Хамтын ажиллагаа > gadaadhamt > Гадаад багш, судлаачид

Гадаад багш, судлаачид

Гадаад багш, судлаачид

 

АШУҮИС-д ажиллаж буй гадаад багш, мэргэжилтэнүүд

 

   2019-2020 оны хичээлийн жилд Америкийн Нэгдсэн Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Япон Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Куба Улс, Канад Улсын 14 багш АШУҮИС-тай хамтын ажиллагааны хүрээнд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна. 

 

 

     АШУҮИС-ийн Хүндэт доктор цолыг 37, Хүндэт профессор цолыг 89, Зочин профессор цолыг 54 (нийт 180) эрдэмтэн, судлаач, нийгэм, улс төрийн зүтгэлтэн нарт олгосон байдаг ба 2019 онд  Монгол болон гадаад орны 23эрдэмтэн, судлаач,нийгэм, улс төрийн зүтгэлтэн нар энэхүү хүндэт цолыг хүртсэн байна.

 

АШУҮИС-ийн 2019 оны Хүндэт профессорууд

David Warburton – АНУ, Өмнөд Калифорнийн Их сургуулийн, Хүүхдийн өвчин судлалын Профессор /2019.03.28/

Kirk R Smith – АНУ, Калифорнийн их сургууль, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, Олон улсын нийгмийн эрүүл мэндийн Профессор /2019.03.28/

З.Жадамба – Монгол, ДЭМБ /2019.04.05/

М.Отгон – Монгол, ДЭМБ /2019.04.05/

Sakurai Koji - Япон, Токио Ариаке Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Удирдах зөвлөлийн дарга /2019.06.11/

Л.Буджав – Монгол, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль /2019.06.16/

Kidokoro Takuo – Япон, Ерөнхийлөгч, All Life Line NPO /2019.06.16/

Ichikawa Hidefumi – Япон, Гүйцэтгэх захирал, All Life Line NPO /2019.06.16/

Askold Alexandrovich Maiboroda - ОХУ, Эрхүүгийн Анагаах ухааны их сургууль /2019.10.03/

Igor Vladimirovich Malov - ОХУ, Эрхүүгийн Анагаах ухааны их сургууль /2019.10.03/

Semen Borisovich Pinsky - ОХУ, Эрхүүгийн Анагаах ухааны их сургууль /2019.10.03/

Vasileva Lyudmila S - ОХУ, Эрхүүгийн Анагаах ухааны их сургууль /2019.10.03/

Нянзаадар Даваасүрэн – Монгол, БиоАнагаахын сургууль /2019.10.05/

Sen Nakahara - Япон, Ниппон шүдний их сургуулийн Захирал /2019.10/

Kagami Shoji - Япон, Токушима их сургуулийн эмнэлгийн Захирал /2019.11.03/

 Noji Sumihare - Япон,Токушима их сургуулийн Захирал

 

АШУҮИС-ийн  2019 оны Хүндэт докторууд

Taro Kono – Япон, Гадаад Хэргийн Сайд /2019.06.16/

Takeshi Kasai – ДЭМБ, Номхон далайн баруун бүсийн захирал /2019.06.27/

Minoru Irahara – Япон, Токушима Их Сургууль, Био-Анагаахын Шинжлэх Ухааны Сургуулийн декан, /2019.11.03/

 

АШУҮИС-ийн 2019 оны Зочин Профессорууд

Alfred Lindner – ХБНГУ, Штутгарт, Мариен хоспитал мэдрэлийн клиникийн Захирал /2019.08.16/

Naoto Suda - Япон, Мекай Их Сургууль, Шүдний эмчилгээний их сургуулийн Ортодонтологийн тэнхимийн профессор, дарга /2019.08.25/

Tanaka Eiji - Япон,Токушима Их Сургууль, Биомеханик Шинжлэх Ухаан, Ортодонтологи ба Дентофаксиаль ортопедийн тэнхимийн профессор /2019.08.25/

Hitoshi Kawamata - Япон, Доккёо анагаах ухааны их сургуулийн профессор /2019.10.09/

 

АШУҮИС – ийн захирлын 2013 оны

10 дугаар  сарын 30-ны өдрийн А/70

тоот тушаалын II хавсралт

АШУҮИС-ийн зочин профессор ажиллуулах журам

Нийтлэг үндэслэл

       АШУҮИС-ийн гадаад харилцаа өргөжиж сургалт, эрүүл мэндийн үйлчилгээний  чиглэлээр гадаадын нэр хүндтэй их сургуулийн  профессорууд тус их сургуулийн салбар, бүрэлдэхүүн  сургуулийн урилгаар сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлзүйн чиглэлээр гэрээ байгуулан ажиллах болсонтой холбогдон эрх зүйг  улам боловсронгуй болгон зохицуулах шаардлага байна.

              1. Зорилго

1.1  АШУҮИС болон өндөр нэр хүндтэй гадаадын их сургуулиудын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу тус сургуульд ажиллах мэргэжилтэнг  зочин профессорын орон тоонд ажиллах хөдөлмөрийн харилцааг зохицуулахад оршино.

2. АШУҮИС-ийн эрх үүрэг

 2.1   Зочин профессорыг ажлын байрны шаардлага хангахуйц нөхцлөөр ханган, холбогдох тэнхэм, лабораторитой гэрээ байгуулан ажиллуулна.

2.2     Зочин профессорын ажиллаж буй бүрэлдэхүүн сургуулиуд зочин профессорын өдөр тутмын ажлын үүрэг, байр, ажлын хуваарийг зохицуулж ажиллана.

2.3   Бүрэлдэхүүн болон салбар сургуулиуд зочин профессорын амьдрах байрны хөлсөнд нэг сард 400$ хүртэл зардлыг өөрийн үйл ажиллагааны орлогоос хариуцаж болно. 

 

 3.Зочин профессорын үүрэг

 3.1. Зочин  профессор сургуулийн дотоод журам болон гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, тухайн ажил үүрэгтэй холбоотой Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж  мөрдөнө.

 3.2 Зочин профессорын ажлын тайланг  харьяалагдах  бүрэлдэхүүн болон салбар сургуулийн захиралд 3 сар тутамд танилцуулна. Зочин профессорын ажлын тайланг бүрэлдэхүүн болон салбар сургуулийн захирал  АШУҮИС-ийн захиралд хагас жил тутамд  танилцуулж гэрээт ажлын үр дүнг жилээр тооцож үнэлнэ.

 3.3 Сургуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож сургалт, эмнэлзүй, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг дээшлүүлэхэд чиглэсэн зөвлөгөө өгч, тэнхэм, лабораторийн эрхлэгч нартай хамтран ажиллана.

3.5  АШУҮИС-ийн докторант, магистрант, резидент оюутнуудын удирдагчаар ажиллана.

4. Бусад зүйл

4.1 Зочин профессороор ажиллах тухай саналыг бүрэлдэхүүн болон салбар сургуулийн захирал гаргаж  АШУҮИС-ийн захирал  гэрээг байгуулна.

 4.2 Зочин профессорын хөдөлмөрийн аюулгүй байдал, орон нутагт ажиллах, зорчих, судалгаа шинжилгээний ажилд ажиллах, гүйцэтгэх үед ямар нэгэн осол, эндэгдэл гарахаас урьдчилан сэргийлэхийг тухайн бүрэлдэхүүн болон салбар сургуулийн захирал хариуцна.

 4.3 Зочин профессор нь гэрээнд заагдсан үүргээ хангалтгүй биелүүлж байна гэж үзвэл  АШУҮИС-аас гэрээг цуцлах санал оруулж болно.