Хамтын ажиллагаа > gadaadhamt > Хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг

Хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг

Хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг

ЭМШУИС – ийн захирлын 2013 оны

10 дугаар  сарын 30-ны өдрийн А/70

тоот тушаалын I хавсралт

 

Хамтын ажиллагааны гэрээ байгуулах тухай журам

Нэг.  Нийтлэг үндэслэл

1. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн (цаашид ЭМШУИС гэх) гадаад харилцаа, хамтын ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, гадаад харилцааг бүс нутагт зорилтод  үйл ажиллагаагаар хөгжүүлэх,  ЭМШУИС-ийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд энэхүү журмыг мөрдлөг болгоно. 

2. Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудлыг ЭМШУИС-ийн захирлын зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэнэ. 

Хоёр. Гэрээ байгуулах санал ирүүлэх, шийдвэр гаргах

1. Доор дурьдсан этгээд гадаад хамтын ажиллагааны гэрээ байгуулах санал болон сонирхлоо илэрхийлж болно. Үүнд:

ЭМШУИС- ийн үндсэн болон бүтцийн нэгж

ЭМШУИС- ийн удирдлага 

Гэрээ байгуулах сонирхлоо илэрхийлсэн аль нэг улс орны их дээд сургууль, байгууллага

2. Ирсэн саналыг Гадаад харилцааны алба  (ГХА) тухайн байгууллагын товч танилцуулга болон гэрээ байгуулах үндэслэл, хүлээгдэж буй үр дүнгийн талаар товч илтгэлийг бэлтгэн Эрдмийн зөвлөлд оруулж хэлэлцүүлнэ.

3. Эрдмийн зөвлөлөөс ЭМШУИС-ийн нэрийн өмнөөс байгуулах шаардлагагүй гэрээ гэж үзвэл, холбоо хамааралтай аль нэг бүрэлдэхүүн сургуульд шилжүүлж болно.

4. Бүрэлдэхүүн ба салбар сургуулиуд гэрээ байгуулах санал гаргах тохиолдолд уг гэрээг байгуулах үндэслэл, сургуулийн товч илтгэлийг бэлтгэн ГХА–нд ирүүлэх бөгөөд 30 хоногийн дотор Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ.

 

Гурав. Гэрээнд гарын үсэг зурах, баталгаажуулах, архивлах

1. Гэрээний төсөл, танилцуулга, үндэслэл үр дүнгийн тухай товч илтгэлийг Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн гарын үсэг зурах шийдвэрийг Эрдмийн зөвлөл гаргана. ЭМШУИС-ийн захирал эсвэл орлох албан тушаалтнууд гэрээнд гарын үсэг зуран баталгаажуулна. 

2. Шаардлагатай тохиолдолд гэрээнд хариуцах этгээдийг (liaison officer) томилно.

3. Гэрээг шуудангаар солилцох эсвэл ёслолын арга хэмжээ зохиох хэлбэрээр байгуулж баталгаажуулж болно.

4. Баталгаажуулсан гэрээ эх хувиараа ГХА-нд хадгалагдах ба гэрээний цахим архивт ажлын 7 хоног дотор орсон байна.

5. Бүрэлдэхүүн болон салбар сургуулиуд / тэнхимүүд/ гадаадын их дээд сургуулиудтай гэрээ байгуулах тохиолдолд тухайн бүрэлдэхүүн ба салбар сургуулийн эрдэмтдийн зөвлөл эсвэл ЭМШУИС-ийн Эрдмийн зөвлөлөөс шийдвэр гаргаж, гэрээг ЭМШУИС-ийн захирал /бүрэлдхүүн сургуулийн захирал/ баталгаажуулна.

6. Бүрэлдэхүүн ба салбар сургуулийн байгуулсан гэрээний эх хувийг ажлын 7 хоногийн дотор ГХА-нд  ирүүлж, цахим архивт бүртгүүлнэ.

Дөрөв. Гэрээг сунгах, дуусгавар болгох.

1. Гадаадын их дээд сургуулиас ирүүлсэн хамтын ажиллагааны гэрээг сунгах, дуусгавар болгох саналыг Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

2. Гэрээний үр дүнгийн тухай тайлан болон цаашид үргэлжлүүлэн сунгах эсвэл дуусгавар болгох үндэслэлийг бичиж Эрдмийн зөвлөлийн хуралд оруулж хэлэлцүүлнэ.

3. Шийдвэрийг үндэслэн ГХА-аас тухайн санал ирүүлсэн гадаадын их дээд сургуульд бичгээр хариу мэдэгдэнэ.