Санхүү, эдийн засгийн газар

Зорилго:

     Тус газар нь  үйлчлүүлэгч  багш, ажилтан албан хаагчид, оюутан залууст хөнгөн  шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээг  хүргэж АШУҮИС-ийн дунд болон богино хугацааны төлөвлөгөөний зорилго, зорилтууд, захирлын үр дүнгийн гэрээг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд төсөв боловсруулахад санал өгөх, батлагдсан төсвийн дагуу зарцуулалт хийх, төсвийн зарцуулалтыг үнэн зөв бүртгэх, санхүүгийн тайлан гаргах, тайланд шинжилгээ хийх, төсвийн зарцуулалтад хяналт тавих, нягтлан бодох бүртгэлийн удирдлага, зохион байгуулалтыг хэрэгжүүлэх, эрх зүйн орчинг сайжруулахад оршино.

Үйл ажиллагааны чиглэл:

Нэг. Бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, тайлан

Санхүү эдийн засгийн газар нь АШУҮИС-ийн Эрхэм зорилго болон хөгжлийн стратеги чиглэлийн дагуу сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлэг үйлчилгээний үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах  эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг тооцож хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, материаллаг баазыг  бэхжүүлэхэд үйл  ажиллагаагаа чиглүүлэн  сургуулийн эдийн засгийн хүчин чадлыг байнга дээшлүүлэх, сургуулийн жил бүрийн үйл ажиллагааны тайлан, мэдээ гаргах, өмч хөрөнгийн бүрэн бүтэн  байдал, ашиглалтад хяналт тавих, өр авлага үүсгэхгүй байх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэн  ажиллаж байна.

Хоёр. Хууль тогтоомжийн хэрэгжилт

Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнд үнэлгээ өгөх;

Төсвийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуулиудыг дагаж мөрдөх, эрх зүйн хэм хэмжээ, баримт бичиг/тушаал, тогтоол, захирамжийг бүртгэх;

Байгууллагын үйл ажиллагааны үр дүн, үр ашиг, үр нөлөөг бодитойгоор тогтоох, гүйцэтгэлийн хүрсэн түвшинг баталгаажуулах, үйл ажиллагааны тодорхойгүй байдлыг багасгах, гүйцэтгэлийг сайжруулах боломж, нөөцийг илрүүлэх, амжилтыг ахиулах;

АШУҮИС-д мөрдөгдөх дүрэм, журмуудыг  боловсронгуй болгох санал боловсруулах, шинэчлэх;

Гурав. Захиргаа, мэдээлэл

Статистик мэдээллийн бодит байдал, боловсруулалт гүйцэтгэлийг сайжруулах;

Удирдлагын мэдээллийн нэгдсэн сан, сүлжээ бүрдүүлж, мэдээллээр хангах;

Санхүү, эдийн засгийн газрын мэдээллийн тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэх; 

Захиргаанаас гарч буй зохион байгуулалтын болон мэдээлэл лавлагааны баримт бичгүүдийг боловсруулах, баталгаажуулах, мэдээлэх, хүргүүлэх бүрдүүлэх;

Бүрэлдэхүүн:

Санхүү, эдийн засгийн газрын дарга  М.Саранчимэг /Бизнесийн Удирдлагын Магистр, Мэргэшсэн нягтлан бодогч/

Ерөнхий нягтлан бодогч Н.Мөнх-Эрдэнэ Төсөл эрдэм шинжилгээ

Эдийн засагч Г.Ачсайхан /Магистрант/

Эдийн засагч Ж.Бямбасүрэн /Бизнесийн Удирдлагын Магистр/

Нягтлан бодогч Г.Ариунбат Сувилахуйн сургууль, Эм зүйн сургууль, Оюутны төлбөр тооцоо

Нягтлан бодогч  Ц.Ишдорж Нүүр ам судлалын сургууль, Оюутны төлбөр тооцоо, НАСС-ийн Шүдний эмнэлэг, Их сургуулийн нэгдсэн эмнэлэг, Баянчандмань сувилал

Нягтлан бодогч   Т.Мандалмаа Мэргэжил дээшлүүлэх институт, Резидент, Мэргэшүүлэх сургалтуудын орлого, Жолоочийн тооцоо, Орлогын нэгдсэн тооцоо

Нягтлан бодогч Ш.Төгсбаяр Төв сургуулийн цалин хөлс, Био-Анагаахын сургууль, Оюутны төлбөр тооцоо, Био-Анагаахын хүрээлэн, Лабораториуд

Нягтлан бодогч  Ш.Найрамдал Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Оюутны төлбөр тооцоо, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Лабораториуд, Түрээсийн тооцоо, Оюутны байр

Нягтлан бодогч Г.Оюунаа /Мэргэшсэн нягтлан бодогч/ ЕБ-ын Ахлах сургууль, Цэцэрлэг

Нягтлан бодогч Г.Уртнасан Төв сургуулийн Үндсэн хөрөнгө, Бараа материал, МАУОУСургууль, “Эрхэс” сувилал

Нягтлан бодогч  Ц.Хандсүрэн /Мэргэшсэн нягтлан бодогч/ Анагаах ухааны сургууль, Оюутны төлбөр тооцоо, Уламжлалтын эмнэлэг

Нягтлан бодогч Г.Ганбаяр Эрдмийн сургууль, Магистр, докторын орлого, /Сайбер магистр/, Хэвлэх үйлдвэр

Нягтлан бодогч  А.Аззаяа Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль

Нягтлан бодогч Н.Уранчимэг Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль

Нягтлан бодогч  Д.Энхтүвшин Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль

Нярав Д.Хоролсүрэн Аж ахуйн нярав

Нярав  О.Мөнхтуул Сувилахуйн сургууль, Эм зүйн сургууль

Нярав  Э.Сарангуа Монгол анагаах ухааны олон улсын сургууль

Нярав  Д.Туяацэцэг Нүүр ам судлалын сургууль

Касс Х.Оролзодмаа