Захиргаа > zahirneg > Их сургуулийн нэгдсэн эмнэлэг

Их сургуулийн нэгдсэн эмнэлэг

Их сургуулийн нэгдсэн эмнэлэг

 

 

 

АШУҮИС-ИЙН “ИХ СУРГУУЛИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

     АШУҮИС-ийн “Их сургуулийн нэгдсэн эмнэлэг”-ийн эрхэм зорилго ньих сургуулийн профессор, багш нарын чадварлаг багаар орчин үеийн тоног төхөөрөмж, шилдэг технологид тулгуурлан олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлдэг эмнэлзүй, сургалт, эрдэм шинжилгээний цогц ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГ болоход оршино.

     АШУҮИС-ийн захирлын 2007 оны 05 сарын 25-ны өдрийн А/41 тоот тушаалаар АУС-ийн харъяа “Эрхэс” зөвлөх поликлиникийг байгуулан, Гастероэнтерологи, дурангийн тасаг, Дүрс оношлогооны тасаг, Мэдрэл судлал, үйл оношийн тасгийг байгуулан ажиллуулсан нь бидний түүхийн эхлэл байлаа.

     Сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн үйлчилгээний нэгдлийг хангасан “Их сургуулийн эмнэлэг”-ийн үндэс суурийг тавих зорилгоор  АШУҮИС-ийн захирлын 2008 оны 01 сарын 23-ны өдрийн А/06 тоот тушаалаар бүрэлдэхүүн сургуулиудын харъяа эмнэлгийн үйлчилгээ эрхэлж буй тасаг, нэгжүүдүүдийг нэгтгэн “Эрхэс” эмнэлгийг байгуулсан юм.

     Эрхэс эмнэлэг нь 2011 оны 12-р сард Эрүүл мэндийн байгууллагуудын магадлан итгэмжлэлийн шалгууруудыг ханган, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газраас магадлан итгэмжлэлийн батламжаа гардан авсан.

     “Эрхэс” эмнэлгийн захиргааны санаачлага,  АШУҮИС-ийн дэмжлэгтэйгээр ЭМЯ-нд хүсэлт гаргасны дагуу Эрүүл мэндийн сайдын 2012 оны 7-р сарын 4-ний өдрийн 233 тоот тушаалаар улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий Их сургуулийн Нэгдсэн эмнэлэг болж, зүрх, бөөр, дотоод шүүрэл, уушги, гастроэнтерологи, гепатологи, дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, чих хамар хоолой, нүд, уламжлалт, сэргээн засах, урологи, хөнгөвчлөх, арьс, мэс засал зэрэг нарийн мэргэжлийн кабинет, дуран, дүрс оношлогоо, лабораторийн тасгууд болон дотор, мэдрэл, мэс заслын 30 ортой хэвтүүлэн эмчлэх тасаг бүхий нэгдсэн эмнэлэг, 60 ортой клиник сувилалтай болон өргөжөөд байна.

Их Сургуулийн Нэгдсэн эмнэлэг нь  АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын эрдэмтэн, профессор, багш нарын оролцоотойгоор:

Өвчин эмгэгийг олон улсын түвшинд оношлох

Эрт илрүүлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эмчлэх

Нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд авах

Зөвлөгөө өгөх

Урьдчилан сэргийлэх үзлэг хийх

Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулах

Эрүүл мэндийн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг шинэ шатанд гаргах зорилгоор

үйл ажиллагаа явуулж байна.

