Хамтын ажиллагаа > gadaadhamt > Гадаад оюутнууд

Гадаад оюутнууд

Гадаад оюутнууд

 

Гадаад оюутнууд

     Манай оюутан залуус, эрдэмтэн багш нар гадаадын их дээд сургуульд суралцаж, мэргэжил дээшлүүлэхийн хажуугаар Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийг зорин ирэх гадны оюутнууд жилээс жилд нэмэгдсээр байгааг тэмдэглэх нь зүйтэй. Одоогийн байдлаар тус их сургуульд ОХУ,  БНАЛУ, БНСУ, ХБНГУ, БНХАУ, Бутан зэрэг улсын оюутнууд бүх шатлалын сургалтанд идэвхтэй хамрагдаж байна.

Сургалтын чиглэл
Гадаад оюутнууд
ОХУ
БНАЛAУ
БНСУ
ХБНГУ
БНХАУ
Бутан
Бакалавр
3
15
6
1
3
 
Магистрантур
1
 
1
 
18
2
Докторантур
1
 
 
 
11
 
Резидентур
1
 
1
 
 
2

 

 АШУҮИС – ийн захирлын 2013 оны

10 дугаар  сарын 30-ны өдрийн А/70

тоот тушаалын III хавсралт

 

 АШУҮИС-д Гадаадын иргэдийг суралцуулах журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1   АШУҮИС-д гадаадын иргэнийг оюутнаар элсүүлэн суралцуулах үйл ажиллагааг энэхүү журмыг үндэс болгон зохицуулна.

1.2  Энэхүү журам нь Монгол улсын дээд боловсролын тухай хууль, БШУ-ны Сайдын 2001 оны 113 дугаар тушаалаар батлагдсан Монгол улсын дээд боловсролын байгууллагад гадаадын иргэдийг суралцуулах журам, дүрэмд үндэслэнэ.

1.3   АШУҮИС-д суралцах хүсэлтэй гадаадын иргэн нь Монгол Улсад мөрдөгдөж буй боловсролын агуулгын түвшин, стандартад нийцэх, дүйцэх өмнөх шатны боловсрол эзэмшсэн байна.

Хоёр.  Элсэлт

2.1 Гадаадын иргэнийг оюутнаар элсүүлж суралцуулах асуудлыг Оюутны алба, Эрдмийн сургалтын алба, Мэргэжил Дээшлүүлэх Институт хариуцаж ажиллана.

2.2 Бүх шатны элсэлтийг жил бүрийн 3, 6, 9 дүгээр сард зохион байгуулна.

2.3 Элсэлтийн шалгалт нь Монгол хэлний яриа, бичгийн болон мэргэжлийн ярилцлага байна.

2.4 Элсэхийг хүсэгч нь  АШУҮИС-д оюутан элсүүлэх өргөдөл маягтыг бөглөж элсэлтийн комисст ирүүлнэ.

2.5 Өргөдөл маягттай хамт доорх материалыг бүрдүүлнэ.

Хувийн өргөдөл (монгол хэл дээр)

2-оос дээш жилийн хүчинтэй хугацаатай гадаад паспортын нотариатаар баталгаажуулсан хуулбар

Бүрэн дунд боловсролын үнэмлэх (эх хувь, монгол хэл дээр хөрвүүлсэн нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт)

Бүх шатны боловсролын баримт бичиг  (эх хувь, монгол хэл дээр хөрвүүлсэн нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт)

Хэрэв байгууллагын нэр дээр суралцах бол тухайн иргэнийг Монгол улсад суралцуулахаар илгээж буй байгууллагын тодорхойлолт (Тодорхойлолтыг албан ёсоор баталгаажуулсан Монгол улсын Гадаад харилцааны яамаар дамжуулж авсан байх)

Эрүүл мэндийн үзлэгт орсон баримт

Сүүлийн 6 сард авахуулсан 3х4 хэмжээтэй 6 хувь зураг

Элсэлтийн хураамж 50 ам. Доллар

2.6 Гадаад харилцааны алба дээрх материалыг хүлээн авч Сургалтын бодлого зохицуулалтын газар, Докторантур магистрантурын алба, Мэргэжил дээшлүүлэх институтэд танилцуулна.

2.7 Оюутны алба, Эрдмийн сургалтын алба, Мэргэжил Дээшлүүлэх Институт нь элсэлтийн шалгалтыг монгол хэлний болон мэргэжлийн чиглэлээр зохион байгуулж, тэнцсэн тохиолдолд оюутнаар элсүүлж, захирлын тушаалаар баталгаажуулна.

2.8 Суралцахыг хүсэгч нь Монгол хэлний ярианы болон бичгийн шалгалтанд дундаас доош түвшний үнэлгээ авбал Гадаад хэлний тэнхэмд 90 хоногийн Монгол хэлний төлбөртэй сургалтанд хамрагдана.

