Захиргаа > zahirneg > Төгсөлтийн СБЗГ

Төгсөлтийн СБЗГ

Төгсөлтийн СБЗГ

 

 АШУҮИС-ийн Төгсөлтийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газрын даргын  мэндчилгээ: 

 

     

     Шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуурлан мэдлэгийн эдийн засаг, дэвшилтэт болон өндөр технологийг хөгжүүлэх замаар үндэсний инновацын үр ашигтай тогтолцоо бүрдүүлэн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд судалгаанд суурилсан их сургуулиуд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгааг хөгжилтэй орнуудын туршлага харуулсаар байна. Монгол улсын засгийн газрын 2018 оны 282 дугаар тогтоолоор батлагдсан “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд АШУҮИС-ийн удирдах зөвлөлийн А/002 тоот тушаалаар Төгсөлтийн сургалтын бодлого зохицуулалтын газар үүсгэн байгуулагдан ажиллаж байна. Бид эрүүл мэнд, боловсролын салбарын өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын дэвшилтэт технологид тулгуурлан хүргэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц шилдэг судлаач, судалгааны багууд, эрдэмтдийг бэлтгэх зорилго тавин ажиллаж байна. Төгсөлтийн сургалтын бодлого зохицуулалтын газар нь эрдэм шинжилгээ судалгааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох, төгсөлтийн сургалтын чанар, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэх, судалгаа явуулах орчин нөхцөлийг сайжруулах, төгсөлтийн сургалтын үнэлэмж, төгсөлтийн сургалтын хамтарсан хөтөлбөрийн тоог нэмэгдүүлэх, IF бүхий сэтгүүлд хэвлүүлэх бүтээлийн тоог өсгөх, судалгааны ёс зүйг дээдлэн мөрддөг, нотолгоонд суурилсан шинжлэх ухааныг хөгжүүлэх, эрдмийн эрх чөлөөг хариуцлагатайгаар хэрэгжүүлэх зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Эрдэм шинжилгээ судалгаа хийх хүсэл эрмэлзэлтэй эрдэмтэн судлаачдыг хөгжүүлэхэд Төгсөлтийн сургалтын бодлого зохицуулалтын газрын үүд хаалга та бүхэнд үргэлж нээлттэй байх болно.

 

ТӨГСӨЛТИЙН СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА

АУ-НЫ ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР А.ШИЙРЭВНЯМБА

 

АШУҮИС-ийн Төгсөлтийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газрын эрхэм зорилго:

     Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Төгсөлтийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар нь шинжлэх ухаанд шинэ мэдлэг бүтээх, мэдлэгийг баялаг болгох сургалт, эрдэм шинжилгээ судалгаа, өндөр технологи хосолсон судалгааны цогцолбор болох зорилгын хүрээнд ажиллаж байна.

 

Төгсөлтийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газрын зорилт:

Удирдлага зохион байгуулалтын чанарыг дээшлүүлэх, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх

Сургалтын чанар, орчин, хүртээмжийг дээшлүүлэх

Эрдэм шинжилгээ, судалгаанд суурилсан инновацыг хөгжүүлэх

Гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх

Байгууллагын соёл, олон нийттэй харилцах харилцааг сайжруулах

Магистрант, докторантын хөгжлийг дэмжих

 

АШУҮИС-ийн Төгсөлтийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газрын бүтэц, бүрэлдэхүүн:

     Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Төгсөлтийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар нь АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ний өдрийн А/002 тоот тушаалын дагуу Төгсөлтийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар гэсэн бүтцээр ажиллах болсон. Төгсөлтийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар нь цахим магистр, танхимын магистр, докторын зэргийн сургалтыг Эмнэлзүйн Анагаах Ухаан, Уламжлалт Анагаах Ухаан, Нийгмийн Эрүүл Мэнд, Нүүр Ам Судлал, Био-Анагаах Ухаан, Сувилахуй, Эм зүйн чиглэлээр сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Төгсөлтийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар нь ахлах арга зүйч-1, мэргэжилтэн-4 гэсэн орон тоотой  үйл ажиллагаа явуулж байна.

 

 

Докторын сургалт хариуцсан ахлах арга зүйч:

Судалгааны ёс зүйн хорооны нарийн бичгийн дарга: АУ-ны магистр С.Цэндсүрэн

 

 

Танхимын магистрын сургалт хариуцсан мэргэжилтэн: СУ-ны магистр Х.Уянга

 

Цахим магистрын сургалт хариуцсан мэргэжилтэн: Б.Анужин

 

Цахим магистрын сургалт мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн: Б.Батцэцэг

 

Цахим магистрын сургалт мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн: Г.Лхагвадорж