Элсэлт > Шинээр элсэх > Оюутан элсүүлэх журам

Оюутан элсүүлэх журам

Оюутан элсүүлэх журам

 

2018 ОНД АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

 

2.1 Ерөнхий зүйл 

2.1.1        Элсэлтийн ажлыг АШУҮИС-ийн захирлын тушаалаар батлагдсан элсэлтийн комисс зохион байгуулна. 

2.1.2        Элсэлтийн комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журам, элсэгчдийн өргөдөл, гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг элсэлтийн комисс нь зохион байгуулна. 

2.1.3        Оюутан элсүүлэх үйл ажиллагаа нь дараах үе шаттай явагдана. 

-              Элсэхийг хүсэгчдийг бүртгэх 

-              Элсэгчдийг шалгаруулах хөтөлбөр сонгох 

-              АШУҮИС-д элсэх эрх олгох 

-              Элсэгчдийг бүртгэх 

2.1.4        АШУҮИС-д элсэхийг хүсэгчид бүрэн дундаас доошгүй боловсрол эзэмшсэн байна. 

2.1.5        АШУҮИС-ийн элсэлтийн босго оноо, мэргэжлийн бүлэг, тэдгээрт тавигдах шаардлагыг хичээлийн жил бүрийн 2-р улирлын эхэнд захирлын тушаалаар батлагдана. 

2.1.6        Аймаг орон нутгаас элсэхийг хүсэгчид МИДСК-ын элсэлтийн журмын дагуу заасан хугацаанд холбогдох материалыг бүрдүүлнэ. 

2.1.7        Тус сургуулийн “Анагаахын суурь боловсролын дамжаа” хөтөлбөрт элсэгчдийн 1 болон 2-р дамжааны хөтөлбөр нь тус сургуулийн “Суурь сургалтын хөтөлбөрийг зохицуулах журам”-аар зохицуулагдана. 

 

2.2 Элсэхийг хүсэгчдийг бүртгэх

2.2.1        Аймаг орон нутаг болон, Улаанбаатар хотоос элсүүлэх жагсаалтад зөвхөн тухайн аймаг, хотод ЕБС төгссөн буюу байнга оршин суугаа иргэд бүртгүүлэх эрхтэй. 

2.2.2        АШУҮИС-д элсэхийг хүсэгчид шаардлагатай хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байна. 

2.2.3        Бүртгүүлэхээс өмнө Боловсролын үнэлгээний төвийн Ерөнхий шалгалтын шалгуулагчийн буланд нэвтэрч өөрийн хувийн мэдээлэл болон дүнтэй танилцсан байх шаардлагатай. 

2.2.4   Элсэлтийн бүртгэлийг Улаанбаатар хотод цахим хэлбэрээр АШУҮИС-ийн элсэлтийн http://burtgel.mnums.edu.mn/бүртгэлийн вэб хаягаар явуулна. 

2.2.5        Элсэхийг хүсэгчид нь АШУҮИС-ийн элсэлтийн бүртгэлийн хуудсанд БҮТ-ийн ЕШ-ийн шалгуулагчийн буланд нэвтрэх бүртгэлийн дугаар, нууц үгээ оруулснаар бүртгүүлэх боломжтой. 

2.2.6        АШУҮИС-д элсэхийг хүсэгчид нь элсэлтийн бүртгэлийн хуудсанд хувийн мэдээллийг баталгаажуулна. 

2.2.7        АШУҮИС-д элсэхийг хүсэгчид нь Элсэлтийн ерөнхий шалгалтын хичээл тус бүрд 480-аас дээш, тус сургуулийн Сувилахуйн сургуульд элсэхийг хүсэгчид нь хичээл тус бүрд 400-аас дээш тус тус оноо авсан тохиолдолд бүртгүүлэх болзол хангасан гэж үзнэ.

2.2.8        АШУҮИС-д элсэхийг хүсэгчид нь элсэхийг хүссэн хөтөлбөрүүдийг дугаарлан ялгаатайгаар сонгосон байна. Хамгийн бага дугаартай хөтөлбөр нь сонгохыг хүссэн хөтөлбөр байна.

2.2.9        АШУҮИС-д элсэхийг хүсэгч нь бүртгүүлсэн бүлэг бүрийн бүртгэлийн хураамжийг цахим хэлбэрээр хийнэ. 

 

2.3 Элсэгчдийг шалгаруулах ба хөтөлбөр сонгох 

2.3.1        Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгогдсон хөндлөнгийн байгууллага /Боловсролын Үнэлгээний Төв/-ийн зохион байгуулсан ерөнхий шалгалтын оноог үндэслэн тус сургуульд оюутан элсүүлнэ. 

2.3.2        Ерөнхий шалгалтын оноог нэмэн нийт оноог гаргана. Бүртгэл хаагдсаны дараа бүлэг бүрээр, онооны дарааллаар шалгуулагчдыг жагсаана. 

2.3.3        АШУҮИС-д элсэхийг хүсэгчийн хөтөлбөр сонголт нь тухайн элсэхийг хүсэгчийн хяналтын тоонд нь тэнцэж багтсан хамгийн бага дугаартай мэргэжил байна. 

2.3.4        Аймаг, орон нутгаас элсэгчид нь тухайн аймагт МИДСК-аас томилогдсон Элсэлтийн комисст дурьдсан хугацаанд цахим үнэмлэх, ерөнхий шалгалтын батламжтай өөрийн биеэр хүрэлцэн ирж хуваарь сонголт хийнэ. 

