Элсэлт > Гадаад > Гадаадад оюутан сонгон шалгаруулах

Гадаадад оюутан сонгон шалгаруулах

Гадаадад оюутан сонгон шалгаруулах

Гадаадад оюутан суралцуулах

уралдаант шалгалтын эхний шатанд оролцогсодыг

сонгон шалгаруулах журам

1.      Эхний шатны сонгон шалгаруулалтыг АШУҮИС-ийн Оюутны алба зохион байгуулна.

2.      Сонгон шалгаруулалтыг ил тод, шударга явуулна.

3.      Тухайн хичээлийн жилд албан ёсоор суралцаж байгаа зөвхөн 1.2 дугаар дамжааны оюутнууд оролцоно.

4.      Оюутнууд өөрийн суралцаж байгаа мэргэжлээрээ тухайн хуваарь дээр сонгон шалгаруулалтанд бүртгүүлнэ.

5.      Хэрэв холбогдох Элчин Сайдын Яам, БСШУЯ-аас зөвшөөрсөн тохиолдолд өөр мэргэжлээр бүртгүүлж болно.

6.      Оюутан өөрийн биеэр ирж  бүртгүүлнэ.

7.      Оюутны албанаас зарласан, товлосон хугацаанд ирж бүртгүүлнэ.

8.      Хугацаа хоцорсон хүнийг сонгон шалгаруулалтанд оруулахгүй.

9.      Дараах тохиолдолд сонгон шалгаруулалтанд орох боломжгүй.

Шалгалтанд орж гадаадын аль нэг хуваарь авсан бол дараагийн сонгон шалгаруулалтанд давтан орох,

Суралцах хугацаандаа ямар нэгэн хичээлд F үнэлгээтэй шалгагдсан,

Заасан босго онооноос доогуур голч дүнтэй,

Журамд заасан нас хэтэрсэн,

10.    Сонгон шалгаруулалтын гол шалгуур нь сурлагын голч дүн байна.

11.    Тухайн хичээлийн жилийн 1, 2 дугаар хагасын шалгалтын дүнгээр голч оноог бодно.

12.    Сонгон шалгаруулалтанд зайлшгүй сурлагын дэвтэртэйгээ ирнэ.

13.    Гадаадад оюутан сонгон шалгаруулахтай холбоотой зарлал, мэдээллийг оюутан олж хараагүй, мэдээгүй, сонсоогүй зэрэг гомдлыг хүлээн авахгүй.

14.    Гадаадын хуваарьт тэнцсэн оюутнууд БСШУЯ-аас заасан хугацаанд шаардлагатай материалыг бэлэн болгож, өөрийн биеэр хүргэж өгнө.

15.    Материал бүрдүүлэхтэй холбоотой асуудлын үнэн зөвийг оюутан өөрөө хариуцана.

16.    Сонгон шалгаруулалтын дүн эцсийн шийдвэр болно.

17.    Сонгон шалгаруулалттай холбоотой аливаа маргаан, санал хүсэлт, асуудлыг тухайн өдөрт нь хүлээн авч хариуг өгнө.