Захиргаа > zahirneg > Санхүү эдийн засгийн газар

Санхүү эдийн засгийн газар

Санхүү эдийн засгийн газар

     

 

          Тус сургуулийн  санхүү эдийн засгийн газар нь АШУҮИС-ийн Эрхэм зорилго болон хөгжлийн стратеги чиглэлийн дагуу сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлэг үйлчилгээний үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах  эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, материаллаг баазыг  бэхжүүлэхэд үйл  ажиллагаагаа чиглүүлэн  сургуулийн эдийн засгийн хүчин чадлыг байнга дээшлүүлэх, орлогын эх үүсвэрийг  нэмэгдүүлэх, өмч хөрөнгийн бүрэн бүтэн  байдал, ашиглалтанд хяналт тавих, өр авлага үүсгэхгүй байх талаар  байнга анхааран, холбогдох хуулийн хүрээнд  ажиллаж байна. Багш ажилчид, оюутнуудын  ажиллах, сурах таатай орчинг бүрдүүлэх чиглэлээр хөрөнгийг  үр ашигтай зарцуулах, өнөөгийн шаардлагын түвшинд нийцүүлэн сургалтын техник тоног төхөөрөмж, эд хогшилоор ханган, сургалтын таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна,

      Оюутнуудыг гадна дотны төсөл, хөтөлбөр, төрийн сангийн сургалтын тэтгэлэгт хамрагдахад нь нээлтэй байж төлбөрөөс  хөнгөлөх, засгийн газрын тогтоол, шийдвэрүүдэд  хамруулах ажлыг  оюутны албатай  хамтран хуулийн хүрээнд   зохион байгуулж байна.

       Тус газар нь  үйлчлүүлэгч  багш, ажилтан  ажилчид, оюутан залууст  хөнгөн  шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээг  хүргэж, санхүүгийнхээ бэлэн болон бэлэн бус  мөнгөн гүйлгээний тооцоог  өдөр тутам цаг алдалгүй хөнгөн шуурхай хийж, сургууль хамт олон, үйлчлүүлэгчдийн  сэтгэлд  хүрсэн, хамт олон байх зорилтыг   тавин ажиллаж байна.

 

Санхүү эдийн засгийн газрын  бүтэц:                       

 

Д.Нацагдорж Санхүү эдийн засгийн газрын дарга   
С.Ариунаа Ахлах нягтлан бодогч, Хөрөнгө, санхүү  хариуцсан нягтлан бодогч (магистр)      
Г.Ганбаяр Эдийн засагч (магистр)              
Х.Нэргүй             АУС-ийн санхүү хариуцсан нягтлан бодогч, Сургуулийн кассын тооцоо
Г.Одмандах НАСС-ийн санхүү хариуцсан нягтлан бодогч (магистр)
Ц.Хандсүрэн СУС, Эрхэс эмнэлгийн санхүү хариуцсан нягтлан бодогч (магистр) 
Г.Ариунбат НЭМС-ийн санхүү хариуцсан нягтлан бодогч 
Г.Уртнасан ЭЗБАС-ийн санхүү хариуцсан нягтлан бодогч, Сургалтын төрийн сан
Г.Оюунаа Лицей сургуулийн санхүү хариуцсан нягтлан бодогч
Я.Цэндсүрэн Кассчинаар  тус тус ажиллаж байна.

 

 

Харилцах  утас: 329420, 329160  Өрөө: 215,227,236

 

СУРАЛЦАГЧИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ-ыг дараах линкээр орж үзнэ үү

ДЭЭД  БОЛОВСРОЛЫН  СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧИД СУРАЛЦАГЧИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