Спорт, соёл урлаг

  ОЮУТНЫ СОЁЛЫН ТӨВ:

 

   Оюутны соёлын төв нь Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн урлаг соёлын бүхий л үйл ажиллагаа зохион байгуулагддаг төв юм.    

   Оюутны соёлын төв нь 400 хүний суудалтай, 3м x 2.2м лед дэлгэц, гэрэл, дуу, дүрсийн техник тоног төхөөрөмжтэй. 

Хурал

Урлаг спортын бага наадам /урлагийн төрөл, гала тоглолт/

Урлаг спортын их наадам /урлагийн төрөл, гала тоглолт/

АСТ

Дэвжээ

Тангараг өргөх ёслол

Эрдмийн баяр зэрэг үйл ажиллагаанууд тогтмол зохион байгуулагддаг.

СПОРТ:

    Тус сургууль нь Монгол Улсын их сургуулиас тусгаарлан бие даасан АУДС болсон ба оюутан залуучуудын бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор биеийн тамирын тэнхимийг зохион байгуулан ажилласан ба энэ тэнхимийн үйл ажиллагаа нь оюутан залуучуудын бие бялдрыг хөгжүүлэх анхан шатны уралдаан тэмцээнийг зохион байгуулах сургуулийн шигшээ багийг бүрдүүлэн хот улсын чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан ба тухайн үеийн удирдлагуудад үндэсний сурын спортын мастер Балдандорж багш ажиллаж байсан спортын уралдаан тэмцээнүүдийг ихэд хөхүүлэн дэмжиж бүх талаар тусалж байсны үр дүнд хөнгөн атлетикийн төрлөөр улс хотын чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцож спортын мастер Батаа, Эрдэнэ–Очир, Байгальмаа, Энхжаргал тэргүүтэй тамирчид төрөн гарсан. Мөн сагсан бөмбөгийн эрэгтэй эмэгтэй шигшээ багийн тамирчид улс, хот, нэрэмжит тэмцээнүүдэд амжилттай  алт, мөнгө, хүрэл медалиудыг хүртэж охидын баг нь анагаахын адуу хочоороо олонд танигдаж байсан, Аэробикийн охидын баг хотын аварга болж хөлбөмбөгийн баг оюутны их наадмын аварга багаар шалгарч, ширээний теннисний төрлөөр улсын таван удаагийн аварга ОУХМ Болд волейбол, чөлөөт бөх, үндэний бөх болон спортын төрлүүдээр тодорхой амжилтуудыг гаргаж байсан. Энэ бүх спортын төрлүүдийг хөгжүүлэхэд энэ сургуульд ажилласан үе үеийн багш нарын гавьяа зүтгэл их юмаа. МУГТ мото спортын  мастер Лувсандорж, МУГТ Ч.Наранбаатар, Монгол улсын арслан чөлөөт бөхийн ОУХМ анагаах ухааны доктор профессор Давгасүрэн сагсан бөмбөгийн спортын мастер Чоен, Доеддорж, Содномзундуй агсны спортын мастер Чулуунчимэг хөл бөмбөгийн ОУХМ Энхтөр тэргүүтэй багш нар ажиллаж байсан ба одоо энэ тэнхимд Боловсрол судлалын доктор сагсан бөмбөг хөнгөн атлетикийн спортын мастер Х.Цэрэнвандан, дэд профессор гандболын ОУХМ хөнгөн атлетикийн спортын мастер улсын шүүгч .Сүхбаатар хөнгөн атлетикийн спортын мастер улсын шүүгч П.Мөнхзул сагсан бөмбөгийн спортын мастер Мөнхбат, сагсан бөмбөгийн спортын мастер Г.Энхбаяр нар ажиллаж оюутан залуучуудыг спортоор хичээллүүлэн улс хот оюутны их наадмуудад амжилттай оролцуулж байна. 

ЭКО ЦОГЦОЛБОР:

 

     Оюутны чөлөөт цагийн Эко цогцолбор нь 420м2 талбайтай, 3м x 2.2м лед дэлгэц, дууны техник тоног төхөөрөмжтэй. Уулзалт, өдөрлөг, урлагийн тоглолт зохион байгуулах боломжтой.