Захиргаа > zahirneg > Гадаад харилцаа хамтын ажиллагааны газар

Гадаад харилцаа хамтын ажиллагааны газар

Гадаад харилцаа хамтын ажиллагааны газар

   

 

 

     Гадаад харилцаа хамтын ажиллагааны газар нь Монгол улсын АШУҮИС-ийн Удирдах Зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр батлагдсан 2015-2024 оны Хөгжлийн бодлогыг үндсэн ажилдаа удирдлага болгож,  Ази Номхон далайн баруун эргийн Бүсийн анагаах ухааны шилдэг 100 их сургуулийн нэг болох зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

   АШУҮИС-ийн гадаад харилцаа жилээс жилд улам бүр өргөжин тэлсээр өнөөгийн байдлаар 19 орны 112 их, дээд сургууль болон дэлхийн нэр хүнд бүхий байгууллага, нийгэмлэг холбоодтой тогтвортой хамтран ажиллаж байна.

 

 

 

 

 

Үүнд: 

- Хамтын үйл ажиллагаа үр дүнтэй явагдаж буй Японы Токушима,  Жичи, Доккио,     

  Шига, Цукуба, Токио Ариаке, Гунма, Нагасаки,Тояама Мияазаки их сургуулиуд

- БНХАУ-ын Бээжин, Тянжингийн их сургуулиуд, Тунляо дахь Өвөр монголын үндэстний их сургууль,

  Хөх хотын АУИС, Ордосын Анагаахын сургууль

- АНУ-ын Харвард, Жонс Хопкинс, ЮС Давис, Висконсин Мадисон, Вашингтон,

  Юта, Монтанагийн их сургуулиуд,

- Нидерландын Гронингений их сургууль,

- Германы Дюссельдорф дахь Хейнрих Хайнегийн их сургууль,

- Австрийн Венийн их сургууль, Евроази Пейсифик юнинет,

- Австралийн Сиднейн их сургууль зэрэгтэй хамтын ажиллагаа өргөжүүлэн

   хамтарсан сургалт, судалгаа явуулах, багш оюутан солилцох, мэдээлэл    

   солилцох зэргээр үйл ажиллагаа явуулж байна.

Гадаадын их сургууль, байгууллагуудын хамтын ажиллагаа

     2018 оны байдлаар 112 их сургууль, байгууллагуудтай хамтын ажиллагаатай ажиллаж байна. Энэ онд 32 сургууль, байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээг шинээр болон үргэлжлүүлэн  байгууллаа.  Үүнд:

1. Бугат аймгийн Монгол-Хятад эмнэлгийн хороо /2018.01.17/

2. Япон улсын Нагоя Их Сургуулийн төгсөлтийн дараах сургууль /2018.01.22/

3. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Монгол эмнэлэг /2018.01.30/

4. БНСУ-ын Медитокс корпораци /2018.02.28/

5. АНУ-ын Лос-Анжелес дахь Хүүхдийн эмнэлэг /2018.04/

6. БНСУ-ын Самёок Эрүүл Мэндийн Их Сургууль /2018.04.18/

7. Гуанжу Шинжлэх Ухаан Технологийн Институт /2018.05.02/

8. Микронези улсын Шинэ Токио Эрүүл Мэндийн Коллеж /2018.05.03/

9. БНСУ-ын НСДэвил ХХК-тай UBT үнэлгээний үйлчилгээ /2018.05.08/

10. АНУ-ын Монтанагийн их сургуулийн Биорежинс Хөтөлбөр /2018.05.22/

11. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Өвөр монголын үндэсний их сургууль /2018.05.27/

12. АНУ-ын Лома Линда Их Сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль /2018.05.28/

13. Япон улсын Доккио анагаах ухааны их сургууль /2018.06.04/

14. АНУ-ын Монтанагийн Их Сургуулийн Анагаахын Боловсролын хөтөлбөр /2018.06.18/

15. БНСУ-ын Тенмед эрүүл мэндийн үйлчилгээний компани /2018.06.15/

16. БНХАУ-ын Ляонин  мужийн Монгол Анагаах ухааны эмнэлэг /2018.06.15/

17. Япон улсын Нагасаки их сургууль  /2018.06.25/

18. Япон улсын  Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сургууль  /2018.06.25/

