Захиргаа > zahirneg > Шинжлэх Ухаан Технологийн төв

Шинжлэх Ухаан Технологийн төв

Шинжлэх Ухаан Технологийн төв

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ТӨВ

     Шинжлэх  ухаан технологийн хууль 2006 оны 12 сарын 28 д батлагдсан. Энэ хуулийн зорилт нь шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, уг үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, санхүүжилтийн эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. ШУТ-ийн үйл ажиллагааны удирдлага нь Засгийн газар → ШУТ-ийн үндэсний зөвлөл → ШУТ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага →ШУА → ЭШ-ний байгууллага, хүрээлэн зэргээс бүрдэнэ. Энэ хуулийн 3-р бүлэг, 11.2.1 хүрээлэн, төв, лаборатори, зохион бүтээх товчоо, туршилт үйлдвэрийн баазтай байж болно гэж заажээ. Энэ заалтыг үндэслэн АШУҮИС нь Шинжлэх Ухаан Технологийн төвийг байгуулсан.

 

Уг төвийг байгуулах нийгмийн хэрэгцээ шаардлага:

Ирээдүйд үр ашгаа өгөх шинжлэх ухаан технологийн үр дүнтэй судалгааны ажил, бүтээгдэхүүн

үйлдвэрлэх болон шинэ технологи нутагшуулах ажлыг эхлүүлэх

Багш судлаачдын судалгааны ажлын үр дүнг арилжааны хэлбэрт шилжүүлэн  ашиглах, эдийн

засгийн эргэлтэнд оруулах

Одоогийн ажиллаж байгаа лабораторуудад үнэлгээ хийж, нэгдсэн цөм лаборатори байгуулах

Их сургууль бизнессын компани, үйлдвэрийн газар, эмнэлгүүдтэй судалгааны чиглэлээр хоршин

ажиллах шаардлагатай

Тулгамдсан асуудал:

Инноваци:

- Инновацийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, зохицуулах, эрх зүйн орчинг төлөвшүүлэх

Чанар:

- Лабораторийн хүчин чадлыг сайжруулж, орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах, багш судлаачдын судалгааны ажил хийх нөхцөл боломжийг бүрдүүлэх, санхүүгийн чадавхтай болох

Менежмент

- Судалгаа шинжилгээний ажлыг нэгдсэн бодлогоор хангах, одоогийн судалгааны лабораторийн багаж тоног төхөөрөмжийн ашиглалт, хуваарилалтыг сайжруулах

- Судалгааны төсөл бичих, сэдэв захиалах, сонгон шалгаруулах, хэрэгжүүлэх, үр дүнг ашиглах нэгдсэн дүрэм, журамтай болох            

АШУҮИС –ийн удирдах зөвлөлийн 2013 оны 08 сарын 15-ы өдрийн шийдвэрээр  

Шинжлэх Ухаан Технологийн төвийг байгуулж, АШУҮИС-ийн захирлын

2013 оны 09 сарын 02-ы өдрийн тушаалаар захирлаар нь профессор Д.Цэрэндагвыг томилсон

 

 Нэг. Эрхзүйн шинэчлэл

АШУҮИС-ийн захирлын зөвлөлийн 2013 оны 10 сарын 09-ы хурлаар Шинжлэх Ухаан Технологийн төвийн

ажиллах журам, орон тоо, бүтэц батлагдсан.

АШУҮИС-ийн захирлын 2013 оны 11-р сарын 13-ы өдрийн тушаалаар ЭМШУИС-ийн

 “Судалгааны цөм лаборатори” –ийг байгуулсан.

АШУҮИС-ийн захирлын 2013 оны 12 дугаар сар 19-ы өдрийн А/95 тоот тушаалаар

Шинжлэх Ухаан Технологи, Инновацийг 2014-2024 онд хөгжүүлэх бодлогын баримт бичгийг батлав.

 

Хоёр. Бүтэц, зохион байгуулалт

 

 

Гурав. Үйл ажиллагааны чиглэл

- Эрдэм шинжилгээ, технологийн хөгжлийг удирдан чиглүүлэх, менежментийн удирдлагаар хангах, үр дүнг зах зээлийн эргэлтэнд оруулах ажлыг зохион байгуулна.

- Нийгмийн хөгжлийн захиалга, зах зээлийн нийгмийн эрэлтэд суурилсан Боловсрол- Шинжлэх ухаан- Үйлдвэрлэлийн цогц үйл ажиллагааг бий болгоно.

- Багш судлаачдын судалгааны ажил хийх орчинг бүрдүүлж, шинэ мэдлэг, дэвшилтэт технологийг ашиглах, нутагшуулах чиглэлээр хамтран ажиллана.

- Эрдэм шинжилгээ, технологийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь орчин үеийн шинжлэх ухаан, технологийн өндөр боловсрол, мэдлэгтэй эрдэмтэн судлаачид, тэдгээрийн үйл ажиллагааны бүтэц болох судалгааны баг, хамтлагуудыг шинээр зохион байгуулж,  цөм лабораторид хийх судалгааны ажлын протоколуудыг багш, судлаач, судалгааны байгууллагад зарлан мэдээлж хамтран ажиллана.

- Шинжлэх ухаан, технологийн өөр өөр салбарт мэргэшсэн эрдэмтэн судлаачидтай  хамтран зөвшилцөж,

эцсийн бүтээгдэхүүн, технологи зэрэг нэг үр дүнд чиглэсэн, хамтын ажиллагаа, интеграцчилалын хэлбэрээ

оновчтой тодорхойлсон  судалгааны баг хамтлаг байгуулж, үйл ажиллагааг нь дэмжиж ажиллана.

- Орчин өндөр технологи (хими технологи, биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологи)-ийг

эзэмшигч гадаадын судалгааны төвүүдтэй инновацийн түншлэлийн хэлбэрээр хамтран ажиллаж,

тэдгээр арга технологийг АШУҮИС-д шилжүүлэн нутагшуулах  ажлын зохион байгуулах

- Судалгаа шинжилгээний тэргүүлэх чиглэлийг  шинэчлэн боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх тогтолцоог

бүрдүүлж, нөөцийг төвлөрүүлэх, судалгааны лабораторийн үйл ажиллагааг хангаж ажиллах, судалгаа

шинжилгээний тоног төхөөрөмжийг шинэчлэхэд шаардагдах хөрөнгийн хэмжээг тогтмол нэмэгдүүлэх,

инноваци технологи дамжуулах үйл ажиллагаа явуулна.

- Судалгаа шинжилгээ явуулах тэргүүлэх чиглэлийг  шинэчлэн боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх тогтолцоог

бүрдүүлж, нөөцийг төвлөрүүлэх, судалгааны лабораторийн үйл ажиллагааг хангаж ажиллах, судалгаа

шинжилгээний тоног төхөөрөмжийг шинэчлэхэд шаардагдах хөрөнгийн хэмжээг тогтмол нэмэгдүүлэх,

инноваци технологи дамжуулах үйл ажиллагаа явуулна.

- Судлаачид, судалгааны баг хамтлагуудад судалгааны үр дүнгээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх,

үйлдвэрлэл, үйлчилгээ, менежментийн технологи нэвтрүүлэх зорилготой туршилт-үйлдвэрлэлийн төв,

гарааны компани байгуулахад эрхзүйн, эдийн засгийн болон аргазүйн туслалцаа үзүүлж дэмжинэ