Оюутны хөдөлмөр эрхлэлт

ОЮУТНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ

     2013 онд Сувилахуйн сургууль хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг байгуулан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2016 оны 12 сарын 07-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөр батлагдсан. Энэхүү төслийн хүрээнд 2018 онд АШУҮИС-ийн төв байранд Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулагдан Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг газартай хамтран үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Оюутны албаны харьяа “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д хичээлийн бус цагаараа хөдөлмөр эрхлэх хүсэл, сонирхолтой суралцагч та бүхэн бүртгүүлж, мэдээлэл зөвлөгөө авах боломжтой.

Зорилго:

АШУҮИС-ийн оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, улмаар хөдөлмөрийн зах зээл дэх нэр хүнд өсгөх.

 

Зорилт:

Оюутны карьер төлөвлөлт хийхэд дэм туслалцаа үзүүлэх

Оюутнуудыг хөдөлмөрийн зах зээлд бэлдэх

Оюутны цагийн ажлын хугацаа

Өдөрт 4 цагаас илүүгүй, 7 хоногт 20 цагаас илүүгүй

Хичээлийн завсарлага буюу зуны амралтын хугацаанд энэхүү хязгаарлалт хамаарахгүй.Ажлын 1 цагийн хөлс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс илүү байх

Оюутны цагийн ажлын хугацаа

Өдөрт 4 цагаас илүүгүй, 7 хоногт 20 цагаас илүүгүй

Хичээлийн завсарлага буюу зуны амралтын хугацаанд энэхүү хязгаарлалт хамаарахгүй.Ажлын 1 цагийн хөлс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс илүү байх

Үйл ажиллагаа:

  1. Сургалт, арга хэмжээ зохион байгуулах,
  2. Оюутнуудад зөвлөгөө өгөх
  3. Ажил олгогчидтой байнга хамтран ажиллах
  4. Оюутныг эрүүл, аюулгүй орчинд ажлын байранд зуучлан ажиллуулах

“Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д бүртгүүлэхийн давуу тал:

АШУҮИС дах ажлын байрны саналыг цаг алдалгүй хүлээн авах

Мэргэжлийн болон бусад аж ахуйн нэгж, байгууллагад чөлөөт цагаараа ажил эрхэлж, дадлага туршлага хуримтлуулах

Ажлын чиг баримжаа олгох сургалт, зөвлөгөө, мэдээлэл авах

Төгсөлтийн дараах ажил хайх хугацааг багасгах

Цалин хөлсийг тухай бүр авч, орлоготой болох

Батлагдсан журам, зааврын хүрээнд аюулгүй ажлын байранд зуучлах

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Цагийн ажлын бирж гэх мэт байгууллагын мэдээллийг авах

Цагийн болон түр ажил гэж юу вэ?

“Цагаар ажиллах” гэдэг нь ажил олгогч байгууллага, иргэнд тодорхой ажил, үүргийг биечлэн гүйцэтгэж, ажлын гүйцэтгэл, ажилласан цагт тохирсон цалин хөлсийг тухай бүр тооцож олгуулахыг хэлнэ.