Элсэлт > Гадаад > Гадаадад оюутан сонгон шалгаруулах

Гадаадад оюутан сонгон шалгаруулах

Гадаадад оюутан сонгон шалгаруулах

 

   Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль нь 2019-2020 оны хичээлийн жилд гадаадаас элсэхийг хүсэж буй элсэгчиддээ зориулан Гадаад оюутны элсэлтийн бүртгэлийн системийг нээн ажиллуулж байна. Бүртгэлийн системээс Гадаад оюутан элсүүлэх дүрэм, журам, бүртгүүлэхэд шаардлагатай мэдээ, мэдээлэл, бичиг баримт, эрүүл мэндийн даатгал зэрэг олон мэдээллийг авахын зэрэгцээ элсэлтийн хүсэлтээ баталгаажуулна. Тус бүртгэлд та дэлхийн өнцөг булан бүрээс холбогдох боломжтой бөгөөд өөрийн мэдээллээ баталгаажуулснаар АШУҮИС-д элсэн суралцах үүд хаалга нээгдэх юм.

  АШУҮИС нь 2017 онд ASIIN  олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар “Хүний их эмч”-ийн хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн бөгөөд тус хөтөлбөртөө элсэлт авч байна. Дараах холбоосоор орон бүртгэлээ хийн, баталгаажуулаарай.

 

http://admission.mnums.edu.mn/

 

Та бүхнийг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуульд суралцахыг урьж байна.