Захиргаа > udirdlaga > Профессорын зөвлөх баг

Профессорын зөвлөх баг

Профессорын зөвлөх баг

     АШУҮИС-ийн ахмад, залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх, багш нарын заах арга зүй, сургалтын технологийг сайжруулах зорилгоор АШУҮИС-ийн захирлын 2013 оны 11-р сарын 14-ний өдрийн  А/81 тоот тушаалаар профессорын зөвлөх баг  доорх бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдлаа. Үүнд:

1.      АШУ-ны доктор, профессор Д.Амгаланбаатар

2.      АУ-ны доктор, профессор Х.Гэлэгжамц

3.       АУ-ны доктор, профессор Д.Малчинхүү

4.      АУ-ны доктор, дэд профессор М.Мөнхзол

5.      АУ-ны доктор, дэд профессор С.Наранчимэг

6.      АУ-ны доктор, профессор С.Олдох

7.      АУ-ны доктор, профессор Б.Оюунбат

8.      БУ-ны доктор, профессор И.Пүрэвдорж

9.      ЭЗУ-ны доктор, дэд профессор С.Пүрэвсүрэн

10.  АУ-ны доктор, профессор Г.Сүхбат

11.  АУ-ны доктор, профессор Г.Цагаанхүү

12.  АУ-ны доктор, профессор Д.Энэбиш

13.  АШУ-ны доктор, профессор Б.Эрдэнэчулуун

     Профессорын зөвлөх баг нь дэд профессор болон түүнээс доош эрдмийн цолтой багш нарын дадлага, семинар болон лекцийн хичээлд сууж, заах арга зүй болон бусад чиглэлээр санал солилцох, зөвлөгөө өгөх болно.  Ингэснээр

1, Профессорын зөвлөх багийн үйл ажиллагааны үр дүнд үүссэн зөвлөмжид тулгуурлан АШУҮИС-ийн сургалтын технологи, чанарын хяналтыг боловсронгуй болох.

2, Ахмад, залуу багш нарын залгамж холбоо сайжирч, багш нар сургалтын үйл ажиллагаандаа зөвхөн өөрийн тэнхмийн профессоруудаас төдийгүй АШУҮИС-ийн бусад бүрэлдэхүүний сургуулийн проессоруудаас зөвлөгөө авч туршлага солилцох боломж бүрдэх болно.

ЖИЧ: Профессорын зөвлөх баг нь АШУҮИС-ийн багшийн сургалтын үйл ажиллагааг хянах, гарсан дутагдал, зөрчилд хариуцлага тооцох зорилгогүйг мэдэгдэж байна.