2.9 Суралцах эрх авсан суралцагчидтай ЭМШУИС гэрээ байгуулна.

2.10 Суралцагчийг Монгол улсын иргэний эрүүл мэндийн тухай хууль, дүрэм журамд заасны дагуу ЭМД-д хамруулах үүргийг Оюутны алба, Эрдмийн сургалтын алба болон Мэргэжил Дээшлүүлэх Институт хүлээнэ. ЭМД-ын шимтгэлийг суралцагч өөрөө хариуцна.

2.11 Суралцагчийн нэг жилийн сургалтын төлбөр: 

Бакалаврын сургалт- 1 кр-100 ам. Доллар

Төгсөлтийн дараах сургалт – 1 жилд 44 кр, 1 кр-60 ам. Доллар

Магистрантур -2 жилд 33кр, 1 кр нь 150 ам. Доллар

Докторантур -  3 жилд 64 кр, 1 кр нь 170 ам. Доллар байна.

2. 12 Суралцагч хүсэлт гаргавал  АШУҮИС-ийн дотуур байранд оруулах гэрээ хийж, байранд оруулна.  

2.13 Оюутны дотуур байранд суухгүй гадуур байх бол суралцагчдад амьдрах байр, орон сууц олоход нь ГХА туслалцаа үзүүлнэ.

2.14 Байр, орон сууц худалдан авах, түрээслэх, хөлслөх зардлыг суралцагч өөрөө хариуцна.

Гурав. Виз, оршин суух зөвшөөрөл

3.1 Гадаад харилцааны алба суралцагчийн бүрдүүлсэн албан ёсны материал дээр үндэслэн Монгол улсад нэвтрэх суралцах эрхийн буюу S ангиллын визний зөвшөөрөл олгох хүсэлтийг БШУЯ, Гадаадын иргэн харьяатын асуудал Эрхэлсэн Газар (ГИХАЭГ)-т 14-21 хоногт багтаан гаргана.

3.2 Суралцагч харъяа элчин сайд, консулын газраас S ангиллын виз авч Монгол улсад ирэх ба ирсэнээс хойш 2 хоногийн дотор их сургуулийн Гадаад харилцааны албанд, 7 хоногийн дотор ГИХАЭГ–т бүртгүүлнэ.

3.3 ГИХАЭГ-т бүртгүүлэхэд бүрдүүлэх материал

ГИХАЭГ-т хандсан бүртгүүлэхийг хүссэн албан бичиг

Гадаад паспорт

Бүртгэлийн анкет (хураамжийн хамт)

3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг

Замын зардал

3.4 Монгол Улсад орж ирснээс хойш 21 хоногийн дотор их сургуулийн захирлын зөвшөөрлийн дагуу БШУЯ, ГИХАЭГ- аас Монгол Улсад нэг жилээр оршин суух зөвшөөрөл авна.

3.5 Монгол улсад шинээр оршин суух зөвшөөрөл авахад суралцагчийн бүрдүүлэх материал

БШУЯ-нд хандсан суралцагчийн Монгол улсад оршин суух зөвшөөрөл хүссэн өргөдөл

Сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, гэрчилгээний хуулбар

Суралцагийн сургуультай байгуулсан гэрээ

Суралцагчаас элсэлтийн шалгалт авсан тухай баримт

Монгол улсад хийгдсэн ДОХ-ын шинжилгээний бичиг

Зөвшөөрлийн хураамж

3.6 ГИХАЭГ-аас оршин суух зөвшөөрөл авахад бүрдүүлэх материал

БШУЯ-аас олгох суралцах зөвшөөрөл

Сургуулийн оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг

Хүчин төгөлдөр паспорт

Оршин суугаа хорооны тодорхойлот

Суралцагч өөрийн биеэр очиж, хурууны хээгээ баталгаажуулсан байх

Байгууллагын гэрчилгээний хуулбар

Үнэмлэхний хуулбар ( АШУҮИС-ГХА ажилтан)

Бүртгэлийн анкет

3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг

Зөвшөөрлийн хураамж

Эхнэр, нөхрийн гэрлэлтийн баталгааны хуулбар, нотариатаар баталгаажуулсан орчуулгын тамгатай (эхнэр, нөхөр хамт ирэх үед)

Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нотариатаар баталгаажуулсан орчуулгын тамгатай (хүүхэдтэйгээ хамт ирэх үед)

Замын зардал

Дөрөв. Сургалт

4.1 БШУЯ, ГИХАЭГ-ын зөвшөөрлийн үндэслэн суралцагчийг холбогдох бүрэлдэхүүн сургууль, алба, тэнхэмд хариуцуулж өгнө.

4.2 Суралцагчдад харьяалах бүрэлдэхүүн сургууль, тэнхэм, алба нь  АШУҮИС-ийн дүрэм журам сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу чанартай үйлчилгээ үзүүлэх асуудлыг хариуцна.