19. Япон улсын Цукубагийн их сургууль /2018.06.26/

20. БНСУ-ын Пусаны Үндэсний их сургуулийн Янсан эмнэлэг /2018.07.06/

21. БНСУ дахь Боловсрол солилцооны олон улсын холбоо /2018.08.25/

22. Хойд солонгосын Пён Янг шинжлэх ухаан технологийн Их сургууль /2018.08.27/

23. БНХАУ-ын Өвөр Монголын Алашаа аймгийн Монгол эмнэлгийн хороо /2018.08.30/

24. Австрали улсын Sight for all байгууллага /2018.09.03/

25. Өвөр Монголын Үндэстний их сургууль /2018.09.08/

26. Анагаах ухаан, нүүр ам судлалын Христийн холбоо /2018.09.17/

27. Нэгдсэн үндэсний байгууллагын сан  /2018.10.03/

28. Туркийн Эрүүл Мэндийн шинжлэх ухааны их сургууль

29. Ротари УБ Пийс Авеню /2018.11.15/

30. БНСУ-ын Ионсей их сургуультай шинэчилсэн гэрээ /2018.11.22/ 

31. БНСУ-ын Жинжү их сургууль  /2018.11.22/

32. Япон улсын Токио Ариаке их сургуультай гэрээ /2018.11.27/

33. Япон улсын Анагаах ухаан болон нийгмийн хамгааллын олон улсын их сургууль /2018.11.28/

34. АНУ-ын Жиоржиа мужийн их сургууль /2018.12.04/

35. М.В Ломоносова Москвагийн их сургууль /2018.12.22/

Хөгжингүй орнуудад багш оюутан солилцох хөтөлбөрүүд

Өнгөрсөн хичээлийн жилд АШУҮИС-ийн багш нараас 56 багш урт хугацааны, 117 багш богино

хугацааны сургалтаар гадаадын орнуудад суралцсан байна. 

Солилцооны хөтөлбөрт хамрагдсан багш, оюутан 76, солилцооны хөтөлбөрөөр ирсэн гадаадын оюутан

69 хамрагдсан.

2018 онд Харвардын их сургуультай хамтран T2T-багш хөгжүүлэх сургалтыг зохион байгуулсан.

Нийт 51 багш, судлаачийг хамруулсан. БСШУСЯ, ШУА, МНСЦ, Nature Research Academies

байгууллагатай хамтран зохион байгуулсан “Author Training” сургалтад 25 багш судлаачийг хамруулсан.

2018 оны оюутан солилцооны хөтөлбөрт АШУҮИС-ийн 73 оюутан, багш нар  хамрагдаж, Швейцарийн

Цюрихын  Хэрэглээний Шинжлэх Ухааны Их Сургууль, Япон улсын Токушима Их Сургууль,

Доккио Анагаах Ухааны Сургууль, Цукубагийн Их Сургууль, Нагоя Их Сургууль, Токио Ариаке Их Сургууль,

Гунма Их Сургууль, Жичи Анагаах Ухааны Сургууль, Эрүүл Мэнд Нийгэм Хамгааллын Их Сургууль,

БНСУ-ын Ионсей Их Сургууль, Асан Эмнэлэгт зочилсон байна.

Харин Гадаадын их сургуулиудаас: Япон улсын Эрүүл Мэнд Нийгэм Хамгааллын Их Сургуулийн 15 оюутан,

Жичи Анагаах Ухааны сургуулиас 4 оюутан, Нагоя Их Сургуулиас 5 оюутан 1 багш,

Хойд Солонгосын Пён Янг Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулиас 12 оюутан 4 багшийн хамт 2 сарын

хугацаатай оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж сургалт  зохион байгуулсан.

Токушима Их Сургууль 4 оюутан Био-Анагаахын Сургуульд, Доккио Анагаах ухааны сургуулиас 3 оюутан,

Анагаах Ухааны Сургуульд, ОХУ-ын Эрхүүгийн Анагаах Ухааны Их Сургуулиас 8 оюутан 1 багшийн хамт,

мөн 3 оюутан 3 багш, Цукубагийн их сургуульд 4 оюутан 6 багш, Жичи Анагаах Ухааны сургуулиас 8 оюутан

Сувилахуйн сургуульд  тус тус богино хугацааны оюутан солилцоогоор ирлээ.

Гадаадын байгууллагуудтай хамтарсан төсөл

ОУ-ын хамтарсан төслийн тоог нэмэгдүүлсэн.

АНУ-ын UC Davis сургуультай хамтарсан “Seed grant” төсөл хэрэгжүүлж эхэлсэн.

“Erasmus Mundus”-тай хамтарсан “АШУҮИС-ийн судалгаа, инновацын чадавхыг сайжруулах” төсөл хэрэгжиж байна.

АНУ-ын Loma Linda их сургуультай хамтран НЭМ-ийн судалгааны төсөл хэрэгжүүлж байна.

НҮБ-ийн ХАС-гийн дэмжлэгтэйгээр Эх барих, эмэгтэйчүүдийн сургалтыг сайжруулах төсөл хэрэгжиж байна.