2.3.5        АШУҮИС-д элсэн суралцах хяналтын тоонд багтсан, болзол хангасан элсэгчдийн нэрс болон мэргэжлийн сонголтыг нээлттэй мэдээлнэ.

2.3.6        Элсэхийг хүсэгчдийн шалгалтуудын нийт оноо тэнцсэн тохиолдолд ерөнхий шалгалтанд үзүүлсэн дүн, хэмжээст оноо, гүйцэтгэлийн хувь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээний дундаж дүнг харьцуулж шийдвэрлэнэ.

   

2.4 АШУҮИС-д элсэх эрх олгох 

2.4.1      Хяналтын тоонд багтаж хөтөлбөр сонгосон элсэхийг хүсэгчдэд элсэх эрхийн бичгийг олгоно. 

2.4.2      Элсэгчид нь дурьдсан хугацаанд өөрийн биеэр хүрэлцэн ирж суралцах эрхийн бичиг авна.Үүнд: 

-              Аймаг орон нутгаас элсэгчид нь тухайн аймагт МИДСК-аас томилогдсон Элсэлтийн комисст 

-              Улаанбаатар хотоос элсэгчид нь Улаанбаатар хот дахь АШУҮИС-ийн Элсэлтийн комисст 

2.4.3      Элсэгчид нь суралцах эрхийн бичиг авахаар ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна Үүнд:

-              Бүрэн дунд боловсролын үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт (эх хувилбар) 

-              Ерөнхий шалгалтын батламж (эх хувилбар) 

-              Хувийн хэрэг 

-              Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт (эх хувилбар) 

-              Сүүлийн нэг жилд авахуулсан цээж зураг 4 хувь 

-              Сургалтын төлбөрийг бүрэн төлсөн баримт 

 

2.4.4      Улаанбаатар хотод дараах нөхцөлөөр элсүүлнэ.Үүнд: 

-       АШУҮИС-ийн харьяа ахлах сургууль төгсч буй сурлагын дүнгийн жагсаалтаар эхний байранд шалгарсан, ЭЕШ-ийн хичээл тус бүрд 560-аас дээш оноо авсан сурагчид

-       АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургууль болон Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь аймаг дахь салбар сургуулийг онцгойлох дипломтой төгссөн элсэхийг хүсэгчид 

-       Өмнө нь АШУҮИС-ийн бүрэлдэхүүн болон салбар сургууль, гадаадад ижил мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн голч дүн нь 3.0 –оос дээш элсэхийг хүсэгчид 

2.4.5      Засгийн газар хоорондын гэрээгээр болон хувийн төлбөрөөр суралцах хүсэлтэй гадаадын иргэдийн асуудлыг АШУҮИС-ийн “Гадаад оюутан сургах тухай журам”-ийг үндэслэн шийдвэрлэнэ. 

2.4.6      Гадаад хамтын ажиллагааны гэрээтэй сургуулиас оюутан элсүүлэх асуудлыг гэрээний зохих заалтыг үндэслэн шийдвэрлэнэ. 

2.4.7      Энэхүү журмын 2.4.4 нөхцөлөөр элсэхийг хүсэгчид нь бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай. 

-       Өргөдөл анкет 

-       Боловсролын үнэмлэх, диплом (эх хувилбар) 

-       Иргэний үнэмлэх (Хуулбар) 

-       Сүүлийн нэг жилд авахуулсан цээж зураг 4 хувь  

2.4.8 Хяналтын тоонд багтсан боловч заасан хугацаанд шаардагдах материалыг бүрдүүлж ирж бүртгүүлээгүй элсэгчийн суралцах эрхийг цуцалж жагсаалтад буй дараагийн элсэгчийг нөхөн бүртгэнэ.

2.4.9 Бүртгүүлсэн элсэгчид хүндэтгэх шалтгааны улмаас сурах боломжгүй болсон тохиололд тушаасан төлбөрийн 75 хүртэлх хувийг буцааж олгож болно.

 

2.5 Элсэгчдийг бүртгэх

2.5.1     Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай 

-              Элсэлтийн комиссоос олгосон суралцах эрхийн бичиг 

-              Иргэний үнэмлэх 

-              Сургалтын төлбөрийг бүрэн төлсөн баримт

2.5.2    Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ. 

2.5.3    АШУҮИС-д элсэгчдийг 8 дугаар сарын 20-24-нд АШУҮИС дээр бүртгэж, суралцах гэрээ байгуулан 8-р сарын 25-нд хичээл эхэлнэ. 

2.5.4    Сургалтын төлбөрийг 8 дугаар сарын 24-ны дотор Хаан банк дахь АШУҮИС-ийн 5107018784 тоот дансанд бүрэн тушаана 

2.5.5    Сургалтын төлбөр бүрэн төлж бүртгүүлсэн элсэгчдийг АШУҮИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулна. 

2.5.6    Шинээр элссэн оюутнууд нэгдсэн журмаар эрүүл мэндийн үзлэгт орно.

2.5.7    Дурьдсан хугацаанд бүртгүүлээгүй элсэгчийн суралцах эрхийг цуцална.

2.5.8    Тус сургуульд суралцаж эхэлсэн тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

 

Утас: 326894, 328894