Элсэлт > Шинээр элсэх > Бүртгүүлэхэд анхаарах зүйлс, заавар. Заавал уншина уу

Бүртгүүлэхэд анхаарах зүйлс, заавар. Заавал уншина уу

Бүртгүүлэхэд анхаарах зүйлс, заавар. Заавал уншина уу

 

 

БҮРТГЭЛИЙН НӨХЦӨЛ

 

АШУҮИС-ийн элсэлтийн бүртгэл нь зөвхөн онлайн хэлбэрээр явагдана.

1. Элсэхийг хүсэгч нь бүртгэлийн системд ЭЕШ-ын бүртгэлийн дугаар, регистрийн дугаараа оруулснаар элсэх хүсэлтээ гаргана.

2. Элсэхийг хүсэгч нь ЭЕШ өгсөн байх ба элсэлтийн журамд заасны дагуу тухайн хөтөлбөрт тавигдсан босго онооны шалгуурыг хангасан байна.

3. Элсэхийг хүсэгч нь зөвхөн Улаанбаатар хотод ЭЕШ өгсөн бүртгүүлэгч байна

4. Бүртгүүлэгч нь хамгийн ихдээ нэг хэсгээс 3 хөтөлбөр сонгосон байна. 

(АШУҮИС болон Сувилахуйн сургууль гэсэн 2 хэсэг байгаа нийт 5 хөтөлбөр сонгож бүртгүүлэх боломжтой.)

5. Бүртгүүлэгч нь хөтөлбөрүүдийг ялгавартайгаар сонгоно. (Элсэхийг хамгийн хүсэж буй хөтөлбөрөө хамгийн түрүүнд сонгох зарчмаар явах бөгөөд таны Сонгосон хөтөлбөрт таны тэнцэх эсэхийг шалгаж тэнцвэл жагсаалтад үлдээж тэнцэхгүй бол таны сонгосон дараагийн хөтөлбөрт тэнцэх эсэхийг шалгах гэх мэт)

6. Элсэхийг хүсэгчид нь бүртгэлтэй холбоотой төлбөр, тооцоог зөвхөн цахим хэлбэрээр буюу ХААН болон Голомт банкны цахим картаар хийнэ.

7. Элсэлтийн бүртгэл нь Улаанбаатар хотод зөвхөн онлайн хэлбэрээр 2018 оны 07-р сарын  1-ний өдрийн 15:00 цагаас эхлэн 2018 оны 07-р сарын 05-ны өдрийн 17:00 цаг хүртэл онлайн хэлбэрээр явагдана.

 

САНАМЖ:

     Та өөрийн ЕШ-ын оноонуудыг зөв эсэхийг элсэлтийн бүртгэлийн портал дээр шалгаж хэрвээ буруу бол Боловсролын Үнэлгээний Төвд хандана уу. Цааш үргэлжлүүлсэн тохиолдолд гарах үр дагаварыг сургууль хариуцахгүй.

Элсэлтийн оноог тооцохдоо ЭЕШ-ын хичээлүүдийн онооны 100%-ийн нийлбэрээр дүгнэнэ.

     (ЭЕШ-ын хичээл 1-ийн оноо) + (ЭЕШ-ын хичээл 2-ийн оноо) = Эрэмбэлэх дундаж оноо

Жишээ нь:  Хими 750, Биологи 680 бол

     (750) + (680) = 1430 (Элсэхийг хүсэгчийн эрэмбэлэгдэх) дундаж оноо

Хэрэв бүртгүүлэгчийн эрэмбэлэгдэх дундаж оноо өөр бүртгүүлэгчийн дундаж оноотой тэнцсэн тохиолдолд:

     ЭЕШ-ын онооны гүйцэтгэлийн оноогоор эрэмбэлнэ, хэрэв тэнцсэн тохиолдолд

     Бүрэн дунд боловсролын гэрчилгээний дундаж оноогоор эрэмбэлнэ.

    Хөтөлбөр сонголт 1 нь таны суралцахыг хамгийн их хүссэн хөтөлбөр байна. Хөтөлбөр сонголт 2 нь хэрвээ та Хөтөлбөр сонголт 1-ээр тэнцэхгүй (Хяналтын тоонд багтахгүй тохиолдолд) тэнцэж болох 2 дахь хөтөлбөр байна.

 

 

БАКАЛАВРЫН БОЛОВСРОЛ  

 

     АШУҮИС нь хөтөлбөрийн шинэчлэл хийж “Хүний их эмч, Шүдний их эмч, Уламжлалт анагаахын их эмч”, “Нийгмийн эрүүл мэнд судлаач, Био-Анагаах судлаач, Эм зүйч” хөтөлбөрүүд нь Анагаахын суурь хөтөлбөрт суралцаж АШУҮИС-д ЭЛСЭХДЭЭ СОНГОСОН хөтөлбөрөөр үргэлжлүүлэн суралцах болно.

     Дээрхи хөтөлбөрөөр суралцах оюутнуудыг тус сургуулийн салбар болох Говь-Алтай, Дорноговь, Дархан-Уул аймгууд дахь салбар сургуульдаа мөн элсүүлэн суралцуулах ба Анагаахын суурь хөтөлбөрт суралцсаны дараа ЭЛСЭХЭД СОНГОСОН хөтөлбөртөө Улаанбаатар хот дахь төв сургууль дээрээ үргэлжлүүлэн суралцах юм.

     Үүнээс гадна 2018 онд АШУҮИС-ийн Улаанбаатар хот дахь төв сургууль дээрээ оюутнуудыг  "Зүү төөнийн их эмч", "Хөдөлмөрийн эрүүл ахуйч, аюулгүй байдлын ажилтан", “Эрүүл мэндийн нийгмийн ажилтан”, “Эрүүл мэндийн мэдээлэл зүйч”, “Монгол анагаах ухааны засалч” хөтөлбөрүүдэд элсүүлэн суралцуулах юм.

     Дээрхи хөтөлбөрүүдэд элсэн суралцахыг хүсэгчдийн бүртгүүлэх босго оноо нь “480” байна.

2018 онд АШУҮИС-ийн бүрэлдэхүүн Сувилахуйн сургууль дээр мөн дараах бакалаврын хөтөлбөрүүдэд элсүүлж байна. Үүнд

Сувилахуй

Эх барихуй

Хөдөлгөөн засалч

Хөдөлмөр засалч

     Сувилахуйн сургуулийн Бакалаврын боловсролын хөтөлбөрт бэлтгэх хөтөлбөр нь 4 жилийн хугацаатай байх ба элсэн суралцахыг хүсэгчдийн бүртгүүлэх босго оноо нь “400” байна.

 

Үйл явдал

22
Sep
2018
11
May
2018

ИННОВАЦИЙН ДОЛОО ХОНОГ

Дуусах хугацаа: 1//1//1//5/8/2018
16
Jun
2018

CURRENT ADVANCES IN MICROBIOLOGY AND IMMUNOLOGY

Дуусах хугацаа: 1//6/14/2018