Захиргаа > zahirneg > Захиргаа хяналт, шинжилгээ, үнэлгээний алба

Захиргаа хяналт, шинжилгээ, үнэлгээний алба

Захиргаа хяналт, шинжилгээ, үнэлгээний алба

 

Бидний тухай

 

      Захиргаа хяналт, шинжилгээ, үнэлгээний албаны  үйл ажиллагаа нь АШУҮИС-ийн захирал, захирлын зөвлөлийн үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, сургуулийн үйл ажиллагаанд удирдлагын үр нөлөөтэй арга барил, соёл нэвтрүүлэх, бодлого боловсруулах, ажил төлөвлөх, тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог боловсронгуй болгох, захиргааны дотоод ажлын чиглэлээр шаардлагатай мэдээллээр хангах, хүний нөөцийн удирдлагын чадавхи бий болгох зэрэг чиг үүрэгтэй.

 

     Энэ чиг үүргийг нээлттэй, шууд, шуурхай, ил тод мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх замаар хэрэгжүүлнэ.

 

 

 

 

Захиргаа хяналт, шинжилгээ, үнэлгээний албаны  үндсэн чиг үүрэг

 

Нэг. Бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, тайлан

Бодлого, стратеги, стандартын удирдлагаар хангах, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө

боловсруулах болон хэрэгжүүлэх явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх,

цаашид тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай эсэх асуудлаар санал боловсруулах;

Сургуулийн жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах, төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад

хяналт шинжилгээ хийх;

Сургуулийн жил бүрийн үйл ажиллагааны тайлан, мэдээ гаргах, түүнд дүн шинжилгээ хийх;

Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах, албан тушаалтны нэрсийн жагсаалт;

Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтны хөдөлгөөний тайлан;

 

БСШУЯ-ны төвлөрсөн мэдээллийн тайлан

 

Эрүүл мэндийн байгууллагын хүчин чадал, хүний нөөцийн тайлан

 

Төрийн албаны зөвлөлийн тайлан

 

Хоёр. Хууль тогтоомжийн хэрэгжилт

Хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих, үр дүнд үнэлгээ өгөх;

АШУҮИС-д мөрдөгдөх дүрэм, журмуудад хяналт шинжилгээ хийж, боловсронгуй болгох санал

боловсруулах, шинэчлэх;

Хууль, хууль тогтоомжийн сан бүрдүүлэх, дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ, баримт бичиг/тушаал,

тогтоол, захирамжийг бүртгэх;

Захирлын тушаал, шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хангах;

Үйл ажиллагааны явц, стратегийн зорилтын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж үнэлгээ өгөх болон

төлөвлөлт, төсөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдмэл байдлыг хангах

Байгууллагын үйл ажиллагааны үр дүн, үр ашиг, үр нөлөөг бодитойгоор тогтоох, гүйцэтгэлийн хүрсэн

түвшинг баталгаажуулах, үйл ажиллагааны тодорхойгүй байдлыг багасгах, гүйцэтгэлийг сайжруулах боломж,

нөөцийг илрүүлэх, амжилтыг ахиулах

Дөрөв. Захиргаа, мэдээлэл

Захиргаанаас гарч буй захирамжлалын, зохион байгуулалтын болон мэдээлэл лавлагааны

баримт бичгүүдийг боловсруулах, баталгаажуулах, мэдээлэх, хүргүүлэх бүрдүүлэх;

Статистик мэдээллийн шалгуур үзүүлэлт, бодит байдал, боловсруулалтыг сайжруулах;

Захиргааны зөвлөлийн хуралдаан зохион байгуулах;

Удирдлагын мэдээллийн нэгдсэн сан, сүлжээ бүрдүүлж, мэдээллээр үйлчлэх;

Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэх; 

 

Захиргаа хяналт, шинжилгээ, үнэлгээний албаны бүтэц

 

Захиргаа хяналт, шинжилгээ үнэлгээний алба
Овог нэр 
Албан тушаал 
Ажилласан 
жил
1.
Н.Эрдэнэцэцэг
Албаны дарга
11
2.
О.Болорсайхан
Хяналт, шинжилгээ 
үнэлгээ хариуцсан
ахлах аргазүйч
18
3.
С.Сүхжаргал
Архив бичиг хэргийн ажилтан
34
4.
Б.Ундрал
Мэргэжилтэн /Захирлын туслах/
1
5.
Б.Зоригтсайхан
Дотоод аудит

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ажлын цагийн хуваарь: 

Даваа-Баасан      07.30-11.30 цаг

                           13.00-17.00 цаг

Эрхзүйн баримт бичиг

 Сургуулийн дүрэм журам

АШУҮИС-ийн дүрэм

АШУҮИС-ийн хөдөлмөрийн дотоод журам

АШУҮИС-ийн Багш, ажилтан ажилчид өндөр настан, оюутанд тусламж, тэтгэмж олгох нөхцөл журам

Багш, ажилтан, ажилчдад мөнгөн шагнал олгох журам

Төлөвлөгөө 

2013-2014 оны хичээлийн жилийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөө

2014-2015 оны хичээлийн жилийн ажлын төлөвлөгөө

Бусад

Гадаад орнуудад мэргэжил дээшлүүлэх дамжаанд суралцагчтай байгуулсан гэрээ

Шинээр ажилд ороход бүрдүүлэх материалын жагсаалт

Төрийн одон медаль, БСШУЯ, ЭМЯ, НЭМГ-ын шагналын анкет, бүрдүүлэх материалын жагсаалт