Хамтын ажиллагаа > gadaadhamt > Гадаад хамтын үйл ажиллагаа

Гадаад хамтын үйл ажиллагаа

Гадаад хамтын үйл ажиллагаа

      АШУҮИС-ийн гадаад харилцаа жилээс жилд улам бүр өргөжин тэлсээр өнөөгийн байдлаар 24 орны 154 их, дээд сургууль болон дэлхийн нэр хүнд бүхий байгууллага, нийгэмлэг холбоодтой тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлж бодит үр дүнд хүрсээр байна. Эдгээр байгууллага, нийгэмлэг, их дээд сургуулиас дурьдвал уламжлалт харилцаатай БНСУ-ын Ионсей, Сөүлийн Үндэсний их сургууль, хамтын үйл ажиллагаа үр дүнтэй явагдаж буй Японы Токушима,  Жичи, Гунма, Нагасаки, Тояама их сургуулиуд, мөн БНХАУ-ын Бээжин, Тянжингийн их сургуулиуд, Тунляо дахь Өвөр монголын үндэстний их сургууль, Тайваны Үндэсний их сургууль бөгөөд дэлхийн шилдэг их дээд сургуулиуд болох АНУ-ын Харвард, Жонс Хопкинс, Висконсин Мадисон, Вашингтон, Монтанагийн их сургуулиуд, АНУ-ын Анагаах болон Нүүр ам судлалын холбоо (CMDA), Свансоны сан, Нидерландын Гронингений их сургууль, Амстердамын анагаах ухааны төв, Германы Дюссельдорф дахь Хейнрих Хайнийн их сургууль, Австрийн Венийн их сургууль, Евроази Пейсифик юнинет, Австралийн Сиднейн их сургууль зэрэгтэй хамтын ажиллагаа өргөжүүлэн хамтарсан сургалт, судалгаа явуулах, багш оюутан солилцох, мэдээлэл солилцох зэргээр үйл ажиллагаагаа явуулж байна.

     Мөн Евро-Ази Номхон далайн орнуудын их сургуулиудын холбооны идэвхтэй гишүүн байгууллага бөгөөд жил бүр Европын холбооны орнуудын их дээд сургуулиудад манай сургуулийн багш, судлаачид суралцаж, мэргэжил дээшлүүлсээр байна. Тус алба нь монголын эрүүл мэндийн салбарын ирээдүй болсон олон мянган оюутан залуус, эрдэмтэн багш нарт эрүүл мэндийн шинжлэх ухааны шинэ ололт амжилт, дэлхийн хөгжилтэй танилцах боломж олгохыг зорилгоо болгон ажилладаг билээ.