биеийн чадал боломж, өвчнөөс сэргийлэх, байгаль дэлхийтэйгээ зохицон эрүүл зөв амьдрах ухааныг төгс судалсан онолыг 21-р зууны ШУ давшингуй хөгжлийн явцад нийцүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх их үйлсийг тэргүүн эгнээд МАУОУС-ийн эрдэмтэн судлаач, багш, эмч нар явж байгаа билээ.

МАУОУС-ийн захирал

АУ-ны доктор, профессор Д.Цэнд-Аюуш

АЛСЫН ХАРАА

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа – 2050”-д Монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлж эксдортод гарах гарцыг дэмжин “брэнд” болгоно хэмээн заасан нь манай ИС хөгжлийн бодлого, ялангуяа МАУОУС-ийн хөгжлийн чиглэлтэй нийцэж байгаа бөгөөд бидний хувьд ИС эмнэлгийн хөгжлийн хүрээнд МАУ-ны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг улсын хэмжээнд жишиг болохуйц түвшинд хүргэх, Уламжлалт шинэ эм – биологийн идэвхт бүтээгдэхүүний инноваци-технологийг түлхүү хөгжүүлэх, уламжлалтын мэдлэг оюун ухааныг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг зорилтуудыг өмнөө дэвшүүлэн ажиллаж байгаа билээ.

 

Түүхэн замнал

Тэнхим

Хүний нөөц

Тэнхим Багшийн тоо Академич Профессор Дэд профессор Доктор (PhD) Магистр
Монгол анагаах ухаан судлал 6 1 2 2 2
Доторын өвчин судлал 6 1 1 3 1
Зүү төөнө засал 7 1 2 4
Уламжлал анагаах ухааны засал 4 2 2
Бүгд 24 1 4 4 8 7

Эрдэм шинжилгээ

  • Эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл:Уламжлалт эмийн хавдар, бодисын солилцооны өвчний эсрэг, хөгшрөлтийг удаашруулах, урт наслуулах үйлдлийн судалгаа.
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлүүд:УАУ-ны эрдэм судлалыг сэдэв агуулгыг авч үзвэл УАУ-ны түүх сурвалж судлал, УАУ-ны тусламж үйлчилгээ-зохион байгуулалт, боловсрол судлал, програмчлал, биеийн төрөлх өвөрмөц чанар -биологийн наслалт, биеийн төрөлх өвөрмөц чанар - дээд мэдрэлийн үйл ажиллагаа, ургамлын генетик судалгаа, мэдрэл судлалын ШУ (neuroscience), хавдрын эсийн судалгаа, идээ ундааны зохицуулга, жор судлал, оношилгоо, уламжлалт засал, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга, рашаан судлал, зүү эмчилгээ, жүдо бариа засал, эм, эмийн түүхий эдийн судалгаа зэрэг өргөн хүрээтэй судалгааг явуулсан байна.
  • МАУ-ны Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааАШУҮИС-ийн Захирлын 2020.03.30 өдрийн А/66 тоот тушаалаар МАУ-ны Эрдмийн зөвлөл (ЭЗ) нь үндсэн 11, нэмэлт 11 гишүүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн батлагдаж үйл ажиллагаагаа явуулж байна.

Холбоо барих

Монгол Анагаах Ухаан Олон улсын сургууль

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, >Монгол Анагаах Ухаан Олон улсын сургуулийн хичээлийн байр

И-мэйл: ismm@mnums.edu.mn