Захиргаа > zahirneg > "Эрхэс" хэвлэх үйлдвэр

"Эрхэс" хэвлэх үйлдвэр

"Эрхэс" хэвлэх үйлдвэр

 

 

    "Эрхэс"  хэвлэх үйлдвэрийг АШУҮИС нь өөрийн материаллаг баазаа бэхжүүлэх, эрдэмтэн багш, оюутан залуучуудад зориулсан ном, сурах бичиг, гарын авлага, сургалт-эрдэм шинжилгээний болон бусад шаардлагатай материалыг хэвлэн олшруулах зорилгоор 1990 оны 2–р сарын 23–ны өдрийн захирлын А/12 тоот тушаалаар үүсгэн байгуулсан.

   2003 оны 3-р сард Япон улсын Засгийн газрын соёлын буцалтгүй тусламжаар офсет хэвлэлийн тоног төхөөрөмж нийлүүлсэнтэй холбогдуулан шинэчлэн өргөтгөж “Эрхэс” хэвлэх үйлдвэр болгон  зохион байгуулсан.

Хэвлэх үйлдвэрийн Дарга Ч.Баттунгалаг,

Хэвлэлийн дизайнер Б.Наранбаяр,

Хэвлэгч Н.Дүүрэнжаргал, Б.Чулуун-Эрдэнэ,

Дэвтэрлэгч Г.Уранцэцэг нар ажилладаг.

Хэвлэх үйлдвэр нь хэвлэлийн мэргэшсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд оюутнуудад зориулсан сурах бичиг, гарын авлага, оюутны хөтөч, тест зэрэг сургалтанд шаардлагатай материал, ном, сонин, сэтгүүл, сургуулийн хэрэгцээний албан бланк, дугтуй, нэрийн хуудас зэрэг өдөр тутмын хэвлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.   

     Мөн эрүүл мэнд, боловсролын салбарын олон байгууллагуудтай хамтран ажилладаг.

Холбоо барих:

Хичээлийн А байр

Өрөө 107, 108

Утас: 328994