“Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил, хариуцлага” …

February 26 @ 09:00 - 15:00
Loading Events
  • This event has passed.

Эрхэм хүндэт багш нартаа энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн Мэргэжилтний Ёс Зүйн Хяналтын Хороо, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Эрүүл мэндийг дэмжих сан хамтран эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа, хандлага, хариуцлагыг дээшлүүлэхэд тулгамдаж буй асуудлыг судлах, нотолгоонд суурилж цаашдын чиг хандлагыг тодорхойлох, сайн туршлагыг солилцох зорилгоор зохион байгуулж буй “ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙ, ТӨЛӨВШИЛ, ХАРИУЦЛАГА” эрдэм шинжилгээ, онол практикийн улсын анхдугаар цахим хуралд оролцохыг урьж байна.

2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09.00 цагт эхэлнэ.

Цахим хуралд оролцоход дараах зүйлсийг хичээнгүйлэн хүсье.

1.Доорх хурлын холбоосоор урьдчилан бүртгүүлсний дараа танд и-мэйл ирэх ба ирсэн холбоосоор хуралд оролцоно.

2.Хурал эхлэхээс 15 минутын өмнө орж ирсэн байна (Хурлын цахим танхим 20 минутын өмнө нээгдэх болно).

3.Хурлын үеэр зөвхөн ярьж байгаа оролцогч микрофоноо нээж, бусад оролцогчид микрофоноо унтраана.

4.Асуулт тавих, хэлэлцүүлэгт оролцохдоо цахим танхим дахь “гар өргөх” товч дээр дарж илэрхийлэх, эсхүл асуултаа хажуугийн чат хэсэгт бичиж болно.

5.Хурлын холбоосыг эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, судлаачдад нээлттэй түгээх боломжтой.

Бүртгүүлэх линк:

https://us02web.zoom.us/meeting/register/tZAlde-vqzMuH9EiEVMnZqQ_oP4gqj0CwXga

Хурлын хөтөлбөрийг хавсаргав.

Хүндэтгэсэн,

Зохион байгуулах ажлын хэсэг

Утас: 99198674, 99069234, 88086562

Details

Date:
February 26
Time:
09:00 - 15:00
Event Category: