Захиргаа > zahirneg > Мэдээлэл Технологийн алба

Мэдээлэл Технологийн алба

Мэдээлэл Технологийн алба

      Орчин үед мэдээллийн технологийн хөгжил хурдацтайгаар хөгжиж сургалтын үйл ажиллагаанд Мэдээллийн  Технологи нэвтэрсэнээр эрэлт хэрэгцээ, шаардлагаар Мэдээлэл Технологийн Алба байгуулагдсан.

Зорилго:

     АШУҮИС-ийн мэдээлэл технологийн үйл ажиллагаа, дэд бүтцийг хэвийн ажиллуулах, улмаар шинэ технологи, иновацийг нэвтрүүлэн ажиллах.

Ажиллах зарчим:

Нээлттэй

Шуурхай

Санаачлагатай

Тогтмол

Хүртээмжтэй

Эргэх холбоотой

Тэгш оролцоотой

Дүрэм, журмын хүрээнд 

 

МТА-ны үйл ажиллагаа нь:

АШУҮИС-ийн компьютер, тоног төхөөрөмжийг хэвийн ажиллагаатай байлгах.

- Багш, ажилтнуудын компьютерт зайлшгүй шаардлагатай болон хэрэгцээтэй системийн болон хэрэглээний

  программ хангамжийг суулгаж өгөх,

- АШУҮИС-ийн мэдээлэл технологийн үйл ажиллагааг гадны нөлөөллөөс хамгаалах, хамгаалалтын

  арга хэрэгслийг  ашиглах, вирусын эсрэг программын шинэчлэлтийг байнга хийх.

- Сургуулийн компьютер, хувилагч, хэвлэгчийн хэвийн ажиллагаанд хяналт тавих, оношлох, шаардлагатай

  гэж үзвэл мэргэжлийн байгууллага, ажилтнаар засвар үйлчилгээг хийлгэх арга хэмжээг авах.

- Сургуулийн албан ажлын хэрэглээнд хэрэглэгддэг программ хангамжийн хэвийн үйл ажиллагаанд

   хяналт тавих,  сайжруулах

- Ажлын албанд ашиглагдаж байгаа компьютер, хувилагч, хэвлэгчийг хариуцсан тухайн ажилтны буруу

  үйл ажиллагаанаас  болж эвдэрсэн тохиолдолд уг ажлыг шалган тогтоох, шаардлагатай гэж үзвэл

  акт тавьж хэвийн ажиллагаанд оруулах.

- АШУҮИС-ийн сүлжээ, сүлжээний төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагаа

- Сургуулийн сүлжээ, дагалдах тоног төхөөрөмжөнд гэмтэл, саатал гарсан тохиолдолд уг гэмтэл, саатлыг

   шалгах засварлах, шаардлагатай гэж үзвэл акт тавьж, төхөөрөмж солих, хэтийн ажиллагаанд оруулах,

- Сүлжээ засварлах дуудлагад албаны даргын зөвшөөрөлтөй үйлчилж байхааг хангаж ажиллах.

- АШУҮИС-н багш, ажилтны мэдээлэл технологийн суурь чадварыг тодорхойлох.

- Багш, ажилтанд шаардлагатай сургалтыг хэрэгцээ шаардлагыг тодорхойлох

- Мэдээлэл технологийн сургалтын хөтөлбөр боловсруулах

- АШУҮИС-ийн багш, ажилтаны мэдээлэл технологийн суурь чадварын үнэлгээ хийх

- Шинээр нэвтрүүлэх системийн судалгаа хийх

Ажиллаж байгаа бүрэлдэхүүн:

Албаны дарга Б.Баянмөнх /АУ-ны доктор/

Компьютер, техникийн инженер С.Энхбат, Э.Энх-Амгалан

Сүлжээний инженер Ж.Сумьяабазар

Мэдээлэл Технологийн инженер Г.Ууганзаяа

 

 

Холбоо барих

АШУҮИС-ийн төв байр 231 тоот

И-мэйл: it@mnums.edu.mn

Утас/ факс: +976-11-326500

ЭНД