Элсэлт > Шинээр элсэх > Бүртгүүлэхэд анхаарах зүйлс, заавар. Заавал уншина уу

Бүртгүүлэхэд анхаарах зүйлс, заавар. Заавал уншина уу

Бүртгүүлэхэд анхаарах зүйлс, заавар. Заавал уншина уу

 

 

АНХААРУУЛГА

 

1. ЭЕШ-ын батламж нь 2.5 жил хүчинтэй хугацаатай тул элсэхийг хүсэгч нь ямар нэг их дээд сургуульд суралцдаггүй байх ёстой.

2. Их дээд сургуульд суралцаж байсан бол сургуулиас гарсан болохыг тодорхойлсон тухайн сургуулийн захирлын тушаалыг элсэх эрхийн бичгийг гардах тохиолдолд (хэрэв элсэхээр тэнцсэн тохиолдолд) заавал авчирч үзүүлэх шаардлагатай.

3. Элсэх эрхийн бичгийг авахаар ирэхдээ (хэрэв элсэхээр тэнцсэн тохиололд) дээрхи тодорхойлолт тушаал авч ирээгүй тохиололд элсүүлэхгүй болохыг анхааруулж байна.

4. Элсэлтийн журам болон бүртгэх явцад тайлбаруудыг сайтар уншиж бүртгэлээ хийнэ үү.

5. Хувийн мэдээллийг оруулах хэсэгт ОВОГ НЭР, АТТЕСТАТЫН ДҮН, ХОЛБОО БАРИХ УТАС, МЭЙЛ ХАЯГаа зөв бичнэ.

6. ЭЕШ-ын оноогоо сайтар нягталж харах бөгөөд зөрүүтэй байвал БҮТ-д хандана уу

7. Таны БОСГО ОНОО хүрсэн мэргэжлийн бүлгийн жагсаалтаас сонголтоо хийнэ

8. БҮРТГҮҮЛЭХДЭЭ ТА МЭРГЭЖЛЭЭ СОНГОЖ БҮРТГҮҮЛНЭ. Өөрөөр хэлбэл та мэргэжлүүдээс хамгийн их элсэхийг хүсэж байгаа болон хяналтын тоонд багтаж чадахгүй бол дараагийн сонгох мэргэжил гэх мэтчилэн мэргэжлийг ялгавартайгаар сонгоно.

9. Нийтдээ нэг сургуулиас ХОЁР МЭРГЭЖЛЭЭР давхар бүртгүүлж болно. Мэргэжлийн сонголтыг САЙТАР БОДОЖ ТУНГААСНЫ эцэст хийнэ. Нэгэнт бүртгүүлсэн бол МЭРГЭЖИЛ СОЛИХ, ЦУЦЛАХ, ТӨЛСӨН ТӨЛБӨР БУЦААН ОЛГОХ, ДАХИН НЭМЖ БҮРТГҮҮЛЭХ ЗЭРЭГ НЬ БОЛОМЖГҮЙ тул сайтар хянаж үзнэ үү

10. Сонгосон мэргэжил тус бүрийн бүртгэлийн хураамж 8000 төгрөг байна.

11. Онлайнаар бүртгэлийн хураамжаа төлөхийн өмнө тухайн банкны онлайн гүйлгээ хийх ИНТЕРНЕТ PIN КОД авсан байх ёстой. PIN кодгүйгээр та онлайн гүйлгээ хийх боломжгүй. (Энэ нь банкнаас тавигддаг шаардлага болохыг анхаарна уу.)

12. Та банкны төлбөрийн картгүй бол бусад ОЙР ДОТНЫ ХҮНИЙ ОНЛАЙН ГҮЙЛГЭЭ ХИЙХ ЭРХТЭЙ БАНКНЫ КАРТ ашиглан бүртгэлийн хураамжаа төлөх боломжтой

13. Бүртгэл хийх хугацаа дууссаны дараа элсэхийг хүсэгчдийг бүлэг, мэргэжил бүрээр онооны дарааллаар элсэлтийн хуудасны дугаараар жагсааж, хяналтын тоог баримтлан заагдсан мэргэжлүүдээр жагсааж нийтэд цахим хэлбэрээр мэдээлнэ.

14. Бүртгэл нь бүртгэлийн хугацаанд онлайн хэлбэрээр тасралтгүй явагдах тул ИНТЕРНЕТИЙН ХУРД БОЛОН БҮРТГЭЛИЙН ПОРТАЛЫН АЧААЛЛЫГ ТООЦОЖ БҮРТГҮҮЛБЭЛ ХУРДАН, НАЙДВАРТАЙ байх болно

15. Бүртгэлийн хугацаанаас хоцорсон тохиолдолд НӨХӨЖ БҮРТГЭХ БОЛОМЖГҮЙ.