 

ӨДӨР ТУТМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

АМБУЛАТОРИ

Дотор: Зүрх, уушиг, цус, бөөрний нарийн мэргэжлийн эмчийн үзлэг зөвлөгөө

Хоол боловсруулах замын үзлэг шинжилгээ: Хоол боловсруулах замын үрэвсэл, шарх, шархлаа, хавдар, элэг, цөс, нойр булчирхайн эмгэгүүдийг дуран болон бусад багаж тоног төхөөрөмжийн тусламжтайгаар оношлох, эмчилгээ хяналт

Дотоод шүүрэл: Чихрийн шижингийн оношлогоо, хяналт эмчилгээ, цусанд 3 сарын дундаж сахар тодорхойлох-Hb1c, глюкозжсон гемоглобин тодорхойлох, чихрийн шижингийн хүндрэл илрүүлэх- микроальбуминури, ЧШ-ийн хөлний үзлэг

Мэдрэл-сэтгэц: Мэдрэл болон сэтгэцийн эмгэгүүдийг оношлох, зөвлөгөө хяналт

Эмэгтэйчүүд: Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, зөвлөгөө, үтрээний дуран, ЭХО

Эрэгтэйчүүд: Эрэгтэйчүүдийн эмчийн үзлэг, зөвлөгөө, ЭХО

Нүд: Нүдний эмчийн үзлэг, зөвлөгөө, нүдний дуран, нүдний лазер эмчилгээ

Чих хамар хоолой: Үзлэг, эмчилгээ, зөвлөгөө

Уламжлалт анагаах ухаан: Судсаар оношлогоо хийж монгол эм барих, зүү төөнө, бариа засал

Лаборатори :Биохими, иммунологи, бүлэгнэлт, цус , шээсний шинжилгээ

Үйл оношийн тасаг: Зүрхний цахилгаан бичлэг, ясны шинжилгээ, булчингийн бичлэг, сонсголын бичлэг, зүрхний эхо

Дүрс оношилгоо

Дижитал рентген

Дурангийн тасаг

Мэдрэлийн үйл оношийн тасаг

Дүрс оношлогооны тасаг

Зүрхний үйл оношийн тасаг


ИХ СУРГУУЛИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН АМБУЛАТОРИЙН КАБИНЕТУУДААР ХИЙГДДЭГ

ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОН ҮНЭ ТАРИФ  дарж үзнэ үү.

Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ

Хүчин чадал: Өдөрт 30-40 хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийх боломжтой

1. Байгууллага хамт олны урьдчилан сэргийлэх багц үзлэг шинжилгээ

2. Тодорхой өвчин эмгэг илрүүлэх багц үзлэг шинжилгээ

     Манай эмнэлэг байгууллагуудын урьдчилан сэргийлэх үзлэгийг явуулахдаа байгууллагын хүчин чадал, санхүүгийн боломж, тэдний эрэлт хэрэгцээнд үндэслэн үнийн уян хатан бодлоготойгоор, тухайн байгууллагатай гэрээ байгуулан эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэж байна.

     Урьдчилан сэргийлэх үзлэгийн дүгнэлтэд үндэслэн тухайн байгууллагын ажилчин, албан хаагчдад зонхилон тохиолдож буй өвчин эмгэгтэй холбоотой эрүүл мэндийн сургалтыг төлөвлөж, дараах эрүүл мэндийн сургалтуудыг ажлын байран дээр очиж мэргэжлийн эмч нар зохион байгуулдаг. Үүнд:

Амны хөндийн эрүүл ахуй, шүдний өвчлөлийн улмаас үүсэх зүрх судас, үе мөчний эмгэгээс сэргийлэх

Зохистой хооллолт, хоолны нэгж, хоол хүнсэнд зайлшгүй агуулагдах хүнсний бүтээгдэхүүн, тэдгээрийн орц, найрлагын зохистой хэмжээ

Хөдөлгөөн дутагдлаас сэргийлэх, идэвхитэй хөдөлгөөн, ажлын байран дах дасгал

Архи, тамхины хор хөнөөл

Тодорхой өвчин эмгэгийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэлтийн талаар нарийн мэргэжлийн эмч-багшийн сургалт

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан эрүүл мэндийн сургалт

 

КЛИНИК СУВИЛАЛ

60 хүртэлх сувилуулагч хүлээн авах хүчин чадалтай. 