4.3 Сургалтын үйлчилгээтэй холбоотой суралцагчийн гаргасан өргөдөл, гомдлыг холбогдох албан тушаалтнаас хүлээн авч шийдвэрлэнэ.

4.4 Төгсөлтийн өмнөх сургалтанд суралцагч  нэг хичээлийн жилд 2 удаа буюу өвөл, зуны амралтаар өөрийн нутагтаа явах эрхтэй. Магистрант, Докторант оюутнууд судалгаа болон шинжилгээгээ өөрийн нутагтаа хийх тохиолдолд ЭСА-нд хүсэлт гаргаж албан ёсны томилолт гаргуулан шийдвэрлүүлнэ. 

4.5 Амралтаар нутаг явахдаа суралцагч нь чөлөө олгохыг хүссэн өргөдөл, чөлөө олгохыг зөвшөөрсөн холбогдох албан тушаалтны гарын үсэг, тухайн улирлын дүнгийн жагсаалтын хамт гадаад харилцааны албанд ирүүлэх ба 7-14 хоногт багтаан ГИХАЭГ-т хандаж орох гарах визний албан бичиг хийж хүргүүлнэ.

4.6 S ангиллын виз бүхий суралцагч нь 90 хүртэлх хоногийн хугацаатай гарах орох визийг хүндэтгэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлбэл нэг жилийн S ангиллын визний урилгыг дахин явуулахгүй,  АШУҮИС-д сургах гэрээг цуцлах үндэслэл болно.

4.7 Суралцагч оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусахаас 14 хоногийн өмнө өөрийн биеэр  АШУҮИС- ийн Гадаад харилцааны албанд ирж уулзан зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах материалаа бүрдүүлж өгнө. Дурьдсан хугацаанд ирээгүй тохиолдолд Монгол улсын хууль журмын дагуу холбогдох торгуулийн арга хэмжээг оюутан өөрөө хариуцна.

4.8 Хэрэв суралцагч хүндэтгэх шалтгаанаар визний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд холбогдох нотлох баримтыг өргөдлийн хамт хугацаа дуусахаас 14 хоногийн өмнө их сургуульд захиа, албан бичиг, факсаар урьдчлан мэдэгдэнэ.

4.9 Суралцагч энэ журмын 4.4-д заасан үндэслэлээс бусад гэнэтийн болон ар гэрийн гачигдал, судалгаа хийх зорилгоор сургалтын дундуур нутаг явах тохиолдолд өргөдөл гаргаж зөвшөөрөл авна.

4.10 Суралцагч нь  АШУҮИС-ийн сургалттай холбоотой дүрэм журмыг дагаж мөрдөнө.

4.11 Сургалтаас бусад үед өөрийн хүсэл сонирхлоор хөдөө орон нутаг болон бусад газар зорчсны холбоотой үүссэн аливаа харилцааны хариуцлагыг суралцагч өөрөө хүлээнэ.

Тав. Суралцагчийг чөлөөлөх, шилжүүлэх, бүрмөсөн чөлөөлөх

5.1 Суралцагч өөрийн хүсэлтээр сургуулиас чөлөөлөгдөх, бусад сургуульд шилжин суралцах бол захирлын тушаалаар шийдвэрлэж БШУЯ, ГИХАЭГ-аас олгосон оршин суух зөвшөөрлийг цуцлуулж түүнтэй холбогдон гарах зардлыг суралцагчаар гаргуулна.

5.2 Суралцагч өөрийн хүсэлтээр сургуулиас чөлөөлөгдвөл суралцаагүй хугацааны үлдсэн сургалтын төлбөрийн 80%-ийг буцааж олгоно.

5.3 Суралцагч энэхүү журмын 4.4-4.9 заалтуудыг зөрчсөн бол сургуулиас бүрмөсөн чөлөөлж, БШУЯ, ГИХАЭГ –аас олгосон оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгоно.

5.4 Суралцагч энэ журмын 5.3 заалтаар сургуулиас бүрмөсөн чөлөөлөгдвөл түүний судлаагүй үлдсэн хичээлийн төлбөрийг буцааж олгохгүй.

5.5 Энэхүү журмын 5.3 заалтыг зөрчсөн суралцагч нарт эхний удаа сануулж, 2 ба түүнээс дээш удаа зөрчвөл сургуулиас бүрмөсөн чөлөөлнө.

Зургаа. Төлбөр

1.1     АШУҮИС-д хувийн зардлаар сурч байгаа гадаад оюутнууд нь Монгол улсад нэвтрэх эрхийн визний зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөлтэй холбоотой хураамжийн төлбөрийг өөрөө хариуцаж төлнө.

1.2     АШУҮИС-д тэтгэлэгээр суралцаж байгаа гадаад оюутнуудын  Монгол улсад нэвтрэх эрхийн визний зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөлтэй холбоотой хураамжийн төлбөрийг  АШУҮИС хариуцах болно.