Захиргаа > zahirneg > ОУ, хөгжлийн газар

ОУ, хөгжлийн газар

ОУ, хөгжлийн газар

АШУҮИС-ийн Оюутны Хөгжил Удирдлагын Газар

 

Танилцуулга:

    АШУҮИС-ийн Оюутны Хөгжил Удирдлагын Газар нь 1994 онд Оюутны алба нэртэйгээр анх байгуулагдаж, деканаар Б.Сүхбаатар, Ц.Дагвадорж, А.Гүрбадам, Ч.Баасандорж, О.Нандин-Эрдэнэ нарын хүмүүс ажиллаж байжээ.

   2020-2021 оны хичээлийн жилээс Оюутны хөгжил удирдлагын газрын бүтэц үйл ажиллагаа нь өргөжин тэлж, шинээр элссэн оюутныг бүртгэн авахаас эхлээд, төгсөх хүртэлх оюутан суралцагчидтай холбоотой бүхий л үйл ажиллагааг зохион байгуулж, хариуцан ажиллаж байна.

   Тус газар нь их сургуулийн оюутан хүнд зөвхөн мэргэжил эзэмшүүлэхээс гадна ёс зүй, харилцаа хандлагын өндөр соёлтой, урлаг спортын авъяас чадвартай, эрүүл мэнд бие бялдар сайтай, хувь хүний хувьд хөгжиж чадсан, орчин үеийн нийгмийн чиг хандлагад бүрэн нийцсэн мэргэжилтэнг бэлдэх зорилготой.

   Оюутны хөгжил удирдлагын газар нь дарга Ц.Рэнцэндорж, арга зүйч З.Үжин, Л.Төмөрсүх, мэргэжилтэн Б.Солонго, М.Гэрэлтуяа, Оюутны соёлын төвийн эрхлэгч Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.  

   Газрын бүтэц, үйл ажиллагаанд Оюутны соёлын төв, Оюутны эко төв,  оюутны өөрөө удирдах сайн дурын байгууллагууд, холбоо, нийгэмлэг, клуб, зөвлөлүүд харъяалагдан ажилладаг.         

 

Үйл ажиллагааны чиглэл:

   Оюутны хөгжил удирдлагын газрын дарга нь мөрдөж байгаа холбогдох дүрэм, журмын дагуу оюутан элсүүлэх, үргэлжлүүлэн суралцуулах, түр ба бүрмөсөн чөлөөлөх, сургуулиас гаргах, анги хэсэгт хуваарилах асуудлаар тушаал, шийдвэрийн төсөл боловсруулж их сургуулийн удирдлагад танилцуулж шийдвэрлүүлнэ. Оюутан бүрийг улирлын ба төгсөлтийн шалгалтанд орох эсэхийг шийдвэрлүүлж, дамжаа, хэсгийн ахлагчдыг томилж, оюутны сайн дурын олон нийтийн байгууллагатай хамтран ажилладаг.

   Оюутны хөгжил удирдлагын газрын арга зүйч, мэргэжилтэн нар оюутны анги хэсгийн тоо, хичээлийн хуваарийг төгсөлтийн өмнөх сургалтын бодлого зохицуулалтын газар, бүрэлдэхүүн сургуулиудтай хамтран зохицуулж түүнд хяналт тавих, оюутны хөгжил удирдлагын газраас гарч байгаа шийдвэрийг дамжаа хэсгийн бүх нэгж дээр оюутан бүрээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулдаг. Оюутны хөгжил удирдлагын газар нь шинээр элсэн орж буй оюутнуудтай *АШУҮИС-д оюутан сургах гэрээ*-г хийх, хэсгүүдэд хуваарилах, дамжаа хэсгийн ахлагч нарыг сонгох, салбар, клиник, тэнхимүүдэд оюутнуудыг хариуцуулах, оюутны хувийн хэргийг бүрдүүлж оюутны үнэмлэх олгох, “Эрдмийн баяр”, АШУҮИС-ийн “Оюутны урлаг спортын их наадам” зэрэг оюутныг хөгжүүлэх, дэмжих чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулан ажилладаг.

 

Бүтэц, бүрэлдэхүүн:

 

Оюутны хөгжил удирдлагын газрын дарга

            АУ-ны магистр Ц.Рэнцэндорж, rentsendorj@mnums.edu.mn

 

Оюутны хөгжил удирдлагын газрын арга зүйч

            АУ-ны магистр З.Үжин  ujin@mnums.edu.mn

 

Оюутны хөгжил удирдлагын газрын арга зүйч

            Л.Төмөрсүх tumursukh@mnums.edu.mn

 

Оюутны хөгжил удирдлагын газрын мэргэжилтэн

     Б.Солонго solongo.ba@mnums.edu.mn

 

Оюутны хөгжил удирдлагын газрын мэргэжилтэн

            М.Гэрэлтуяа  gereltuya.m@mnums.edu.mn

 

Оюутны соёлын төвийн эрхлэгч

            Д.Цогтсайхан tsogtsaikhan@mnums.edu.mn 

 

 

Холбоо барих:

Утас: 11-326894; 11-328894

Facebook хуудас: АШУҮИС-ийн Оюутны Хөгжил Удирдлагын газар

 

Хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, С.Зоригийн гудамж,

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль,

 Оюутны хөгжил удирдлагын газар 254 тоот

 

Цагийн хуваарь:

Даваа – Баасан

Ажлынцаг    

 08:30 – 17:30

Цайныцаг

12:30 – 13:30