 

САНАМЖ:

     Бүртгүүлэгч та өөрийн мэдээллийн үнэн зөв эсэхийг шалгаж, бусад мэдээллээ оруулна уу. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний дундаж оноо нь нийт хичээлийн дүнг нэмж хичээлийн тоонд нь хуваагаад гарсан дүнг 0-5 –ийн хооронд шилжүүлэн тооцсон дүн байна. Жишээлбэл нийт хичээлийн дүнгийн нийлбэрийг хичээлийн тоонд нь хуваагаад “88” гарсан гэвэл дундаж оноо нь = 88*5/100 буюу “4.40” байна.
Бүрэн дунд боловсролын гэрчилгээний дундаж оноог буруу оруулсан нь тогтоогдвол ямар ч тохиолдолд бүртгэлээс хасах болно.

 

БҮРТГЭЛИЙН НӨХЦӨЛ

 

АШУҮИС-ийн элсэлтийн бүртгэл нь зөвхөн онлайн хэлбэрээр явагдана.

1. Элсэхийг хүсэгч нь бүртгэлийн системд ЭЕШ-ын бүртгэлийн дугаар, регистрийн дугаараа оруулснаар элсэх хүсэлтээ гаргана.

2. Элсэхийг хүсэгч нь ЭЕШ өгсөн байх ба элсэлтийн журамд заасны дагуу тухайн мэргэжлийн чиглэлд заасан босго оноог давсан байна.

3. Элсэхийг хүсэгч нь зөвхөн Улаанбаатар хотод ЭЕШ өгсөн бүртгүүлэгч байна

4. Бүртгүүлэгч нь хамгийн ихдээ нэг хэсгээс 2 мэргэжил сонгосон байна. 

(АШУҮИС болон Сувилахуйн сургууль гэсэн 2 хэсэг байгаа нийт 4 мэргэжил сонгож бүртгүүлэх боломжтой.)

5. Бүртгүүлэгч нь мэргэжлүүдийг ялгавартайгаар сонгоно. (Элсэхийг хамгийн хүсэж буй мэргэжлээ хамгийн түрүүнд сонгох зарчмаар явах ба хамгийн их оноо авсан мэргэжил нь хамгийн сүүлд сонгогдож болно гэдгийг анхаарна уу)

6. Элсэхийг хүсэгчид нь бүртгэлтэй холбоотой төлбөр, тооцоог зөвхөн цахим хэлбэрээр буюу ХААН болон Голомт банкны цахим картаар хийнэ.

7. Элсэлтийн бүртгэл нь Улаанбаатар хотод зөвхөн онлайн хэлбэрээр 2017 оны 07-р сарын  1-ний өдрийн 15:00 цагаас эхлэн 2017 оны 07-р сарын 05-ны өдрийн 17:00 цаг хүртэл онлайн хэлбэрээр явагдана.

 

САНАМЖ:

     Та өөрийн ЕШ-ын оноонуудыг зөв эсэхийг элсэлтийн бүртгэлийн портал дээр шалгаж хэрвээ буруу бол Боловсролын Үнэлгээний Төвд хандана уу. Цааш үргэлжлүүлсэн тохиолдолд гарах үр дагаварыг сургууль хариуцахгүй.

     Элсэлтийн оноог тооцохдоо ЭЕШ-ын хичээлүүдийн онооны 100%-ийн нийлбэрээр дүгнэнэ.

(ЭЕШ-ын хичээл 1-ийн оноо) + (ЭЕШ-ын хичээл 2-ийн оноо) = Эрэмбэлэх дундаж оноо

Жишээ нь:  Хими 750, Биологи 680 бол

(750) + (680) = 1430 (Элсэхийг хүсэгчийн эрэмбэлэгдэх) дундаж оноо

Хэрэв бүртгүүлэгчийн эрэмбэлэгдэх дундаж оноо өөр бүртгүүлэгчийн дундаж оноотой тэнцсэн тохиолдолд:

     ЭЕШ-ын онооны гүйцэтгэлийн оноогоор эрэмбэлнэ, хэрэв тэнцсэн тохиолдолд

     Бүрэн дунд боловсролын гэрчилгээний дундаж оноогоор эрэмбэлнэ.

 

Мэргэжил сонголт 1 нь таны суралцахыг хамгийн их хүссэн мэргэжил байна. Мэргэжил сонголт 2 нь хэрвээ та мэргэжил 1-ээр тэнцэхгүй (Хяналтын тоонд багтахгүй тохиолдолд) тэнцэж болох 2 дахь мэргэжил байна.