Гадаадаас тус сургуульд суралцаж байгаа оюутнууд

2018-2019 оны хичээлийн жилд БНАЛАУ, БНСУ, БНХАУ, Бутан зэрэг 4 орноос бакалавр, магистрантур, докторантурын сургалтад нийтдээ 164 оюутнууд суралцаж, хамтарсан төслийн хүрээнд 6 судлаач ажиллаж байна. Үүнд:

Бакалаврын сургалтад нийт 51 оюутан: БНСУ-аас 7 оюутан,  БНХАУ-ын 30 оюутан болон БНАЛАУ-ын 14 оюутан суралцаж байгаагаас засгийн газрын гэрээний дагуу 15, хоёр сургуулийн хамтарсан хөтөлбөрийн хүрээнд 12, хувийн зардлаар 24 оюутан суралцаж байна.

Магистрантурын сургалтад БНХАУ болон Бутан улсын 48 оюутан хувийн зардлаар суралцаж байна.

Докторантурын сургалтад БНХАУ–ын 65 оюутан суралцаж байна.

Гадаадаас ирж суралцаж байгаа магистр, доктор, мэргэжил дээшлүүлэгчид /2018он/

 

Зочин профессор

 2018 онд Гадаадын их дээд сургуулиудаас нийт 7 профессор АШУҮИС-ийн Зочин Профессорын цол авлаа.

1. Bumsuk Lee /2018.05.23/

   Профессор, Японы улсын Гунма их сургууль, Эрүүл мэндийн шинжлэх ухааны төгсөлтийн сургууль, Сэргээн засах судлалын тэнхим

2. FusaeTozato /2018.05.23/

   Профессор, Японы улсын Гунма их сургууль, Эрүүл мэндийн шинжлэх ухааны төгсөлтийн сургууль, Сэргээн засах судлалын тэнхим

3. Keun-Woo Lee /2018.05.23/

   Профессор, БНСУ-ын Ионсей их сургууль, Нүүр ам судлалын сургууль

4. Huang Chun Ming /2018.06.15/

   Профессор, Тайванийн үндэсний төв их сургууль

5. Elizabeth Farrell /2018.07.04/

   Профессор, Австраль улсын Монашийн үндэсний их сургууль, Эх барих эмэгтэйчүүдийн тэнхим

6. Tsuneo Takahashi /2018.11.06/

   Профессор, Япон улсын Канагава нүүр ам судлалын их сургууль,  Анатомийн тэнхим

7. TadamasaTsuda /2018.11.06/

   Япон улсын нүүр ам судлалын эмчилгээний лазер хэрэглээ байгууллагын дэд захирал

Хүндэт доктор

АШУҮИС-ийн Хүндэт Докторын цолыг Монгол Улсын "Гавьяат багш" Д.Амгаланбаатар хүртлээ.

Д.Амгаланбаатар /2018.10.04/

АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн, Анатомийн тэнхимийн  багш, Монгол Улсын "Гавьяат багш", МАУ-ы Академийн гишүүн академич, АШУ- доктор профессор

Хүндэт профессор

    2018 онд АШУҮИС-ийн Хүндэт Профессорын цолыг гадаадын их сургуулиудаас 4 авлаа.

1. Minoru Irahara /2018.01.30/

2. Pierre Magistretti /2018.09.24/

   Япон улсын Токушима их сургуулийн Анагаах ухааны факультет

3. Higaki Takashi /2018.01.30/

   Япон улсын Эхиме их сургууль, Анагаах ухааны төгсөлтийн сургууль

 4. Edvard Moser /2018.09.24/

   Профессор, Нобелийн шагналт тархи судлаач, Норвегийн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 

   Профессор, Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч

2018 онд АШУҮИС-ийн Хүндэт Профессорын цолыг АШУҮИС-ийн 11 профессор авлаа.

1. Х.Гэлэгжамц АУ-ны Доктор, Профессор, АУС

2. Ч.Пунцаг АУ-ны Доктор, Профессор, АУС

3. И.Пүрэвдорж Биологийн Ухааны Доктор, Профессор, БАС

4. Ц.Намсрай АУ-ны Доктор, Профессор, БАС

5. Р.Чүлтэм СХУ-ны Доктор, Профессор, ГХХАГ

6. С.Цэцэгмаа ЭЗУ-ны Доктор, Профессор, ЭЗС

7. Я.Дагвадорж АУ-ны Доктор, Профессор, АУС

8. Д.Одонтуяа АУ-ны Доктор, Профессор, АУС

9. Б.Дэлгэрсайхан Монгол Улсын Улсын Их Хурлын гишүүн, Дорноговь АУС

10. Б.Баярт АУ-ны доктор, Профессор АШУҮИС, Дархлаа судлалын багш

11. Б.Батсэрээдэнэ АУ-ны доктор, Профессор АШУҮИС, Дотрын тэнхим багш