     АШУҮИС-ийн “Их сургуулийн нэгдсэн эмнэлэг”-ийн харъяа 60 ортой клиник сувилал нь Төв аймгийн Баянчандмань суманд 2012 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд эмчлэх, сувилах, нөхөн сэргээх үйл ажиллагаа  эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, тухайн ажил үүргийг гүйцэтгэх мэргэжлийн өндөр чадвартай, эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүдтэйгээр ажилласан болно.

     Сувилал нь эмчлэх, сувилах, нөхөн сэргээх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, тухайн ажил үүргийг гүйцэтгэх мэргэжлийн өндөр  чадвартай, эмч сувилагч тусгай мэргэжилтнүүдтэй. Физик эмчилгээний чиглэлээр нурууны массажны хаш чулуун халаагууртай ор, хүзүүний татлагын аппарат, хөлний болон толгойны  массажны  аппарат, гүйлтийн цахилгаан зам, хаш чулуун халаагууртай гудас зэрэг багаж аппаратуудыг ашиглаж физик эмчилгээ болон уламжлалт эмчилгээний чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг.

     Сувилал нь сувилгаа болон амралтын чиглэлийг баримтлан сувилуулагч, амрагч нарын ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор  наран шарлагын саравч,  байр хоорондын цементэн зам, хүүхдийн тоглоомын талбай (гулсуур, хүүхдийн тоглоомын элсэн талбай,  суниалтын хэрэгслүүд, нарны саравч, сургалт сурталчилгаа болон  мэдээлэл солилцох хагас задгай байр)-тай, бүх өрөө нь  дотроо бие засах өрөөтэй, гар угаалтууртай, халуун устай цэвэрхэн дүнзэн модон дулаан байртай.

 

АШУҮИС-ийн Их сургуулийн нэгдсэн эмнэлэгийн харьяа Төв аймгийн “Баянчандмань ” суман

дахь Клиник сувиллын эмчилгээ үйлчилгээний жагсаалт ба үнэ тариф дарж үзнэ үү

 

 

Анагаахын шинжлэх ухааны  их сургуулийн сургалтын шинэ эмнэлэг

 

2017 оноос эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлнэ.

      АШУҮИС нь манай улсын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн 95 хувийг бэлтгэн гаргадаг ч сургалт-эрдэм шинжилгээ-эмнэлэг үйлчилгээний нэгдлийг хангасан сургалтын эмнэлэгтэй байгаагүй нь орчин үеийн эрүүл мэндийн салбарын хэрэгцээ шаардлагатай нийцэхгүй байна. Тиймээс тус сургуульд түшиглэсэн сургалтын эмнэлэг байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ.

     2014 оны 1-р сарын 29-нд  Японы олон улсын хамтын ажиллагааны "ЖАЙКА" байгууллага, БШУЯ, ЭМЯ, АШУҮИС-ийн хооронд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар АШУҮИС-ийн эмнэлэг байгуулах төслийн гэрээг батлах, хэрэгжүүлэх гэрээг байгуулах ёслолын ажиллагаа болж, гэрээнд Японы олон улсын хамтын ажиллагааны "ЖАЙКА" байгууллагыг төлөөлж Токио дахь төв оффисын дэд захирал Кочиро Короки, Монголын талаас БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг, ЭМ-ийн дэд сайд Ж.Амарсанаа, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар нар гарын үсэг зурж баталгаажуулав.

     Орчин үеийн стандартад нийцсэн их сургуулийн сургалтын эмнэлэгт мэргэшсэн эрдэмтэн багш нар ажиллахаас гадна эмнэлзүйн сургалтын орчинг сайжруулах, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын эмнэлэгт суурилан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхийг тасралтгүй дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой.

Манай эмнэлгийн хаалга Та бүхэнд үргэлж нээлттэй байх болно

Манай хаяг:
Их Сургуулийн Нэгдсэн Эмнэлэг
АШУҮИС-ийн Б корпус1-2 давхар
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
С. Зоригийн гудамж-3
Улаанбаатар хот
Утас: 70120091
E-mail:  hospital@hsum-ac.mn

Цагийн хуваарь:

Даваа – Баасан : 8.30 – 17.30

Бямба, Нямд амарна