Хамтын ажиллагаа > gadaadhamt > Гадаад багш, судлаачид

Гадаад багш, судлаачид

Гадаад багш, судлаачид

 

Гадаад багш, судлаачид

     Тус их сургуульд АНУ, Япон, БНСУ зэрэг орнуудын эрдэмтэн багш нар манай мянга мянган оюутнуудад эрдэм мэдлэгээ харамгүй зориулж, хамтран төсөлт судалгаа хийж байгаа нь тус сургуулийн гадаад хамтын ажиллагааны эрхэм зорилготой салшгүй холбоотой байдаг билээ. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Гадаад харилцааны алба, үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн цаашид дээрх хамтын ажиллагаатай сургуулиудын болон дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын эрүүл мэндийн чиглэлийн томоохон сургуулиуд,  эмнэлэгүүд, эрдэм шинжилгээний лабораториудад  багш, судлаач,  оюутнуудаа эмнэл зүйн дадлага хийлгэх, харилцан туршлага солилцуулах, нарийн мэргэжлийн сургалтанд суралцуулах, хамтарсан дэлхийн түвшний судалгаа хийх зэрэг зорилт тавин ажиллаж байна.

     Одоогоор тус их сургуульд БНСУ-ын Ионсей их сургуулиас профессорууд Нүүр ам судлал, Био-Анагаахын сургууль болон Эрдмийн сургалтын албанд “Зочин Профессор”-оор ажиллахын сацуу тус их сургуулийн шадар суурин төлөөлөгч үйл ажиллагаа явуулж байна. Мөн Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас хүрэлцэн ирсэн мэргэжилтэн ЭМШУИС-ийн англи хэлээр явагддаг сургалтыг хариуцан ажиллаж байна. Тус их сургуулийн оюутнуудын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Канад улсын профессор БАС-ийн Гадаад хэлний тэнхэмд багшаар ажиллаж байгаа билээ. 2013 оны хичээлийн жилээс АНУ-ын засгийн газрын тэтгэлэгт эрдэмтэн судлаач БАС-ийн Эрүүл ба эмгэг физиологийн тэнхэмд, БНСУ-аас хүрэлцэн ирсэн эмгэг судлаач профессор БАС-ийн Эмгэг судлал, шүүх эмнэлэгийн тэнхэмд өөрийн үнэт мэдлэгээ хуваалцахаар ирэн ажиллаж байна.

 

АШУҮИС – ийн захирлын 2013 оны

10 дугаар  сарын 30-ны өдрийн А/70

тоот тушаалын II хавсралт

АШУҮИС-ийн зочин профессор ажиллуулах журам

Нийтлэг үндэслэл

       АШУҮИС-ийн гадаад харилцаа өргөжиж сургалт, эрүүл мэндийн үйлчилгээний  чиглэлээр гадаадын нэр хүндтэй их сургуулийн  профессорууд тус их сургуулийн салбар, бүрэлдэхүүн  сургуулийн урилгаар сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлзүйн чиглэлээр гэрээ байгуулан ажиллах болсонтой холбогдон эрх зүйг  улам боловсронгуй болгон зохицуулах шаардлага байна.

              1. Зорилго

1.1  АШУҮИС болон өндөр нэр хүндтэй гадаадын их сургуулиудын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу тус сургуульд ажиллах мэргэжилтэнг  зочин профессорын орон тоонд ажиллах хөдөлмөрийн харилцааг зохицуулахад оршино.

2. АШУҮИС-ийн эрх үүрэг

 2.1   Зочин профессорыг ажлын байрны шаардлага хангахуйц нөхцлөөр ханган, холбогдох тэнхэм, лабораторитой гэрээ байгуулан ажиллуулна.

2.2     Зочин профессорын ажиллаж буй бүрэлдэхүүн сургуулиуд зочин профессорын өдөр тутмын ажлын үүрэг, байр, ажлын хуваарийг зохицуулж ажиллана.

2.3   Бүрэлдэхүүн болон салбар сургуулиуд зочин профессорын амьдрах байрны хөлсөнд нэг сард 400$ хүртэл зардлыг өөрийн үйл ажиллагааны орлогоос хариуцаж болно. 

 

 3.Зочин профессорын үүрэг

 3.1. Зочин  профессор сургуулийн дотоод журам болон гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, тухайн ажил үүрэгтэй холбоотой Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж  мөрдөнө.

 3.2 Зочин профессорын ажлын тайланг  харьяалагдах  бүрэлдэхүүн болон салбар сургуулийн захиралд 3 сар тутамд танилцуулна. Зочин профессорын ажлын тайланг бүрэлдэхүүн болон салбар сургуулийн захирал  АШУҮИС-ийн захиралд хагас жил тутамд  танилцуулж гэрээт ажлын үр дүнг жилээр тооцож үнэлнэ.

 3.3 Сургуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож сургалт, эмнэлзүй, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг дээшлүүлэхэд чиглэсэн зөвлөгөө өгч, тэнхэм, лабораторийн эрхлэгч нартай хамтран ажиллана.

3.5  АШУҮИС-ийн докторант, магистрант, резидент оюутнуудын удирдагчаар ажиллана.

4. Бусад зүйл

4.1 Зочин профессороор ажиллах тухай саналыг бүрэлдэхүүн болон салбар сургуулийн захирал гаргаж  АШУҮИС-ийн захирал  гэрээг байгуулна.

 4.2 Зочин профессорын хөдөлмөрийн аюулгүй байдал, орон нутагт ажиллах, зорчих, судалгаа шинжилгээний ажилд ажиллах, гүйцэтгэх үед ямар нэгэн осол, эндэгдэл гарахаас урьдчилан сэргийлэхийг тухайн бүрэлдэхүүн болон салбар сургуулийн захирал хариуцна.

 4.3 Зочин профессор нь гэрээнд заагдсан үүргээ хангалтгүй биелүүлж байна гэж үзвэл  АШУҮИС-аас гэрээг цуцлах санал оруулж болно.