Багш, ажилтан > bagsh > Багшийн хөгжлийн төв

Багшийн хөгжлийн төв

Багшийн хөгжлийн төв

 

 

        АШУҮИС-ийн багш нарын тасралтгүй хөгжих үйл ажиллагааг дэмжих, боловсролын судалгааны арга зүй эзэмшүүлэх, сурган заах арга зүйн орчин үеийн ойлголт, мэдлэгийг амьдралд хэрэгжүүлж, үр дүнг тооцох, багш мэргэжлээрээ бахархах, үнэ цэнийг мэдрүүлэх зорилготойгоор Сургалтын Бодлого Зохицуулалтын Газрын дэргэд “Багшийн хөгжлийн төв” 2014 оны 10-р сарын 6-ны өдөр байгуулагдсан.

       Багшийн хөгжлийн төв нь судалгааны их сургууль болох АШУҮИС-ийн зорилтод түлхэц үзүүлэх зорилгоор анагаах ухааны боловсрол судлалын хөгжил, дэвшлийг сургалтаар дамжуулан сайжруулах, судалгаа хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

      Тус төв нь гадаадын болон дотоодын их дээд сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд багш солилцоог дэмжин, багш нарыг чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулдаг. Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлсэнээр харилцан туршлага солилцох, төвийн ирээдүйн төлөвлөгөөг гаргахад түлхэц үзүүлдэг.