АШУҮИС

Эрүүл мэндийн шинжлэх ухааны төв номын сан

    Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Төв Номын Сан (ЭМШУТНС) нь АШУҮИС-ийн багш, ажилтан, оюутан, судлаач төдийгүй Монгол улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд үйлчилдэг улсын хэмжээний анагаах ухааны төв номын сан юм.

Зорилго:

     ЭМШУТНС нь анагаах ухааны мэдээлэл, эрдэм шинжилгээ судалгааны үндэсний төв номын сан болно

Цаашдын зорилт:

    Номын сан, номзүй, лавлагаа мэдээлийн хангамжийг сайжруулах, шинэ техник технологийг нэвтрүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх, боловсон хүчний мэдлэг чадварыг дээшлүүлэх

Номын сангийн нөөц

ЭМШУТНС-ийн үйлчилгээний нэгжүүд

Уншлагын А танхим

Уншлагын С танхим

Эрдэм шинжилгээний уншлагын танхим

Тогтмол хэвлэлийн уншлагын танхим

Гадаад номын уншлагын танхим

Цахим уншлагын танхим

Үндсэн фонд

Сурах бичгийн фонд

Ном сэлбэн засах лаборатори

Мэдээлэл лавлагааны өрөө

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
Бүтэц бүрэлдэхүүн
Хүчин чадал

Анагаахын ухааны салбарын мэдлэг мэдээллийг цуглуулах, хадгалах, түгээн дэлгэрүүлэх.

  • Номын фондыг баяжуулах,
  • Уншигчийн тав тухтай орчинг бүрдүүлэх
  • Үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх
  • Түргэн шуурхай үйлчлэх
  • Цахим үйлчилгээ
  • Лавлагаа мэдээллийн үйлчилгээ

АУТНС нь төв болон хөдөө орон нутгийн салбар 3 номын сангаас бүрдэнэ. АУТНС-ийн төв номын санд 20 номын санч, Дархан-Уул АУС-ийн номын санд 3 номын санч, Говь-Алтай АУС-ийн номын санд 3 номын санч, Дорноговь АУС-ийн номын санд 4 номын санчтайгаар ажиллаж байна.

 АУТНС нийт 1.828,81м2 (төв номын санд 1.595,81м2, сувилахуйн номын сан 233 м2 талбай) талбайтай.

АУТНС нь анагаах ухааны нарийн мэргэжлийн ном, сурах бичиг, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, түүх, дэлхийн сонгодог зохиол, монголын алдартай зохиолчдын бүтээлүүдийг цуглуулсан арвин баялаг сангаас гадна дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлангууд,  нэвтэрхий толь, лавлах толь болон мэргэжлийн толь бичиг зэрэг материалаар сан хөмрөгөө баяжуулдаг.