  

МЭРГЭЖЛИЙН ТУХАЙ ТОВЧХОН 

 

Бакалаврын боловсрол  

“Анагаахын Суурь боловсролын дамжаа”

            АШУҮИС-нь 2014 оны 09 сарын 01-ээс эхлэн шинэчилсэн хөтөлбөрөөр оюутан элсүүлэх болсон билээ. Үүнд “Анагаахын суурь боловсролын дамжаа” буюу “2+4”, “2+3” хөтөлбөрүүд. Энэ нь эхний 2 жил ерөнхий эрдмийн болон анагаахын суурь мэдлэгийн хичээлүүдийг үзэх ба 2 жил суралцсаны дараа батламжийн оноо, явцын үнэлгээ, нэгдсэн шалгалт зэргийг үндэслэн дахин жагсах ба “Хүний их эмч, Шүдний их эмч, Уламжлалт анагаахын их эмч” мэргэжлүүдээс сонголт хийн дараагийн 4 жилд, “Нийгмийн эрүүл мэнд судлаач, Био-Анагаах судлаач, Эм зүйч” мэргэжлүүдээс сонголт хийн дараагийн 3 жилд суралцах болно. Дараагийн 4 болон 3 жил амжилтттай сурацсанаар сонгосон мэргэжлээрээ бакалаврын зэрэгтэй төгсөх боломжтой юм.

         Дээрхи хөтөлбөрөөр суралцах оюутнуудыг тус сургуулийн салбар болох Говь-Алтай, Дорноговь, Дархан-Уул аймгууд дахь салбар сургуульдаа мөн элсүүлэн суралцуулах ба “Premedical course”  буюу эхний 2 жилийн суралцсаны дараа Улаанбаатар хот дахь төв сургууль дээрээ үргэлжлүүлэн суралцах юм.

         Үүнээс гадна 2017 онд АШУҮИС-ийн Улаанбаатар хот дахь төв сургууль дээрээ оюутнуудыг  "Зүү төөнийн их эмч", "Хөдөлмөрийн эрүүл ахуйч, аюулгүй байдлын ажилтан", “Эрүүл мэндийн нийгмийн ажилтан”, “Эрүүл мэндийн мэдээлэл зүйч”, “Монгол анагаах ухааны засалч” мэргэжлүүдээр элсүүлэн суралцуулах юм.

         АШУҮИС-ийн бүрэлдэхүүн Сувилахуйн сургууль дээр мөн доорхи мэргэжлүүдээр бакалаврын боловсролтой мэргэжилтэн бэлтгэхээр 2017 онд элсүүлж байна. Үүнд

Сувилахуй

Эх барихуй

Хөдөлгөөн засалч

Хөдөлмөр засалч

Бакалаврын зэргээр мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр нь 4 жилийн хугацаатай байх ба мэргэжлийн элсэлтийн босго оноо нь “400” байна.

 

Дипломын боловсрол

                 АШУҮИС-ийн бүрэлдэхүүн Эмзүй-Биоанагаахын сургууль, Нүүр ам судлалын сургууль, Сувилахуйн сургууль дээр мөн доорхи мэргэжлүүдээр дипломын боловсролтой мэргэжилтэн бэлтгэхээр 2017 онд элсүүлж байна. Үүнд

Сувилагч

Эх баригч

Лабораторийн техникч

Эм найруулагч

Шүдний техникч

Нүүр амны эрүүл ахуйч

Дүрс оношлогооны техникч

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт угсралтын техникч

Мэргэжлийн үнэмлэх олгох 1 жилийн дараах сургалт

Туслах сувилагч

Шүдний эмчийн туслах

 

САНАМЖ:

     Төлбөрийг зөвхөн цахим хэлбэрээр хийх  “ХААН БАНК” болон ГОЛОМТ БАНК-ны цахим картаар хийнэ.

     Таны сонгосон мэргэжлийн дагуу онлайн төлбөр бодогдох тул сайтар шалгаж нягталсны дараа төлбөр хийх хэсэг рүү орно уу. Мэргэжлээ сонгож, бүртгэлийн хураамж төлснөөр бүртгэлийн үйл ажиллагаа дуусна. Хэрэв төлбөр төлсөн бол дахин нэмж мэргэжил сонгох, өөрчлөх боломжгүй тул сонгосон мэргэжлээ сайтар шалгана уу.

 

Элсэлтийн комисс

Утас 326894, 328894