Гадаад харилцааны газар

Зорилго:

    Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, Боловсрол шинжлэх ухааны яамны  бодлого болон чиглэл, АШУҮИС-ийн стратеги төлөвлөгөөний үйл ажиллагаатай уялдуулан гадаад харилцааг хөгжүүлэх, өргөжүүлэх, хэрэгжүүлэх, бүрэлдэхүүн болон салбар сургууль, газар нэгжүүдийн бодлого боловсруулах, нэгдсэн удирдлагаар ханган  ажиллахад чиглэгдэнэ.

Үйл ажиллагааны чиглэл:

Нэг. Бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, тайлан

Хоёр талт болон олон талт хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлага болон зохицуулалтаар хангах;

Монгол улсад суугаа ЭСЯ, Консулын газар, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг шинээр эхлүүлэх,  идэвхжүүлэх, өргөжүүлэх;

АШУҮИС-ийн хөгжилд чиглэсэн дэмжлэгт үйл ажиллагааг хэрэгжүүлэх, гадаад төсөл хөтөлбөрийн санамж бичиг, гэрээг байгуулах, хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх;

АШУҮИС-ийн бүрэлдэхүүн болон салбар сургууль, харьяа эмнэлэг болон хүрээлэнгүүдээс боловсруулж ирүүлсэн гадаадын байгууллага, их дээд сургуультай хамтарч хэрэгжүүлэх төслийн саналыг хүлээн авах, хамтын ажиллагаа эхлүүлэх боломжийг судлах, холбоо тогтоох, хамтын ажиллагааны санамж бичиг болон гэрээ байгуулах, хэрэгжүүлэх;

Жилийн эцэст салбар болон бүрэлдэхүүн сургууль, харьяа эмнэлэг болон хүрээлэнгүүдээс гадаад хамтын ажиллагааны тайланг хүлээн авч, гадаад харилцааны газрын нэгдсэн тайланг гаргах;

Хоёр. Хууль тогтоомжийн хэрэгжилт

Боловсрол шинжлэх ухааны яамны бодлого, үйл ажиллагаа, АШУҮИС-ийн хөгжлийн стратеги төлөвлөгөөтэй уялдуулан бүрэлдэхүүн болон салбар сургууль, газар нэгжүүдийн гадаад харилцааг мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;

Гадаад хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн гэрээ, санамж бичиг болон бусад холбогдолтой баримт бичгийн нэгдсэн санг бүрдүүлэх, баяжуулах, үйл ажиллагааны хяналт тавих;

Гурав. Захиргаа, мэдээлэл

Гадаад болон дотоод тогтвортой харилцааг баримтлан ГХГ-ын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хоёр урсгалаар түгээх;

Бүрэлдэхүүн:

Д.Өлзиймаа НЭМУ-ын магистр Газрын дарга

E-mail: ulziimaa@mnums.edu.mn 

М.Мөнх-Ундрал M.D Мэргэжилтэн

E-mail: munkhundral@mnums.edu.mn

П.Лувсандагва  M.D, нийгмийн эрүүл мэндийн менежер Мэргэжилтэн

E-mail: luvsandagva@mnums.edu.mn 

Ц.Номин-Эрдэнэ НЭМ-ийн магистр

E-mail: nominerdene.tso@mnums.edu.mn

Тодорхойлолт авах
Цагийн хуваарь
Бүрдүүлэх материал

     АШУҮИС-ийн Багш, ажилтан, ажиллагсад англи хэл дээрх ажлын газрын тодорхойлолт болон виз хүсэлтийн албан бичиг дараах цагийн хуваарийн дагуу хүлээн авах бөгөөд доорх материалуудыг бүрдүүлж ирнэ үү.

Жич: ГХГ-ын дотоод журмын дагуу Багш, ажилтан, ажиллагсдын тодорхойлолт, виз хүсэлтийн албан бичиг ажлын 3 хоногт, Оюутны дүнгийн тодорхойлолт ажлын 5 хоногт тус тус гарахыг анхаарна уу. Яаралтай хүсэлт хүлээн авахгүй болно.

Багш, ажилтан, ажиллагсад:

  • Даваа гариг: 14:00-17:00
  • Лхагва гариг: 14:00-17:00

Оюутан:

  • Мягмар гариг: 09:00-11:30
  • Пүрэв гариг: 09:00-11:30
  • Овог
  • Нэр
  • Сургууль, тэнхим, газар, алба
  • Албан тушаал
  • Хэдэн оноос хойш ажиллаж байгаа
  • Гадаад паспортын дугаар /Виза хүсэлт/
  • Хаана хэнд өгөх гэж байгаа /аль улсын элчин сайдын яамд, г.м/
  • Цалингийн хэмжээ /Виза хүсэлт/
  • Нийгмийн даатгалын дэвтэр /эх хувиараа/
  • Тэнхимийн эрхлэгчийн цохолт /Багш/